Back

ⓘ Мэдээлэл




                                               

Мэдээлэл

Компьютер хэрэглэдэг хүмүүс ихэвчлэн мэдээлэл болон өгөгдөл гэсэн ойлголтуудыг ижил утгаар хэрэглэдэг байжээ. 1970-аад болон 1980-аад оны үед байдал өөрчлөгдсөн. Тэр үед анхны компьютерийн өгөгдлийн сан үүссэн байна. Компьютерийн ухаанд өгөгдөл гэдгээр ихэвчлэн шалгагдаагүй байгаа мэдээллийг илэрхийлдэг. Энэ нь өгөгдөл - ийг өөрчлөөгүй, засварлаагүй байгаа ба түүнд тулгуурлаж болохгүй гэсэн үг. Мэдээлэл нь шалгагдсан өгөгдлийг илэрхийлэх ба юу гэдэг нь тодорхойлогдсон байна. Иймд хүн "мэдээлэл"-ийг үнэн гэдэгт итгэж болно. Өгөгдлийг шалгах маш сайн, гүйцэд арга байвал өгөгдлийг баталгаажуу ...

                                               

Мэдээлэл дамжуулах түгээгүүр

Мэдээлэл дамжуулах түгээгүүр гэдэг нь компьютерын техникийн үндсэн бүрдэл хэсгүүд болох процессор, санах ой болон оролт, гаралтын блокууд өөр хоорондоо тусгай шугамуудаар холбогдсон түгээгүүрийг хэлнэ. Физик бүтцийн хувьд эдгээр нь эд ангиудыг холбосон цахилгаан "утаснууд" байна. Мэдээлэл дамжуулах шугамыг 3 ангилдаг байна: Удирдах түгээгүүр Control bus Хаягийн түгээгүүр Address bus Өгөгдлийн түгээгүүр Data bus

                                               

Мэдээлэл зүй

Мэдээлэл зүй буюу Информатик нь мэдээлэл боловсруулалт болон мэдээллийн системийн инженерчлэлийг практик хэрэглээ болгодог шинжлэх ухаан юм. Энэ шинжлэх ухаан нь бүтэц, алгоритм, горим, байгалийн болон хиймэл системүүдийн ажиллагааг судалдаг. Мөн өөрийн ерөнхий болон онолын үндэслэлийг гаргахаас гадна бусад салбарын үндэслэлүүдийг ашигладаг. Компьютер үүсч бий болсноос хойш хувь хүн болон байгууллагууд тоон мэдээллийг улам ихээр боловсруулах болсон. Энэ нь танин мэдэхүйн болон нийгмийн асуудлыг мэдээллийн технологийг ашиглаж судлах информатикийн салбар үүсч хөгжихөд нөлөөлсөн. Анагаахын ин ...

                                               

Ташаа мэдээлэл

Ташаа мэдээлэл гэдэг нь хууран мэхлэх зорилгоор зориудаар тараасан хуурамч худал буюу төөрөгдүүлсэн мэдээлэл юм. Монгол Улсын Тагнуулын Ерөнхий Газар нь ташаа мэдээллийг тайлбарлахдаа: Ташаа мэдээлэл - misinformation: үнэн мэдээллийг ташаа ойлгуулах зорилгоор ашиглах. /үнэн мэдээллийг өөр зорилгоор ашиглаж, буруу дүгнэлтэд хүргэх үйл явц, Зарим тохиолдолд тодорхой санаа, зорилгогүйгээр эндүүрч ташаарснаас үүдсэн мэдээллийн бүрэн бүтэн байдлын доголдлыг хэлэх нь бий/ гэжээ. Сэтгүүлч, хэвлэн нийтлэгч, хэвлэл мэдээллийн хэрэгсэл ташаа мэдээллийг санамсаргүй түгээсэн бол яах вэ? Монголын сэтгү ...

                                               

Мэдээлэл хайх

Мэдээлэл хайх гэдэг бол мэдээллийн нөөцийн цуглуулгаас шаардагдах мэдээлэлтэй хамааралтай мэдээллийн нөөцийг олж авах үйл ажиллагаа юм. Хайлт нь бүтэн бичвэр эсвэл бусад агуулгад суурилсан индексжүүлэлтэд суурилж болно. Мэдээлэл хайх гэдэг бол баримт бичиг хайх, баримт бичиг дотроос мэдээлэл хайх, түүнчлэн өгөгдөл, бичвэрэн өгөгдлийн хөмрөг, зураг, дуу мэтийг тайлбарласан мета өгөгдлийг хайх шинжлэх ухаан юм. Мэдээлэл хайх автоматжуулсан системийг мэдээллийн халилтыг багасгахад ашигладаг. Олон их сургууль, нийтийн номын сан IR буюу мэдээлэл хайх системийг ашиглан ном, сэтгүүл болон бусад б ...

                                               

Ашигтай мэдээлэл

Ашигтай мэдээлэл. ОНМХ-ээр дамжуулсан бүх мэдээллийг уншигч бүр хүлээж авах, тэр тусмаа ажил хэрэг болгох боломжгүй байдаг. Үүнээс үүдэн ашигтай, ашиггүй мэдээлэл хэмээх ойлголт гарч ирнэ. Энэ бол тухайн мэдээллийн хэрэгслийг ашиглаж буй хувь хүнтэй шууд холбоотой бөгөөд сонинд нийтлэгдсэн, радио телевизээр нэвтрүүлсэн бүх мэдээлэл тухайн уншигчийн хувьд зуун хувь ашигтай болох баталгаа хаана ч байдаггүй. Байх ч албагүй. Хүн бүрийн ухамсар, мэдлэг боловсролын төвшин, мэдээлэл хүлээж авах боломж, амьдралын нөхцөл байдал, тухайн орны хөгжлийн ерөнхий төвшин харилцан адилгүй зэрэг олон хүчин ...

                                               

Идэвхтэй мэдээлэл

Идэвхтэй мэдээлэл. Сэтгүүл зүйн мэдээллийг зохиогчийн тусгаж буй аргын хувьд идэвхтэй, идэвхгүй мэдээлэл гэж ангилдаг. Сэтгүүлчийн уйгагүй хөдөлмөрийн үр дүнд эрж хайж олж авсан мэдээ баримтыг үндэслэж бичсэн мэдээллийг идэвхтэй мэдээлэл гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл, идэвхтэй үйл ажиллагааны үр дүнд бий болсон мэдээлэл гэсэн утга санааг илэрхийлдэг. Харин утсаар авсан, хэн нэгний хэлж өгсөн, захидал, илтгэл гэх мэт бэлэн баримтыг ашиглан бичсэн мэдээллийг идэвхгүй мэдээлэл гэж нэрлэдэг. Идэвхтэй болон ашигтай мэдээлэл ямагт харилцан нөлөөлөлтэй байдаг бөгөөд идэвхтэй мэдээлэл ашигтай, ашигт ...

                                               

Нийгмийн мэдээлэл

Нийгмийн мэдээлэл. Нийгэм тогтвортой үйл ажиллагаа явуулахад зайлшгүй шаардлагатай бодит мэдээлэл мөн. Өөрөөр хэлбэл, нийгмийн бодит байдал, амьдрал үйл ажиллагааны тусгал болох мэдээлэл юм. Нийгмийн мэдээлэл бол нийгмийн янз бүрийн институтуудын байдал ба харилцан үйл ажиллагаа, хүмүүсийн бодит үйл ажиллагаа ба тэдний ухамсрын хөгжлийн харилцан холбоо, нийгмийн ухамсрын практикт үзүүлэх нөлөөллийн тухай мэдлэгийн цогц мөн. Нийгмийн мэдээллийн тухай ойлголт хараахан бүрэн төгс бүрэлдэн тогтоогүй бөгөөд түүнийг" систем”," удирдлага”," байгууллага”," загвар”," бүтэц”," мэдээлэл” зэрэг шинжлэ ...

                                               

Мэдээлэл гаргаж авах

Мэдээлэл гаргаж авах гэдэг бол мэдээллийн нөөцийн цуглуулгаас шаардагдах мэдээлэлтэй хамааралтай мэдээллийн нөөцийг олж авах үйл ажиллагаа юм. Хайлт нь бүтэн бичвэр эсвэл бусад агуулгад суурилсан индексжүүлэлтэд суурилж болно. Мэдээлэл хайх гэдэг бол баримт бичиг хайх, баримт бичиг дотроос мэдээлэл хайх, түүнчлэн өгөгдөл, бичвэрэн өгөгдлийн хөмрөг, зураг, дуу мэтийг тайлбарласан мета өгөгдлийг хайх шинжлэх ухаан юм. Мэдээлэл хайх автоматжуулсан системийг мэдээллийн халилтыг багасгахад ашигладаг. Олон их сургууль, нийтийн номын сан IR буюу мэдээлэл хайх системийг ашиглан ном, сэтгүүл болон ...

                                               

Сарын дундаж температур

Сарын дундаж температур нь тухайн сарын бүх өдрийн дундад температур юм. Хэдийгээр сарын дундаж теператур нь дангаараа хэмжилт хийж буй газарт өдрийн хамгийн дээд ба доод утгын тлаарx мэдээлэл байхгүй учраас онцлох мэдээлэл биш юм. Гэсэн ч уур амьсгалын хүснэгт буюу мэдээний бүрэлдэхүүн хэсэг юм. Хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт бол тухайн бүс нутагт үр, тариагаа хэдийгээр тариалах шийдвэрийг гаргахад чухал ач холбогдолтой. Мөн түүнчлэн сарын дундаж температурыг ноднин болон хойтон жилийн уур амьсгалын мэдээнд харьцуулах утгаар бас хэрэглэдэг.

                                               

Монголын мэдээлэл зүйн 21-р олимпиад

Мэдээлэл зүйн олимпиадыг зохион байгуулах хороо 2007 оны мэдээлэл зүйн олимпиадыг уламжлал ёсоор ерөнхий боловсролын сургуулийн багш, сурагчдын мэдээлэл зүйн олимпиад болон сурагчдын програм хангамжийн бүтээлийн уралдаан гэсэн ангиллаар зохион явууллаа. Нийт 26 багш, 21 аймгийн 52 сурагч оролцлоо.

                                               

Олон нийтийн мэдээлэл

Олон нийтийн мэдээлэл. Олон нийтийн мэдээлэл бол сэтгүүл зүйн үндсэн категори юм." Олон нийтийн” гэсэн тодотгол бол өргөн хүрээтэй гүнзгий агуулгатай бөгөөд нэлээд нухацтай задлан шинжилгээ хийхийг шаарддаг ойлголт мөн. Юуны өмнө сэтгүүл зүйн мэдээлэл нь олон нийтэд зориулагдсан, өөрөөр хэлбэл, бүх хүнд, эсвэл хүмүүсийн ихэнх хэсэгт хандсан, тэдэнд хүртээмжтэй, энгийн, сонирхолтой, цаг үеэ олсон, чухал байхын хамт мэргэжлийн тусгай мэдээллээс бүх нийтийг хамарсан шинжээрээ ялгаатай юм. Товчоор хэлбэл, олон нийтийн мэдээлэл тэдний ухамсарт хандсан байдаг. Тийм мэдээллийг бэлтгэхэд хөнгөн хи ...

                                               

Мэдээллийн дүрсжүүлэлт

Мэдээллийн дүрсжүүлэлт буюу Мэдээллийн харахуйчлал нь хүний танин мэдэхүйд мэдээллийг ойлгож бататгахад хийсвэр мэдээллийг дүрсжүүлж үзүүлэх ойлголт юм. Тэрхүү хийсвэр мэдээлэл нь тоон ба тоон бус өгөгдөл-мэдээллийн сан буюу газар зүйн болоод бичвэр байж болно. Ямарваа ойлгоход бэрх, төөрөлдөхүйц мэдээллийг дэд салбарт задалж нэрлэнэ. Нэг хүлээн зөвшөөрөгдсөн тодорхойлолт бол мэдээллийн дүрсжүүлэлт нь сонгосон мэдээллийг орон зайтай дэлгэн үзүүлэх, тэгэхдээ энэ нь шинжлэх ухааны дүрсжүүлэлтийг орон зайд дэлгэж үзүүлж өгдөг.