Back

ⓘ Уран зохиол




                                               

Хүүрнэл зохиол

Уран зохиолыг дотор нь яруу найраг, хүүрнэл зохиол гэж ангилдаг бөгөөд үргэлжилсэн үгээр хүүрнэн хэлж буйг хүүрнэл зохиол гэнэ. Хүүрнэл зохиол нь дотроо хэмжээний хувьд өгүүллэг, тууж, туурь, роман гэж хуваагддаг. Өгүүллэг гэдэг нь тодорхой нэг тохиолдлын үйл явдал, хэсгийг тод уран хэллэгээр товч тодорхой өгүүлэн бичсэнийг хэлнэ. Тууж гэдэг нь өгүүллэгээс том. Хэсэг цаг хугацаа, орон зайг агуулсан, олон үйл явдлын өрнөлттэй хүүрнэл зохиолын томоохон хэмжээний бүтээлийг хэлнэ. Роман гэдэг нь нийгмийн тодорхой үе, эсвэл хүний амьдралаар бол бүхэл бүтэн амьдралын үеийг цаг үе, орон зай, өнгө ...

                                               

Алдарт Дөрвөн Зохиол

Алдарт Дөрвөн зохиол нь хятадын эртний уран зохиолууд бөгөөд нийт дөрвөн зохиол/ном багтдаг. Үүнд: "Гурван улсын түүх", "Баруун этгээдэд зорчсон тэмдэглэл", "Усан хөвөө", "Улаан асрын зүүд" зэрэг болно. Эдгээр дөрвөн зохиол нь түүхийн он удаан жилийг элээсэн ч хуучраагүй бөгөөд зохиолд гардаг үлгэр домог, орон байрлал нь хятад хүн бүрийн төсөөлөлд буун шингэжээ. Дөрвөн зохиолын уран дүрслэл, дүрүүдийн тодотгол зэрэг нь дээд зэргийн төгс бөгөөд чанарын хувьд эн тэнцүү юм. "Улаан асрын зүүд" зохиолыг Чин улсын бичгийн хүн Цао Шүэ Жө зохиохоос өмнө "Гайхамшигт Дөрвөн Зохиол" гэж нэрлэдэг байс ...

                                               

Ардын Уран Зохиолч

Монгол Улсын Ардын Уран Зохиолч цол нь Хүндэт Цолны хамгийн дээд нь болох Ардын Зүтгэлтэн цолны нэг нь юм. Монгол Улсын ардын уран зохиолч цолыг Ардын Их хурлын Тэргүүлэгчдийн 1979 оны 01 дүгээр сарын 02-ны 01 дүгээр зарлигаар бий болгосон байна. Тус улсын утга зохиолыг хөгжүүлэх үйлст олон жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж, уран бүтээлийн гарамгай амжилт гаргасан Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн зохиолч, яруу найрагч, утга зохиол судлагч, шүүмжлэгчдийг шагнаж байхаар уг зарлигт заажээ. Анхныхыг нь 1986 онд Төрийн 3 удаагийн шагналт, XX зууны манлай соён гэгээрүүлэгч, эрдэмтэн, зох ...

                                               

Бөхийн Бааст

Яруу найраг, үргэлжилсэн үг, хүүхдийн уран зохиол гээд бүх төрлөөр туурвидаг эл уран бүтээлч бага, дунд сургууль, МЗЭ-ийн хороо болон түүний харьяа сонин, сэтгүүлд өнө удаан жил үр бүтээлтэй ажиллаж ирсэн нэгэн. Москва хотын М.Горкийн нэрэмжит Утга зохиолын дээд сургууль /1964/-ийг төгссөн. Монголын шинэ үеийн уран зохиолын "амьд архив" төдийгүй зохиолч, уран бүтээлчдэд үлгэр дуурайл болж яваа XX зууны их утга зохиолын томоохон төлөөлөгчийн нэг билээ.

                                               

Сономбалжирын Буяннэмэх

Сономбалжирын Буяннэмэх нь хувьсгалт хэвлэл, утга зохиол, урлагийн нэрт зүтгэлтэн. 1902 онд Говь түшээ гүний хошуу буюу одоогийн Дундговь аймгийн Дэлгэрхангай суманд төржээ.

                                               

Бавуугийн Лхагвасүрэн

Бавуугийн Лхагвасүрэн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар БНМАУ-ын Төрийн шагналт, СГЗ, Монгол улсын Ардын Уран Зохиолч, яруу найрагч.

                                               

Сономын Лочин

Сономын Лочин 1939 онд Говь-Алтай аймгийн Дарви сумын нутаг" Харганы буудал” гэдэг газар малчин ард Сономын ууган хүү болон төрсөн. Лочин нь бага дунд сургууль, МУИС-ийн Монгол хэл уран зохиолын ангийг төгсөж багш мэрэгшил эзэмшсэн. Лочин арван роман, олон тууж өгүүллэг бичсэн бөгөөд зохиолчийн нь хөдөлмөрийг үнэлж Д.Нацагдоржийн шагнал, Монголын зохиолчдын эвлэлийн шагнал, МҮЭ-ийн шагнал хүртээж, ШУА түүнд эрдэмтэн – зохиолч өргөмжлөлийг Л.Түдэв, П.Хорлоо зэрэг нэрт эрдэмтэн зохиолчидтой нэгэн зэрэг гардуулан өгч байсан юм. Лочинг манай нэртэй зохиолч гэдгээс нь дутахгүйгээр нэртэй сэтгүү ...

                                               

Монгол ардын аман зохиол

Монгол ардын аман зохиол бол маш эртнээс нүүдэлчин монголчууд өөрсдийн өвөрмөц түүх соёл, зан заншил, амьдралын хэв шинжийг үр удамдаа өвлүүлэн дамжуулахад гол үүрэг гүйцэтгэсэн Монгол үндэстний баялаг өв уламжлалын маш чухал хэсэг юм. Аман зохиолыг дараах өгүүлбэрээр тодорхойлж болно. Аман зохиол нь ард олны дунд амаар зохиогдон тэдний мэргэн ухаан, цэцэн билгийн илэрхийлэл болж уламжлан дэлгэрсэн уран үгийн бүтээл юм. Ардын аман зохиолын үндсэн төрлүүд: Магтаал Оньсого Ерөөл Үлгэр Зүйр цэцэн үг Хууч яриа Домог Таавар Ертөнцийн гурав Тууль

                                               

Дуучин

Эмэгтэй хоолой Тунгалаг хоолой сопран Баргил хоолой баритон Цээл хоолой тенор Эрэгтэй хоолой Аргил хоолой басс Эрдүү хоолой сальто Цөлдөн хоолой меццосопран

                                               

Цэндийн Дамдинсүрэн

Хатагин Цэндийн Дамдинсүрэн БНМАУ-ын Маршал Чойбалсангийн нэрэмжит 3 удаагийн шагналт, анхны Ардын Уран Зохиолч, ШУА-ийн жинхэнэ гишүүн, XX зууны манлай соён гэгээрүүлэгч, орчин цагийн монгол хэлний дүрмийг үндэслэгч эрдэмтэн, орчуулагч, зохиолч. 1938 онд ЗХУ-ын Ленинград хотын Дорно дахины сургуулийг төгссөн. 1925 онд Ардын цэрэгт бичээч, эх зохиогч, 1929 оноос Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Төв Зөвлөлийн дарга, Шинжлэх ухааны хүрээлэнд судлагч, 1942-1959 онд Үнэн сонины эрхлэгч, Шинжлэх ухааны хүрээлэнгийн дарга, Монголын зохиолчдын эвлэлийн хорооны дарга, 1959-63 онд ШУА-ийн хэл зохиолын ...

                                               

Урлаг

Урлаг нь мэдрэмж буюу сэтгэл хөдлөлийг хөндөх байдлаар элементүүдийг зориудаар байрлуулах явц буюу бүтээгдхүүн юм. Үүнд хүний төрөл бүрийн үйл ажиллагаа, бүтээл, илэрхийллийн хэлбэр, үүний дотор хөгжим, уран зохиол, кино, уран баримал, уран зураг багтаадаг. Урлагийн утгыг философийн нэгэн салбар ухаан болох гоо зүйгээр судалдаг. Урлагийн тодорхойлолт, үнэлгээ XX зууны эхээс ялангуяа түвэгтэй болж ирсэн. Рихард Воллхайм гурван хандлагыг ялган тодорхойлсон. Хамгийн эртний урлаг нь дүрслэх урлаг бөгөөд одоо цагт энэ нь уран зураг, баримал, хэвлэл, гэрэл зураг зэрэг олон салбар болж хөгжисөн б ...

                                               

Хөндлөнгийн хүн

Хөндлөнгийн хүн нь Нобелийн шагналт зохиолч Альбер Камюгийн тууж юм. 1944 онд анх франц хэлээр хэвлэгдсэн тус тууж 2007 онд Цэнгэлийн, 2008 онд Лхагвадуламын орчуулгаар монгол хэлээр хэвлэгджээ.

                                               

Монголын уран зохиолын дээжис

Монголын уран зохиолын дээжис бол Монголын нэн эртнээс эдүгээг хүртэлх уран зохиолын цуврал 108 боть юм. Хорьдугаар зуунаас хойшхи уран зохиол голлодог. Энд Монголын нууц товчоо, Гэсэр, Жангараас авахуулаад орчин үеийн зохиолчдын шүлэг, найраглал, үргэлжилсэн үгийн зохиол багтсан. Энэхүү цувралд шилдэг зохиолуудаас гадна тухайн зохиолыг бичсэн зохиолчийн намтар хүртэл багтсан байдаг.