Back

ⓘ Газар зүй




                                               

Газар зүй

Газар зүй нь дэлхий ба түүний онцлог, оршин суугчид, ба үзэгдлүүдийг судалдаг шинжлэх ухаан юм. Анх "Газар зүй" гэдэг үгийг Грекийн математикч, одон орон судлаач, газарзүйч Эратосфен МЭӨ 275-195 он хэрэглэсэн байна. Газар зүйн үндсэн, уламжлалт 4 төрлийн судалгаанд, хүн болон байгальтай холбоотой үзэгдлийн тархалт, газар, бүс нутгийн судалгаа, хүн болон газрын харилцан холбоо, дэлхий судлалтай холбоотой судалгаа багтдаг байна. Орчин үеийн газар зүйн судалгаа нь Дэлхий, хүн, байгалийн харилцан хамаарал, түүнтэй холбоотой үзэгдлийг судална. Хоёр үндсэн том салбар - физик газар зүй, нийгмийн ...

                                               

Физик газар зүй

Физик газар зүй нь газар зүйн шинжлэх ухааны үндсэн 2 салбарын нэг юм. Физик газар зүй бол агаар мандал, усан мандал, шим мандал, гео мандал зэрэг байгальд тохиолддог үзэгдэл, үйл явцыг судалдаг байгалийн шинжлэх ухааны нэг салбар болохынхоо хувьд соёл уламжлал, хүний бүтээсэн орчинтой холбож судалдаг нийгмийн газар зүйгээс ялгаатай.

                                               

Сэтгүүл зүй

Сэтгүүл зүй бол хүлээн авагчдад хандсан аливаа үйл явдлын судалгаа шинжилгээ ба үр дүнгийн тайлан юм. Сэтгүүл зүйн олон төрөл байдаг боловч туйлын зорилго нь хүлээн авагч, үзэгч, уншигчдад улс төр, бизнесийн бүтэц зохион байгуулалт, нийгмийн соёлын нүүр царай болсон урлаг соёлын тухай мэдээллүүдийг хүргэхэд оршино. Орчин үеийн нийгэмд хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь мэдээллийг ханган нийлүүлэгч болон нийгмийн хэрэг явдлын бодол санаа нь болж байвч сэтгүүл зүйн үүрэг, эрх зүйн хэм хэмжээ нь өргөн олны мэдээллийн хэрэгслүүд, цахим орчингийн үр дүнгийн өөрчлөлт юм.

                                               

Хээр (Газар зүй)

Энэ үгийг бусад Хээрээс ялган таниарай. Хээр гэдэг нь хүн суурьшаагүй, айл хүнгүй алс зэлүүд газрыг ерөнхийд нь нэрлэх үг юм. Тал хээр, ойт хээр, уулын хээр, хээр газар, эзгүй хээр, хөдөө хээр зэрэг үгнүүдтэй ихэвчлэн хоршон холбоо үгээр хэрэглэгддэг.

                                               

Ёс зүй

Ёс зүй ойлголт нь эртний грекийн Ethos буюу хамтран амьдрах, оршин амьдрах газар гэдэг утгатайгаар илэрхийлэгддэг байсан. Хожим нь хөгжлийн явцад”ёс заншил, сэтгэлгээний хэв маяг, хүн чанар” гэсэн агуулгатай болж, тэдгээрийн шинж чанарыг илэрхийлэх болсон. Аристотель хүний зан төлөвийн өвөрмөц шинжийг илэрхийлэхийн тулд" Этос” гэх ойлголтыг анх хэрэглэсэн. Үүгээрээ тэрээр сайн үйл болох эр зориг, шударга байдал зэрэг хүний сайн чанарыг тэмдэглэж, түүнийгээ дианоэтик болон оюун ухааны сайн үйлээс ялгаатай авч үзсэн Үүнээс үүдэхэд ёс зүй гэдэг нь хүний сайн сайхан үйлийг хэлнэ гэж ойлгож бол ...

                                               

Хятадын газар зүй

Хятад улс дэлхийн бөмбөрцөгийн зүүн тал, Европ Азийн эх газрын зүүн хэсэг, Номхон далайн баруун эрэгт оршдог. Хятадын хуурай газрын нийт талбай ойролцоогоор 9 сая 600 мянган хавтагай дөрвөлжин километр, Ази тивийн нийт талбайн 21.9%-г эзэлдэг. Азийн хамгийн том орон юм. Дэлхийн 180 гаруй орны дотор Хятадын хуурай газрын талбай Орос, Канадын дараа орж дэлхийд 3-р байр эзэлдэг. Хятадын хуурай газрын хил 22 мянга гаруй километр бөгөөд, 15 оронтой хил нийлж байна. Зүүн талаараа БНАСАУ-тай хиллэж, өмнө талаараа Вьетнам, Лаос, Мьянмартай хөршилж, баруун өмнө болон баруун биеэрээ Энэтхэг, Бутан, ...

                                               

Хүн ам

Нийгмийн ухаанд тодорхой газар нутагт амьдарч буй нийт хүнийг хүн ам гэж бүлэглэдэг. Хүн амын төрөл бүрийн тоон үзүүлэлтүүдийг судлан шинжлэх Нийгмийн ухааны төрлийг Хүн ам зүй гэдэг.

                                               

Эдийн засгийн сэтгүүл зүй

Эдийн засгийн сэтгүүл зүй бол нийгэмд болж буй бизнес, эдийн засаг, санхүүгийн үйл ажиллагаа, өөрчлөлтийг хянах, бүртгэх, дүн шинжилгээ хийх, тайлбарлах сэтгүүл зүйн нэг хэсэг юм. Эдийн засгийн сэтгүүл зүйн тусгах сэдвүүд нь эдийн засагтай холбоотой арилжааны бүхий л үйл ажиллагааг бүрэн хамардаг. Сэтгүүл зүйн энэ салбар нь арилжаа худалдаа буюу бизнесийн салбартай холбоотой хүмүүс, газар нутаг, асуудлуудын талаар мэдээ, нийтлэлийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр түгээж байдаг. Ихэнх сонин, сэтгүүл, радио, телевизийн мэдээний нэвтрүүлэг нь эдийн засгийн мэдээ нийтлэлийн булан, нүүр агуу ...

                                               

Спортын сэтгүүл зүй

Спортын сэтгүүл зүйг 1800-аад оноос үүсэлтэй гэж үздэг. Спортын сэтгүүл зүй анхандаа морин уралдаан болон боксийн тэмцээний тухай мэдээ нийтлэл гаргаж байв. XX зууны эхэн үед Нью-Йорк Хералд сонин орчин үеийн спортын мэдээ нийтлэлийг хэвлэж байсан гэж үздэг. Тус сонины газар 1883 он гэхэд бүтэн цагийн спортын мэдээний албатай болсон байв. Спортын мэдээ нийтлэл 1880 онд сонин хэвлэлийн мэдээний ердөө дөрөвхөн хувийг эзэлдэг байжээ. Үүнээс хойш 20-иод жилд буюу 1880-1920 он гэхэд спортын мэдээ нийтлэл маш өргөн хүрээнд гардаг болж сонины нийтлэлийн 20 хувийг эзлэх болжээ.

                                               

Зүй Ёс нам

Зүй Ёс нам нь 2019 оны 6 сарын 8 ний өдөр үүсгэн байгуулах их хурлаа хийж, Улсын Дээд шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 20 дугаар тогтоолоор бүртгүүлсэн улс төрийн хүчин юм. Улсын дээд шүүхийн бүртгэлээр 1533 гишүүнтэй байна. Анхны намын дарга Батбаярын Насанбилэг, намын ерөнхий нарийн бичгийн дарга Сандагдоржийн Баярбаатар. Нийслэлийн намын хорооны дарга Адъяабатын Амарбаяр.

                                               

Газрын Дундад тэнгис

Газрын дундад тэнгис нь Атлантын далайн нэгэн тэнгис бөгөөд хойд талаараа Европ, өмнө талаараа Африк, зүүн талаараа Ази тивээр хүрээлэгдэнэ. Нийт талбай нь 2.5 сая км² боловч Атлантын гичиш далайтай зөвхөн 14 км өргөнтэй Гибралтарын хоолойгоор холбогддог, үндсэндээ эх газар дундын гэж хэлж болохоор тэнгис юм. Улаан тэнгистэй Суэцийн сувгаар холбогдоно. Эрт үед уг тэнгис нь түүнийг тойрон оршин тогтнож байсан эртний Египет, Перс, Грек, Ром, Финик, Карфаген, Месопотам Хоёр мөрний хөндийн зэрэг олон иргэншлүүдийн хооронд худалдаа болон соёл дамжуулах гол зам байжээ.

                                               

Олон улсын газар зүйн олимпиад

Олон Улсын Газар зүйн Олимпиад нь дэлхийн өнцөг булан бүрээс шалгарч ирсэн 16-аас 19 насны газарзүйн сурагчдын дунд жил бүр зохион байгуулагддаг тэмцээн юм.

Өрнөд Померан муж
                                               

Өрнөд Померан муж

Өрнөд Померан муж нь Бүгд Найрамдах Польш Улсын 16 мужийн нэг юм. Тус муж нь улсынхаа баруун хойд хэсэгт орших ба түүхэн Ар Помераны бүх баруун хэсэг болон түүхэн Өмнөд Помераны багахан хэсэг мөн түүнчлэн урьдны Ноймаркийн бага шиг газар нутгийг багтаасан байна. Мужийн төв нь Шчецин.