Back

ⓘ Нацагийн Багабанди




Нацагийн Багабанди
                                     

ⓘ Нацагийн Багабанди

Нацагийн Багабанди 1950 оны дөрөвдүгээр сарын 22-нд Завхан аймгийн Яруу сумын нутагт малчин ард Нацагийн тав дахь хүүхэд болж төрсөн, эхнэр, хоёр хүүхэдтэй. Эхнэр А.Оюунбилэг 1975 онд УБДС төгссөн, багш мэргэжилтэй, хүмүүнлэгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "Хүний төлөө" сангийн тэргүүн.

                                     

1. Боловсрол

Тэрээр 1958-1968 Завхан аймгийн Улиастай хотын 10 жилийн дунд сургууль, 1969-1972 ЗХУ-ын Ленинград одоогийн Санкт-Петербург хотын Хөргөлтийн дунд сургууль, 1975-1980 Украйны Одесс хотын Хүнсний технологийн дээд сургууль, 1984-1987 Москва хотод Нийгмийн ухааны академийг тус төгссөн хүнсний инженер технологич мэргэжилтэй.

                                     

2. Ажилласан байдал

  • 1992-1996 онд УИХ-ын гишүүн, УИХ-ын дарга
  • 1996-1997 онд УИХ-ын гишүүн, УИХ дахь МАХН-ын Бүлгийн ахлагч
  • 1980-1984 онд Төв аймгийн намын хорооны хэлтсийн эрхлэгч.
  • 1972-1975 онд Улаанбаатар хотын Архи пивоны комбинатад засварчин, механикч инженер
  • 1987-1990 онд МАХН-ын Төв Хороонд лектор-суртал нэвтрүүлэгч, тасгийн эрхлэгч,хэлтсийн зөвлөх
  • 1997-2005 онд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр хоёр удаа сонгогдон ажилласан.
  • 1990-1992 онд МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга, дэд дарга
                                     

3. Бүтээлүүд

  • Проблемы формирования общественного сознания труженников монгольского села, 1987 кандидатская диссертация
  • 1990-1992 онд Монголын нийгмийн улс төрийн шинэчлэл, зах зээлийн сэдвээр туурвисан хамтын бүтээлүүд
  • "Монгол ариншин" Улаанбаатар хот, 1992 /ном/
  • 1992-1997 онд Үндэсний баяр, улс тунхагласны ойн хурал, эрдэм шинжилгээний хурлуудад тавьсан улс төр, судалгааны илтгэлүүд /илтгэлүүд/
  • "Хөдөөд зохиох олон түмний ажил", "Үнэн" сонин, 1986 өгүүлэл
  • Ерөнхийлөгч: Шинэ зууны өмнөх бодомж, санамж, Улаанбаатар хот 1998 /ном/
  • "Монгол суртал" "Үнэн" сонин, 1991 өгүүлэл
  • "Монголын малчдын ухамсрын төлөвшил" НУА-ын эрдэм шинжилгээний сэтгүүл, 1987 өгүүлэл
  • Ерөнхийлөгчийн бодлого, сэтгэл. Улаанбаатар хот 2000 /ном/
                                     

4. Сонгуульт ажил

  • 1990-1992 МАХН-ын Төв Хорооны тэргүүлэгч гишүүн
  • 1997 оны 2-6 дугаар сар МАХН-ын дарга /МАХН-ын ХХП их хурлаас/
  • 1992-1997 Улсын Их Хурлын гишүүн
  • 1980-1984 Төв аймгийн ардын хурлын депутат
  • 1992-1996 МАХН-ын Бага хурлын гишүүн, МАХН-ын удирдах зөвлөлийн гишүүн
                                     

5. Шагнал, алдар цол

  • 2000.4.19 ОХУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар "Найрамдал" одонгоор / Орден Дружбы /
  • 2005 онд АНУ -ын Индиана мужийн Блүүмингтон хотын хүндэт иргэн
  • Унгар Улсын Гавьяаны одон
  • 2006 онд Сүхбаатарын одонгоор
  • 1991 Ардын хувьсгалын 70 жилийн ойн хүндэт медаль

Хүндэт доктор цол

  • 1998 онд Казахстан улсын Абайн нэрэмжит Алматыгийн улсын их сургуулийн хүндэт доктор цол
  • 1999 онд Удирдлагын Академийн хүндэт доктор цол
  • 1995 онд Украйн улсын Одесс хотын Хүнсний технологийн улсын академийн хүндэт доктор цол
  • 1998 онд БНТУ-ын Анкарагийн Их сургуулийн хүндэт доктор цол
  • 1998 онд Японы Сэншюү Их сургуулийн хүндэт доктор цол
  • 2005 онд АНУ -ын Индианагийн Их сургуулийн хүндэт доктор цол

Users also searched:

...