Back

ⓘ Намжилын Баярсайхан




                                     

ⓘ Намжилын Баярсайхан

Намжилын Баярсайхан нь 1965 оны 8 сарын 10-нд Завхан аймгийн Цагаанчулуут суманд төрсөн монголын боксчин юм. 1998 онд Цагдаагийн академи, 2004 онд Удирдлагын академи төгссөн. Эрх зүйч, төрийн удирдлагын менежер мэргэжилтэй. Одоо Гаалийн ерөнхий газрын ахлах байцаагчаар ажилладаг.

                                     

1. Амжилтын товчоон

  • 1992 оны Барселоны Олимпод боксын 60 кг-ын жинд хүрэл медаль хүртсэн.
  • 1992 онд Монгол улсын гавъяат тамирчин цол хүртсэн. Азийн боксын холбооны шүүгчийн зэрэгтэй.
  • 1987 онд Кувейт, 1989 онд БНХАУ-д зохиогдсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль авсан.
  • Улаанбаатар хотноо зохиогддог олон улсын Интернациональ тэмцээний 5 удаагийн аварга
  • Дэлхийн шилдэг боксчдын жагсаалтанд 3 удаа бичигдсэн. 1989, 1991, 1992
  • 1989, 1990 онд Чехийн Мустина Лабе олон улсын тэмцээний мөнгө, Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсад зохиогддог олон улсын тэмцээнээс 2 алт, 1 мөнгө, ОХУ-ын олон улсын тэмцээнээс 2 мөнгө, Филиппин улсад зохиогдсон Олимпийн наадамд эрх олгох тэмцээнээс мөнгөн медаль тус хүртсэн.
  • Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шөвгийн наймд 2 удаа үлдсэн. 1989 Москва, 1991 Сидней
  • Монгол улсын 2 удаагийн аварга

Users also searched:

...