Back

ⓘ Ганхуягийн Анхмаа




Ганхуягийн Анхмаа
                                     

ⓘ Ганхуягийн Анхмаа

Ганхуягийн Анхмаа нь Монгол улсын дуучин, жүжигчин, продюсер. 2001 онд хөгжим бүжгийн коллежийг төгөлдөр хуурын мэргэжлээр, 2007 онд СУИС-н кино драмын ангийг тус, тус төгссөн. 2005 онд 3 охин хамтлагт нэгдэн 2019 оноос бие даасан уран бүтээлээ хийж эхэлсэн. Монгол улсын соёлын тэргүүний ажилтан.

                                     

1. Дуу хөгжим

Анхмаагийн ээж Хөгжим бүжгийн коллежид багшилдаг байсан бөгөөд багаасаа урлагтаа ойр байсан нь 3 охин хамтлагт ороход нь нөлөөлжээ. Хамтлагийн бусад гишүүд болох Ану, Соло нар Анхмаагийн дээд ангийнхан нь байсан. Тэд 2005 онд 3 охин хамтлагт нэгдсэнээс хойш бие даасан гурван тоглолт, 30 гаруй видео клип, зургаан цомог гаргаад байна.

Анхмаа 2019 оноос хувийн уран бүтээл туурвин, шинэ дүр төрхтэйгөөр хүч түрэн 2019 оны 9-р сард бие даасан бүрэн хэмжээний цомгоо гаргахаар ажиллаж байна. Шинэ цомгоос "Тэнгэрийн шигтгээ" /Никитон хамтлагийн дуучин Батчулуунтай хамтарсан, "Би чиний хайртай бүсгүй" дуунууд нь цацагдаад байгаа юм.

                                     

2. Кино бүтээл

2017 онд ANA Entertainment-г байгуулж, анхны" Үүр цайгаасай” уран бүтээл дээрээ Анхмаа гол дүрд тоглохоос гадна ерөнхий продюсерээр ажилласан. Киноны найруулагч Ж. Сэнгэдорж, зохиолч А. Баттүшиг, гол дүрүүдэд Б. Навчаа, Г. Анхмаа нар тоглосон. Кино 2017 оны 5-р сарын 10-нд нээлтээ хийсэн.

Тоглосон кино

Users also searched:

...