Back

ⓘ Даваажавын Баадайжав




                                     

ⓘ Даваажавын Баадайжав

Даваажавын Баадайжав - Монгол Улсын МУАЖ дуурийн дуучин. Сэлэнгэ аймгийн төвийн 10 жилийн дунд сургууль, УБДС-ийн дуулаачийн анги, Болгарын Софи хотын хөгжмийн дээд сургуулийн хоёр жилийн дээд курсийг тус төгссөн. ДБЭТ-т 1969-1994 онд гоцлол дуучнаар, Сэлэнгэ аймгийн" Сэлэнгийн долгио” чуулгын найруулагч, даргаар 1994-1996 онд ажилласан байна. Б.Дамдинсүрэнгийн" Тэмцэл”-ийн Пагма, Л.Мөрдоржийн" Жаргал”-ын Пил, Х.Билэгжаргалын" Ламбугайн нулимас”-ын эх, Ж.Бизегийн" Кармен”-ий Кармен, Ж.Пуччинийн" Чио Сан”-ы Сузуки, А.Бородины" Игорь ван”-ы Кончаковна, П.Чайковскийн" Евгений Онегин”-ий Ольга гэх мэт үндэсний болон сонгодог 30 гаруй дуурийн дүрүүдэд дуулж жүжиглэсэн байна. Тэр бүгдээс" Отелло” дуурийн Эмилияд цайлган сэтгэлтэй, гэнэн бүсгүйн дүрийг илүү чадамгай сайн гаргасан ажээ. Олон улсын оюутан залуучуудын" Орос дууг хэн сайн дуулах вэ” /ЗХУ-д болсон/ уралдааны тэргүүн шагнал, П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын дуурийн дуучны 1970 оны тэмцээнээс хоёрдугаар шатанд шалгарч, БНАСАУ-д болдог" Хаврын баяр” олон улсын урлагийн наадмын солонгос дуу дуулаачдын тэмцээнд түрүүлж байжээ. 2001 онос БНХАУ-ын ӨМӨЗО-нд багшлаж байгаа.

                                     

1. Хүртсэн цол, шан

  • 1970 он - ЗХУ-ын
  • 2016 он - МУАЖ
  • 1976 он - БНМАУ-ын Гавьяат Жүжигчин /1976-07-09.№143/
  • 1967 он - ЗХУ-ын Сочи хотод болсон олон улсын уралдааны тэргүүн байрын шагнал
  • 2009 он - БНХАУ-ын Гадаадын шилдэг мэргэжилтэн шагнал
  • 1992 он - БНАСАУ-ын Хаварын баярын тэргүүн байрын шагнал

Users also searched:

...