Back

ⓘ Лxасрангийн Баасанхүү




                                     

ⓘ Лxасрангийн Баасанхүү

  • 1975-1976 онд Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт хөгжимчин
  • 1964-1968 онд Говь-Алтай аймгийн Алтай хотын 2-р арван жилийн сургууль
  • 1989 оноос Соёл урлагийн их сургууль, Соёлын дээд сургуульд их хуур, контрабасс хөгжмийн багшаар ажиллаж байгаа
  • 1976-1983 онд Москва хотын П.И.Чайковскийн нэрэмжит хөгжмийн дээд сургууль төгссөн
  • 1968-1975 онд Улаанбаатар хотын Хөгжим бүжгийн дунд сургууль
  • 1998 онд Магистрын зэрэг хамгаалсан
  • 1983 оноос Хөгжим Бүжгийн Дунд Сургуульд контрбасс хөгжмийн багшаар
                                     

1. Багшийн туршлага, ур чадвар

1983 онд Москва хотын П.И.Чайковскийн нэрэмжит хөгжмийн дээд сургууль төгсөөд эх орондоо мэргэжлийн контрбасс хөгжимчид бэлтгэх их үйлсд бие сэтгэлээ зориулахаар тухайн үеийн Хөгжим бүжгийн дунд сургуульд контрбасс хөгжмийн багшаар томилогдож ажилласан.

Л. Баасанхүүгийн багшлах туршлага, хамт олныг манлайлах ур чадвар нь түүнийг тус сургуулийн ҮЭХ-ны даргын хариуцлагатай албан тушаалд ажиллах, улмаар багш нарын нийгмийн асуудалд анхаарлаа хандуулж тус албан тушаалыг мэргэжлийн багшлах арга зүйтэй хавсран олон жил ажилласан тул шавь нарынхаа сэтгэл зүйг танихаас гадна тэдний авъяас билгийг нь хөгжүүлэхэд дөхөмтэй болсон.

1987 оны 9 сард Соёлын яамны сайд Б. Сумъяагийн тушаалаар их хуур хөгжмийг тэнхмийн сургалтаар хөгжүүлж БНМАУ-ын соёл урлагийн мэргэжлийн байгууллагуудын шаардлагад нийцсэн их хуурчдыг мэргэшүүлэх түүхэн үйл хэрэг контрбасс хөгжмийн багш Лхасрангийн Баасанхүүд оноогдсон.

Түүхэн үүрэг хариуцлагыг ХБДС-ийн захирал М. Цэрэндоржоос гардаж авсанаар 1987 оны намар Улсын Хөгжмийн Үйлдвэрээс 2 их хуурыг ууган шавь Д. Ганпүрэв, Д. Бойжоо нараар авахуулж тухайн хөгжмийн хэлбэр хийцийн онцлогт тохируулж тоглох арга барил, хөг хөглөгөөний судалгааг контрбасс хөгжмийн сургалтын үндсэн арга зүйд тулгуурлан хийсэн.

1987 онд ХБДС-ийн 50 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтонд анхны мэргэжлийн их хуурын дөрвөл алдарт хуурч Г. Жамъяны "Аялгуу" бүтээлийг тоглож сургуулийн үндэсний найрал хөгжимд анх удаагаа их хуур хөгжим оролцох түүхэн цаг үе тохиолоо. Хугацаа давчуу, их хуурын сургалт эхлээгүй тул судалгааны хоёр хөгжмөө контрбасс хөгжмийн соль / ре хөгөн дээр хөглөж тоглохыг шавь нартаа зөвлөв. Үндэсний хөгжмийн мэдэгдэхүүнгүй сонгодог хөгжмийн оюутнуудад энэ нь ч амар байсныг ХБДС-ийн уран сайхны зөвлөл хүлээн зөвшөөрсөн юм.

Их хуур хөгжмийн мэргэжлийн сургалтын суурийг тавихад Л. Баасанхүү багшид амаргүй байсан ч сурч эзэмшсэн контрбасс хөгжмийн талаарх өндөр мэдлэг, ур чадвар нь маш их хэрэг болсон. Ямартай ч их хуур хөгжим нь өрнөдийн дөрвөн чавхдаст Басс хөгжмийг бодвол болхи хийцтэй, дуу акустикийн тохиргоо муутай, хоёр чавхдастай тул тохируулан хөгжүүлэхэд ихэд ядмаг хөгжмийн зэмсэг байлаа. Үндэсний хөгжмийн нумт хөгжмийн төрөлд багтах тул морин хуур, хуучир хөгжимд зориулсан бүтээлээр анхны сургалтын суурийг тавьж өрнөдийн хөгжмийн тохирох хөгжмийн төрөл зүйлээр хөгжүүлснээр их хуурын мэргэжлийн сургалтын суурь зөв тавигдахаас гадна мэргэждийн контрбасс хөгжмийн тоглолтын арга барил нь их хуур хөгжмийг тоглох давуу тал болж өгөв.

Багшийн эрдэм шавьд гэгчээр түүний шавь нар ХБДС-ийн симфони найрал хөгжимд контрбасс хөгжмөөр оролцохоос гадна оюутны үндэсний найрал хөгжим, үндэсний цөөхүүл, морин хуурын дөрвөл, үндэсний хөгжмийн төрөлжсөн чуулгуудад их хуураар тоглосноор их хуур хөгжмийн эрэлт хэрэгцээ ихсэв. Түүнийг дагаад их хуурын урын сан арвижиж оюутан сурагчдын дадлага туршлага хөгжиж багшийн сургалтын арга зүй сонгодог болон үндэсний хөгжмийн онцлогоос хамааран бие даасан төрөл зүйлээр өргөжив. 1988 онд ууган шавь Д. Ганпүрэв "Дэлхий Залуучууд Оюутны XIII их наадам"-д сургуулиа төлөөлөн бусад үндэсний хөгжимчдийн хамтаар БНАСАУ-ыг зорьлоо. Энэ бол багшийн ур чадварын амжилт, үр дүн юм.

1989 онд шавь Б. Баярхүү их хуур хөгжмөөр ХБДС-ийг онц дүнтэй төгслөө 1990 онд шавь Д. Жаргалсайхан / их хуур заалгаж байсан. Төгсөөгүй 1991 онд шавь Д. Бойжоо, Д. Ганпүрэв нар их хуур хөгжмийн мэргэжлийн анхны дипломтой төгсөв. Өөрөөр хэлбэл тус сургуулийг хос мэргэжилтэй төгссөн анхны оюутнууд юм.

1998 онд СУИС-д, 2005 оноос Соёлын дээд сургууль их хуур хөгжмийн анги нээж, өндөр боловсролын чадварлаг боловсон хүчнүүдийг олноор бэлтгэн, их хуур хөгжмийн сургалтыг хөгжүүлж дэлхийн болон сонгодог, монголын хөгжмийн зохиолчдын бүтээлүүдийг хөрвүүлэн, сургалтын урын санг баяжуулснаар бүх шатны сургалтын хөтөлбөртэй болгосноор бакалаврын зэрэгтэй их хуурчдыг бэлтгэж эхэллээ.

Их хуур хөгжмийн анхны бакалаво зэрэгтэй их хуур хөгжимчин Цэнд-Очирын Ууганбаатар. Тэрээр багшийн мэргэжлийг өвлөж СУИС-д багшилж байхдаа "Тэнгэр аялгуу" хамтлагийг үүсгэн байгуулж, олон шавь төрүүлсэн нэгэн. 1997 оноос Эгшиглэн хамтлагт орж ажилласнаар өнөөдрийг хүртэл Герман улсад ажиллаж амьдарч байгаа.

Их хуур хөгжмийн мэргэжлийн сургалтыг үндэслэгч Л. Баасанхүү нь нөр их ачааллын үр дүнд ийнхүү үндэсний ИХ ХУУР хөгжим тэнхмийн сургалтанд тохирсон сургалтын хөтөлбөрүүдийг үе шатлалтай, хөгжүүлэх дэсээр дэнслэн үүлдсэн нөр их чармайлт нь Монголын соёл урлагт үнэлж баршгүй үнэтэй хувь нэмэр оруулсан юм.

                                     

1.1. Багшийн туршлага, ур чадвар Их хуур хөгжмөөр бэлтгэн гаргасан шавь нар

  • Хилийн цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга зэрэг мэргэжлийн урлагийн байгуулагууд болон орон нутгийн соёл урлагийн байгууллагуудад амжилттай ажиллаж байна.
  • ЦДБЧуулга,
  • МУ-ын ҮУИТ-ын үндэсний их найрал хөгжим,
  • Улсын филормоний морин хуурын чуулга,

Багш Л.Баасанхүүгийн бэлтгэн гаргасан шавь нар нь Монгол улсын мэргэжлийн урлагийн театр чуулгуудад үр бүтээлтэй ажиллаж байгаа бөгөөд шавь нар нь олон улсын болон улсын хэмжээний уралдаануудад амжилттай оролцож шагналт байр эзэлж байгаа нь багшийн олон жилийн уйгагүй хөдөлмөр, ажиллах өвөрмөц арга барил, туршлага дадлагатай шууд холбоотой.

                                     

2. Эрдэм шинжилгээний ажил, бүтээлүүд

Багшлахын зэрэгцээ эрдэм шинжилгээний ажилд шамдан их хуур, контрабасс хөгжмийн сургалт арга зүй, түүхэн замнал, их хуурын хөгжмийн хөгжил, ур хийц, стандарт тогтоох сэдвээр эрдэм шинжилгээний илтгэл тавьж, ном товхимол, сурах бичиг, эмхэтгэл хэвлүүлэн гаргасан.

Users also searched:

...