Back

ⓘ Дашзэгвийн Амарбаясгалан




Дашзэгвийн Амарбаясгалан
                                     

ⓘ Дашзэгвийн Амарбаясгалан

Дашзэгвийн Амарбаясгалан 1981 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн. Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Цахилгаан холбоо, Мэдээлэл хэмжлийн электроник инженерийн хосолсон мэргэжилтэй. Монгол Улсын Их Сургууль, Шинжлэх Ухааны Сургууль, Нийгмийн Ухааны Салбар, Улс төр судлалын тэнхимийг Улс төр судлаач мэргэжлээр төгссөн. Шинжлэх ухааны магистрын зэрэгтэй.

                                     

1.1. Намтар Бага нас ба боловсрол

Говь-Алтай аймгийн харьяат Дашзэгвийн отгон хүү болон мэндэлжээ. Эцэг Дүгэрийн Дашзэгвэ насаараа хөдөө аж ахуйн чиглэлээр ажилласан бөгөөд Говь-Алтай аймгийн" 60 жил хоршоолол”-ын дарга, Намын үүрийн даргаар ажиллаж байжээ. Малын үүлдэр угсааг сайжруулах, мах болон сүүний чиглэлийн гарц сайтай үхрийн аж ахуй байгуулах чиглэлээр олон ажил ажилласан Дашзэгвэ нь амьд сэрүүн ахуйдаа Норвегийн өндөр ашиг шимт үрээр мах, сүүний чиглэлийн" Норвегийн улаан” үхрийн цөм сүрэг бүрдүүлэх ажлыг гардан хийсэн юм. Эх Ламжавын Норжин нь боловсролын салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан сурган хүмүүжүүлэгч, олон мянган шавьтай багш хүн. Д.Амарбаясгалан Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийг Цахилгаан холбооны инженер, Мэдээлэл хэмжлийн электроникийн инженер мэргэжлээр төгссөн хос морьтой инженер. Тэрээр оюутан ахуйдаа том ахынхаа үүсгэн байгуулсан" Соёмбо Принтинг” ХХК-д суралцахын хажуугаар маркетингийн менежерээр ажиллаж, борлуулалтын орлого, бизнесийн нэр хүндээ чамгүй өсгөснөөр, чадварлаг менежер болох эхлэлээ тавьжээ. Маркетинг, борлуулалтын менежерийн ажилдаа тал цалин авдаг байсан Д.Амарбаясгалан чөлөөт хэвлэлийн зах зээл дээр" Тэргүүн” сониныг өлгийдөн авч, 100 орчим мянган айлын хойморт" Монголын Нууц Товчоо”-г залж чадсан чадварлаг менежер. Монгол Улсын Ерөнхий сайд Жасрайн Жанцан агсантай Шуудангийн салбарт мөр зэрэгцэн" Монгол Шуудан” компанид Маркетинг төлөвлөлтийн газрын даргаар ажиллах хугацаандаа шуудан холбооны үйлчилгээний алдагдлыг тэглэж, мөнгөний дугтуйг санаачлан, сумогийн их аварга Асашорюү Дагвадоржийн нэрийн маркыг худалдаанд гаргаж, ард түмэндээ дэлхийн хамгийн том марк болох Мандала бурхны оёмол хөргийг Яармагийн дэнжид дэлгэн соёрхуулж байв.

                                     

1.2. Намтар Ажилласан байдал

  • 2013-2016 онд Нийслэлийн Зураг төслийн хүрээлэнд Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүн,
  • 2009-2012 онд Монгол Ардын Намын Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах хэлтсийн дарга,
  • 2010-2015 онд Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбооны Дэд ерөнхийлөгч,
  • 2009-2018 онд Монгол Ардын Намын Бага хурлын гишүүн,
  • 2015-2016 онд" Азийн Хүлэг Улс” бодлогын судалгааны хүрээлэнгийн Дэд тэргүүн,
  • 2008-2019 онд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, НИТХ дахь Монгол Ардын Намын Бүлгийн дарга,
  • 2013-2018 онд Говь-Алтай аймгийн нутгийн зөвлөлийн гишүүн,
  • 2008-2018 онд Монголын Зүүний Хүчний Холбооны Удирдах Зөвлөлийн гишүүн,
  • 2000-2009 онд" Монгол Шуудан ХК-д Маркетинг төлөвлөлтийн газрын дарга,
  • 2016 оноос Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажилллаж байна.

АНУ-ын Жорж Тауны Их Сургуулийн магистерийн өмнөх хөтөлбөрт хамрагдан 2013 – 2015" Метрополис хотуудын хөгжлийн төлөв хандлага, хөгжлийн гарц, шийдэл” сэдвээр судалгааны ажил хийсэн.

Д. Амарбаясгалан Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалд улиран сонгогдсон анхны улс төрч, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд сонгогдсон хамгийн залуу төлөөлөгч, Монгол Ардын Намын Хэрэг эрхлэх газарт ажилласан хамгийн залуу хэлтсийн дарга юм. Тэрээр Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Монгол Ардын Намын Бүлгийн даргаар ажиллах хугацаандаа Монгол Улсад элэг шилжүүлэн суулгах, солих хагалгаа хийх нөхцөл боломжийг бодитоор бүрдүүлж чадсан. Д. Амарбаясгалан Монгол Улсынхаа Тусгаар тогтнол - Эрх чөлөө - Шударга ёс, эв нэгдэл, үндэсний язгуур эрх ашгийг дээдэлсэн зүүн төвийн нийгмийн ардчилсан үзэл баримтлалтай улс төрч юм.

                                     

2. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч

2012-2016 он Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Монгол Ардын Намын Бүлэг, Бүлгийн дарга Д.Амарбаясгалан Хавдар Судлалын Үндэсний төвд элэг шилжүүлэн суулгах мэс заслын тоног төхөөрөмж худалдан авч суурилуулахад шаардлагатай 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг эрх баригчдаар шийдвэрлүүлж чадсан нь элэгний хорт хавдрын өвчлөлөөр дэлхийд тэргүүлэх болсон Монгол Улсын хувьд түүхэн шийдвэр болсон юм. Гадны улс оронд 100-150 гаруй сая төгрөгийн өртөгтэй элэг шилжүүлэн суулгах мэс заслыг эх орондоо үнэ төлбөргүй хийлгэх бодит боломжийг бүрдүүлж өгсөн энэхүү түүхэн шийдвэр түүнийг Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа энэ цаг үед биелэлээ олж, элэг шилжүүлэн суулгах хагалгаа 2018 оны эхний улирлаас үнэ төлбөргүй хийгдэж эхэлсэн. Францын мэс засалчдын академийн хүндэт гишүүн, мэс засалч Ж.Чинбүрэн тэргүүтэй элэг шилжүүлэн суулгах 64 хүний бүрэлдэхүүнтэй мэс засалчдын баг гадны өндөр хөгжилтэй орнуудад мэргэжил дээшлүүлж, эх орондоо элэг шилжүүлэн суулгаж байна.



                                     

3. Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга

2016 оны УИХ-ын ээлжит сонгуулиар Монгол Ардын Нам үнэмлэхүй ялалт байгуулсаны дараагаар сонгууль хариуцсан Нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Д.Амарбаясгаланг Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилж удаагаар нь намын Бага хурлаар Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдон томилогдсон бөгөөд 2017 оны 11 дүгээр сарын 20 - 21 өдөр зохион байгуулагдсан 28-р Их Хурлаар 2 дахь удаагаа Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдон ажиллаж байна.

Users also searched:

...