Back

★ Дай Сэцэн

                                     

★ Дай Сэцэн

Их Монгол улсын улс төрийн зүтгэлтэн.

Дай Сэцэн нь Хонгирад аймгийн ахлагч, Чингис хааны хадам эцэг болно. Тэрээр Монголын Хонгирад овгийн Босгуур овгийн хүн ба Чингис хааны Монголыг нэгтгэх үйлсийг идэвхитэй дэмжиж өөрийн бие, гэр бүл, үр хүүхдийн хамт хүчин зүтгэж явжээ. Хонгирад аймаг бол Хэрлэн мөрний сав газар Чигчир, Чихургугийн хооронд нутаглаж байсан язгуурын Монгол аймаг болно. Эртнээсээ Монгол аймагтай эв найртай харилцаж худ ураг барилдан нөхөрсөг харьцаж иржээ.

1170 оны үеэр Есүхэй баатар 9 настай хөвгүүн Тэмүжинг дагуулан Өэлүн эхийн төрхөм Олхонуд аймгаас бэр гуйхаар явж байгаад замдаа Дай Сэцэнтэй учирчээ. Дай Сэцэн Есүхэй баатрыг шууд худ хэмээн дотночлон дуудаж хөвгүүн Тэмүжинг нь нүдэндээ галтай, нүүрэндээ гэрэлтэй хэмээн магтаж гэр орондоо буухыг урьсан бөгөөд Хонгирад аймаг бол эртнээсээ төр улс тэмцэлддэггүй зээгийн зүс, охидын өнгөөр худ ураг бололцож эвтэй найртай байхыг эрхэмлэдэг хүмүүс гэдгээ Есүхэй баатарт танилцуулжээ. Есүхэй баатар Дай Сэцэний урилгаар гэрт нь морилж Тэмүжинээс нэг эгч Бөртэ охиныг ч үзэж тоогоод хөвгүүндээ бэр гуйв. Дай Сэцэн охиноо өгөхийг зөвшөөрчТэмүжинг хүргэнээр үлдээгээд явахыг Есүхэй баатраас хүсчээ. Ургийн явдал бүтсэнд Есүхэй баатар ихэд баярлаж хөтлөө морины бэлэг өгч хүүгээ тэднийд орхиод нутаг буцсан байна. Есүхэй баатар буцах замдаа Чигчирийн Шар хээр хэмээх газар Татар аймгийн хуриманд тааралдаж тэр хуриманд буусан байна. Татар иргэн Есүхэй баатрыг таньж ундаан дотор хор хольж өгчээ. Есүхэй баатар дөнгөж гэртээ ирээд насан өөд болов. Нас барахынхаа урьд Чирха өвгөний хүү Мэнлигт Тэмүжинг түргэн буцааж авчрахыг гэрээсэлжээ. Дай Сэцэнийхээс Тэмүжин буцаж ирээд нилээн хэдэн жил хүнд хатуужилтай амьдралыг туулсан байна. 1178 оны үеэр Тэмүжин сүйгээ нэхэж Бэлгүдэй дүүгийнхээ хамт Дай Сэцэнийд ирэв. Дай Сэцэн маш их баярлаж хурим найр үүсгэн охиноо өөрийн биеэр үдэж Хэрлэний Ураг цөл нуга хэмээх газарт хүрч бие өвдсөний шалтгаанаар гэрлүүгээ буцжээ. Эхнэр Цотон нь охиноо хүргэж Хүрэлхү-гийн доторх Сэнгүр горхинд бүхий Тэмүжиний гэрт хүргэн иржээ. Хонгирад аймаг тухайн үед ер нь төвийг сахисан байдалтай явж иржээ.

1201 оны тахиа жил Хатагин, Салжиуд түрүүтэй олон аймгууд нийлж Алахуй булаг хэмээх газар чуулган болж Жамухаг Гүр хаан өргөмжлөн Чингис хаан болон Ван ханыг дайлахаар бэлтгэж байв. Дай Сэцэн энэ чимээг олмогц Чингис хаанд элч илгээж мэдээ хүргүүлсэн билээ. 1203 онд Чингис хаан Зүрчидэй, Урууд нарыг томилж Хонгирад аймгийг элсүүлэн авсан байна. Үүнээс хойш тэдний харилцаа холбоо улам бат бөх болжээ. Дай Сэцэний хөвгүүн Анчин ноён Чингис хааныг дагалдаж их бага 32 удаагийн байлдаанд оролцож Тангуд, Хорезмын хот сууринг эзлэхэд үлэмж их гавьяа байгуулжээ. Ийнхүү 1227 онд Анчин ноёнд улсын нагац цол олгосон бөгөөд 1232 онд Өгэдэй хааны үед мөнгөн тамга соёрхож Хашин ван Хэйшин ван өргөмжилж өөрийн харьяат Хонгирад аймгаа үе удам захиран суух онцгой эрх олгожээ.

                                     
  • Тран Хун Даод ялагдсанаар Хубилай хааны Дай Вьетийг эзлэх гэсэн анхны оролдлого амжилтгүй болжээ. Тогоон Дай Вьетийн харваачдад алуулахаас сэргийлж хүрэл
  • заримдаа амжилт олж байв. 1669 онд Дай хунтайжийн удирдсан цэрэг, 1677 - 1678 оны Хөхт, Дайбун, Заб нарын, 1681 - 1682 онд Дай хунтайжийн цэрэг Сэлэнгийн адгаарх
  • Засагт Хан аймгийн Сэцэн засгийн хошуу, Богд Хаант Монгол улсын үед Сартуул сэцэн вангийн хошуу, 1923 онд Хан Тайшир Уулын аймгийн Сэцэн Сарт уулын хошуу
  • Буян сэцэн хаан Сэцэн хаан цолтой 1592 - 1603 Лигдэн хаан Хутагт суут Чингис даймин сэцэн зүгүүдийг тийн бөгөөд ялгуугч бала чакраварти, дай тайсун
  • Төртогтох Гамлет - Офицер Ширүүн тулааны өмнө - Сүхбаатар Их авхай - Шо - Шүн - Дай Их ид шидтэн - Халтар нохой Буэнис - Айриссаас хийсэн сурвалжлага - Олны хэсэг
  • заларч байхдаа Линдан Хутагт Суут Чингис Таймин Сэцэн Зүгүүдийг Тийн Бөгөөд Ялгуугч Бала Чакраварти Дай Тайсун Тэнгэрийн Тэнгэр Дэлхий Дахины Хурмаст Алтан
  • тооллогын дүн. Khovd Aimak Statistical Office. 1983 - 2008 Dynamics Data Sheet Дай Чин улсын үеийн Монголын түүх Хөх хот, 1983, хуудас 317 Монгол Улсын угсаатны
  • Харин нутагтаа үлдсэн Хотогойдуудыг 1686 оны Хүрэн бэлчирийн чуулганаар Дорж дай хунтайжийн удмын Гэндэн бэйлд захируулжээ. Ингэснээр Хотогойдууд хоёр хэсэг
                                     
  • болох Хотгойдын Алтан Хан Сайн Хунтайж Шолой Уваш - ын удаах хүү Хунтайж Дай Эрдэнэ - ийн ууган хүү Гэндэн Бэйл түүний хүү Бүүвэй Бэйл - ийн хүү Банди
  • чуулганаар халхын засагт хан аймгийн харъяанд Шолой уваш хунтайжийн ахмад хөвгүүн Дай - Эрдэнэ хунтайжийн хөвгүүн Гэндэнг Хотгойдын засаг болгов. Гэндэн 1694 онд
  • нутагтай эзэнт гүрнийг удирдах төв нь байснаараа онцлогтой байсан. Их Юань Дай Өнь, хят. 大元 гэдэг нэр бол Хятадын Зурхайт ном 易經 - ын Цянь юань буюу
  • амьдарч байжээ. Нэгдүгээр орд буюу Хэрлэний хөдөө арал дахь орд Хонгирадын Дай сэцэний охин Бөртэ үжин Хулухун хатан 忽魯渾皇后 Хөлигэ хатан 闊里桀皇后 Төгс хатан
  • болохоор гадаад асуудалдаа зав гаргав. Тэр үед мандан хүчирхэгжиж байсан Манж дай чин гүрэнд уулаасаа хүчтэнийг дагадаг уламжлал ёсоороо сээтэн хаяж, мөн өглөгийн

Users also searched:

дай сэцэн, их монгол улсын их хааны тамга. дай сэцэн,

...

Encyclopedic dictionary

Translation
Free and no ads
no need to download or install

Pino - logical board game which is based on tactics and strategy. In general this is a remix of chess, checkers and corners. The game develops imagination, concentration, teaches how to solve tasks, plan their own actions and of course to think logically. It does not matter how much pieces you have, the main thing is how they are placement!

online intellectual game →