Back

★ Алаг сүлд

                                     

★ Алаг сүлд

Монгол төрийн бэлгэдэл Алаг сүлдийг энхжин ба цэргийн аль ч үед тахиж шүтнэ. Сүлдийн хөхлийг хар, цагаан адууны дэлээр алаглуулан хийдэг учраас" Алаг сүлд” хэмээн нэрлэж, Цагаан, Хар сүлдийн дунд залдаг уламжлалтай байв." Монголын нууц товчоо”-д тэмдэглэснээр дайн тулааны манлайд явдаг Уруд, Мангуд аймаг бараан Алаг тугтай байжээ. Чингис хаан Их Монгол Улсаа байгуулаад Алаг сүлдийг төрийн бэлгэдэл болгожээ. Алтан ургийн сүүлчийн хаан Лигдэний үед зүүн гурван түмний нэг Цахар түмэн Алаг сүлдийг тахих, сахин хамгаалах үүргийг гүйцэтгэж байв. Лигдэн хааныг 1634 онд нас барсны дараа цахарууд Алаг сүлдийг Ордосын Хангин хошуунд залан авчирч, хошуу тамгын газраас эрхлэн Алаг сүлдийн тахилгыг хийдэг болжээ.

Алаг сүлдийн энгийн, дөрвөн цагийн, догшруулах хэмээх гурван зүйлийн тайлга байв. Өдөр бүр өглөө, үдэш сан тавьж, мөнх зул өргөхийг энгийн тайлга хэмээдэг бол дөрвөн улирлын тайлгыг жил бүрийн билгийн улирлын цагаан сарын шинийн 3, тавдугаар сарын 14, есдүгээр сарын 12, арван нэгдүгээр сарын шинийн 3-нд хошуу хотлоороо өргөн дэлгэр гүйцэтгэнэ. Алаг сүлдийг 13 жилд нэг удаа буюу барс жилд догшруулж тахих бөгөөд энэ үед сүлдний ишийг чулуун мэлхий сууринаас нь сугалан авч, дөрвөн хүн түшиж солгой хөлөөрөө тээж, ширээн дээр нүдэж, гөхлийг нь навсалзуулан хөдөлгөдөг байжээ. Догшруулах тахилгын төгсгөлд авд мордож, ангаараа сүлдэндээ тахил өргөдөг уламжлалтай байжээ. Алаг сүлдийг одоо ӨМӨЗО-ны Ордост тахиж байна.

                                     
  • цагаан туг зэрэг сүлд шүтээнийг хадгалан тахиж байжээ. Чингис хааны Найман цагаан орд зэрэг шүтээн нь тухайн үед Ордосын Арвас, Алаг уул, Харгуна ханы
  • түрэмгийлэлээр их хаанд захирагдаж байсан нутаг, Чингис хааны 8 цагаан гэр, сүлд тугууд, зарим аймаг, отгуудыг эзлэн авч, цэргийн хүч чадал өссөн нь их хааны
  • төрлийн нандин барилдлагатай, гал голомт нэгтэй, нэг онго шүтээнтэй, им тамга, сүлд туг, дуулалтай, өөрийн гэсэн түүх, соёлын биет болон биет бус өвтэй, удам
  • барсан учир түүний өмч иргэд хаан ширээ залгамжилсан Боди Алаг хааны мэдэлд шилжиж Боди Алаг хаан өөрийн отгон хөвгүүн Онгондурал ноёнд Үзэмчин аймгийг
  • дэлхийн шүтээн болсон Эрхшээл ихэд эзэн сүлд Цараа ихэд цагаан сүлд Хараа ихэд хар сүлд Алдар ихэд алтан сүлд Тахил мөргөл олонт үйлдэж Даатгаж хүссэн
  • цагаар ирж нууцаар өөрсдийн өвгөд, дээдсийн шүтээн Дархан уулыг тахиж сүлд хийморь, заяа буянаа даатгадаг заншилтай байжээ. Ингэхлээр Ахай бэйсийн хошууны
  • ойрадын бослогыг эхлүүлж манжийн эсрэг тэмцсэн боловч нэгдмэл удирдлагагүй алаг цоог гарсан бослого тэмцлүүд санасан үр дүнд хүрээгүй билээ. Тэнгэрийн тэтгэсэний
                                     
  • тод Багийн тоо Хүн амын тооцоо Талбай км² Нягт. 2011 2006 2008 2011 1 Алаг - Эрдэнэ 5 3, 029 2, 915 3, 002 4502.9 0.67 2 Арбулаг 6 4, 057 3, 946 4, 021 3529
  • Цагийн бүс - 4 Шуудангийн кодын эхний үсэг E Бэлэгдлүүд - Цэцэг Хөх ягаан алаг нүдэн цэцэг - Мод Гүгэлт жодоо - Шувуу Хар магнайт хөх бух Вэбсайт www
  • будгийг улаан хүрэн өнгөтэй болгов. Музейн том хэрэм нь анх барихдаа цагаан алаг будагтай байсныг одоо хүрэн өнгийн будгаар будсан байна. 1968 онд томоохон

Users also searched:

алаг сүлд, монголын нууц товчоо. алаг сүлд,

...

Encyclopedic dictionary

Translation
Free and no ads
no need to download or install

Pino - logical board game which is based on tactics and strategy. In general this is a remix of chess, checkers and corners. The game develops imagination, concentration, teaches how to solve tasks, plan their own actions and of course to think logically. It does not matter how much pieces you have, the main thing is how they are placement!

online intellectual game →