Back

★ Таримал хөх тариа

Таримал хөх тариа
                                     

★ Таримал хөх тариа

Таримал хөх тариа нь үетний овгийн, өвслөг, нэг наст, хөх тарианы төрлийн нэгэн зүйл ургамал. Хөх тариаг хүнсний, бүрхүүл ургамлын, тэжээлийн зориулалтаар тариалдаг. Хөх тариа нь арвай ба улаан буудайны ойрын хамаатан юм. Англиар rye, cerial rye, орсоор рожь посевная гэж тус нэрлэдэг. Хөх тариаг гурил, хөх тарианы талх, хөх тарианы шар айраг, шажигнуур талх, зарим төрлийн виски ба водка зэргийг үйлдвэрлэхэд ашигладаг.

                                     

1. Үйлдвэрлэл

Хөх тарианы дийлэнхийг, Европын зүүн, төв ба хойд нутагуудаар ургуулдаг. Гол бүслүүр нь Германы хойд нутгаас, Польш, Украин, Беларус, Литва, Латвиар дамжин, ОХУ-ын төв хэсэгт хүртэлх нутагт оршино. Хөх тариаг мөн өмнөд ба хойд америк, Австрали, Шинэ Зеланд, Казахстан болон Хятадын хойд нутагуудаар тариалдаг.

                                     

2. Бүрхүүл ургамал

Хөрсний элэгдэл

Өвлөөр үхүүлсэн хөх тариа нь их хэмжээний цасыг тогтоон барьж хаврын хөрсний чийгийн агууламжийг нэмэгдүүлдэг. Түүний үндэсээр үүссэн сүвшил нь хөрсний ус шингээлтийг нэмэгдүүлдэг.

                                     

2.1. Бүрхүүл ургамал Тэжээл баригч

Хөх тариа нь сэрүүн улиралд ургах, хөрсний ашиглагдаагүй азотыг шингээгч хамгийн сайн үет бүрхүүл ургамал юм. Хөх тариа нь гол үндэсгүй ч түүний богино хугацаанд ургах утаслаг үндэсний систем нь 60-130 кг / га, дээд тал нь 250 кг / га хүртэл азотыг шингээн барьж дараагийн хавартай залгуулдаг 422. Түүнийг эрт тариалах тусам азотын барилт нэмэгддэг 46.

Мэрилэндэд хийсэн судалгаагаар, хөх тариа нь лагархаг холимог хөрсөнд тариалсан, хэт бордсон эрдэнэ шишийн ашиглаагүй үлдээсэн азотын 60 хувийг барисан нь тогтоогдсон 372. Жоржиад хийсэн судалгаагаар, хөх тариа нь эрдэнэ шишийн дараа үлдсэн азотыг 69-100% барисан байна 220.

Хөх тариа нь хөрсний гадаргууд ойрхон орших солигдох калийн концентрацийг / агууламжыг, илүү гүний даврхагуудаас авч ирэх замаар нэмэгдүүлдэг 123.

                                     

2.2. Бүрхүүл ургамал Арвин органик матери

Хөх тариа нь ноу-тилл ба минимум-тилл системүүдэд гайхамшигтай сүрлэн хучлагын эх үүсвэр бөгөөд 3-5 тн / га, зарим тохиолдолд 12 тн / га хүртэл хуурай биомассыг бий болгодог 118, 361.

                                     

2.3. Бүрхүүл ургамал Дарангуйлагч

Хөх тариа нь хог ургамлыг дарангуйлагч, сэрүүн улиралын шилдэг бүрхүүл ургамлуудын нэг юм. Ялангуя жижиг үртэй, гэрэлд мэдрэмтгий нэг наст хог ургамлууд болох луулийн зүйлүүд лат. Chenopodium, урвуу гагадай лат. Amaranthus retroflexus, дунд ажигана лат. Stellaria media, үнэгэн сүүл лат. Alopecurus зэргийг сайн дарангуйлдаг. Хөх тариа нь мөн, багваахай лат. Taraxacum, арзгар азаргана лат. Cirsium arvense, г. м. олон ургамлуудыг аллелопатаар дарангуйлдагаас гадна, триазинд гербицид тэсвэртэй зарим хог ургамлуудын соёололтыг сааруулдаг 336.

Мэрилэнд ба Калифорни мужуудын ноу-тилл фермүүдэд хийсэн судалгаагаар, талбайн 90 дээш хувийг хөх тариа бүрхсэн тохиолдолд хог ургамлын ургалтыг харгалзан 78 ба 99 хувь бууруурлж дарангуйлсан байдаг 410, 422. Хог ургамлын дарангуйлалыг нэмэгдүүлэх зорилгоор хөх тариаг үслэг гиш г. м. нэг наст буурцагтантай холин тариалдаг. Мэдээж хэрэг их хэмжээний хог ургамалтай талбайг бүрэн хяналтад авах боломжгүй гэдгийг ойлгох хэрэгтэй.

                                     

2.4. Бүрхүүл ургамал Ашигтай шавьж цуглуулагч

Хөх тариа нь бусад үетэн ургамлуудтай нэгэн ижил хортон шавьжуудад нэрвэгддэг ч ихээр нэрвэгдэх нь ховор. Хөх тариаг сэлгээнд тариалахад хортон шавьжны тархалт буурдаг. Хөх тариа нь шүрэн цох мэт ашигтай шавьжуудыг их хэмжээгээр татдаг 56.

                                     

2.5. Бүрхүүл ургамал Харьцуулалт

  • Хөх тарианы хүйтэн ба ган тэсвэрлэх чадвар нь улаан буудайнаас илүү.
  • Хошуу будаа ба арвай нь хөх тарианаас илүү халууныг даадааг.
  • Тоонолжин цэцэгтнүүд илүү хурдан задарч, шингээсэн азотоо дараагийн ургамалд богино хугацаанд чөлөөлж өгдөг.
  • Хөх тариа нь хошуу будаатай харьцуулахад хөрсийг илүү сайжруулдаг ч тоноолжин цэцэгтэнүүд ба суданы өвсний үндэс нь илүү гүнд нэвтэрдэг 451.
  • Хөх тариа нь улаан буудайнаас илүү өндөр ургадаг ч цөөн буталдаг. Хөх тариа нь ядмаг, хуурай хөрсөнд улаан буудай болон бусад зарим үетэнүүдээс илүү хуурай биомассыг үүсгэдэг ч түүнийг үхүүлэх нь улаан буудай эсвэл тритикалитай харьцуулахад илүү төвөгтэй байдаг 241, 361.
                                     

3. Ном зохиол

  • Schlegel, Rolf 2006." Rye Secale cereale L.: A Younger Crop Plant with Bright Future”, Genetic Resources, Chromosome Engineering, and Crop Improvement. Boca Raton, Florida: CRC Press, 365–394. ISBN 0-8493-1430-5. Schlegel provides a 2011 updated version online.
                                     

4. Гадаад холбоос

  • Schlegel, Rolf 2016. Genes, Markers, and Linkage Data of Rye Secale cereale L.
  • Schlegel, Rolf 2016. Current List of Wheats with Rye and Alien Introgression. Rye-Gene-Map.de.
  • Multilingual taxonomic information. University of Melbourne.
  • Growing Rye.
  • Secale cereale. Integrated Taxonomic Information System.

Загвар:Subject bar Загвар:Cereals

                                     
  • хошоонгор Үслэг гиш Сувдан хоног будаа Таримал гиш Таримал манжин Таримал хошуу будаа Таримал хөх тариа Таримал царгас Хүнсний сэвэгзарам Цагаан гич Цагаан
  • хошоонгор Сорго Сувдан хоног будаа Суданы өвс Таримал гиш Таримал манжин Таримал хошуу будаа Таримал хөх тариа Таримал царгас Үслэг гиш Хүнсний сэвэгзарам Цагаан
  • бол ижил нөхцөлд, нэг наст хөх өвс англ. annual ryegrass 22.2 кг га азотыг барисан байдаг. Өөр судалгаагаар, арвайг таримал вандуйтай Pisum sativum
  • Усжуулалт бол ихэвчлэн таримал ургамлыг ургуулахад туслах зорилгоор хөрсийг усжуулах хүмүүсийн зохиомол хэрэглээ юм. Үр тариа хүнсний ногооны үйлдвэрлэлд
                                     
  • зэрэг халдварт өвчнүүдийг дамжуулах тул аюултай. Гэтэл үр тариа ба хүнсний ногооны таримал ургамалд хөнөөл учруулагч хос далавчтан цөөнгүй. Манай оронд

Users also searched:

таримал хөх тариа, их польш. таримал хөх тариа,

...

Encyclopedic dictionary

Translation
Free and no ads
no need to download or install

Pino - logical board game which is based on tactics and strategy. In general this is a remix of chess, checkers and corners. The game develops imagination, concentration, teaches how to solve tasks, plan their own actions and of course to think logically. It does not matter how much pieces you have, the main thing is how they are placement!

online intellectual game →