Back

ⓘ Батдоржийн Баасанжав




                                     

ⓘ Батдоржийн Баасанжав

Баасанжав 1954 онд Хятад улсын Шиньжян орны Бортал тойргийн Хартулга гэдэг газарт малчин монгол айлын тавдугаар хүүхэд болон төрсөн. Эцэг Батдорж нь цахар, эх Мумгаа нь ойрд ястан. Баасанжав дээрээ хоёр ах, хоёр эгчтэй, доороо нэг дүүтэй боловч дүү нь айлд өргөгдсөнөөр гэртээ отгон нь болжээ.

                                     

1. Урлаг

Бүжигчин

Баасанжав 13 настайгаасаа Өвөр Монголын урлагийн сургуульд бүжигчин болсон. Томроод Бээжинд очиж Хятадын цэргийн дуу бүжгийн чуулгын бүжигчин болжээ.

Жүжигчин

1984 онд Өвөр Монголд ирж кино жүжигчин болсон. Анхны дүр нь "Хуан Жинхай" киноны малчин Сүхээгийн дүр байв. Баасанжав 2004 оны "Чингис хаан" олон ангит киноны Чингис хааны дүрээр алдаршсан. Түүний дараа "Монгол" УСК-ны Есүхэй, "Улаан хавцал" киноны Гуань Юя дүрийг бүтээжээ.

Users also searched:

...