Back

★ Төвлөн засах яам

Төвлөн засах яам
                                     

★ Төвлөн засах яам

Төвлөн засах яам буюу хятадаар Жун Шу Шэн нь Сүй улсын үед анх байгуулагдсан төрийн засаг захиргааны тогтолцоо юм. Тан, Сүн, Ляо, Жинь, Юань улсууд шууд авч хэрэглээд, Мин улсын эхэн үед хэрэглэж байгаад 1380 оноос дахин хэрэглэхээ больсон юм. Хубилай хаан, 1260 оноос өмнө нь Өгэдэй хааны байгуулж, Мөнх хааны татан буулгасан төрийн тогтолцоог дахин сэргээж, зарим нэг өөрчлөлт оруулан хуучин Алтан улс, Сүн улсын эзэлсэн нутгуудад байгуулсан.

                                     

1.1. Бүтэц, зохион байгуулалт Юань улсын үеийн бүтэц, зохион байгуулалт

Юань улсын үеийн засаг захиргааны гол байгууллага бол Жун Шу Шэн Төвлөн засах яам юм. Орчин үеийнхээр Засгийн газартай төстэй төрийн нэгж юм. Тухайн үед хоёр төрлийн үүрэг гүйцэтгэж байсан. Нэгд, төрийн 6 яам, 20 гаруй хэлтэс, товчоодыг удирдах, Хоёрт, эзэн хааны шууд захиргаанд байдаг нутаг дэвсгэр, тэдгээрийн удирдах байгууллага, түшмэдийг давхар хариуцаж байсан юм.

Уг яамны ерөнхий захирагчаар хунтайж нар зарим үед Жун Шу Лин тушаалтай түр томилогдож, хаан суусны дараа угсаа залгах хүүтэй нөхцөлд хүүдээ өгч, хэрэв ханхүү байхгүй бол цуцалж байсан. Юань улсын үед 1260-1263 онд Дорж хунтайж, 1272-1286 онд Чингим хунтайж, 1307-1311 онд Аюурбарбад хунтайж, 1316-1320 онд Шадбал хунтайж, 1324-1328 онд Ашидхэв хунтайж, 1329 онд Төвтөмөр хунтайж, 1331 онд Алтандара хунтайж, 1353-1370 онд Аюушридар хунтайж нар Жун Шу Лин тушаалыг хүртэж байсан.

Үүний дараа баруун, зүүн гарын чинсан байсан. Энэ хоёр чинсан бол тус яамнаа хамаарах зургаан бага яамдыг тэнцүү тоотой хуваан аливаа хэргийг хамаарч хамгийн их чухал албан тушаалтан байсан. Хэрэв Жун Шу Лин түшмэл байвал чухал хэргийг дээш мэдүүлж шидүүлэх, байхгүй бол чухал зармыг нь эзэн хаанд мэдүүлж байжээ. Чинсангийн дараа Пинжан Жэнши буюу Пинжан тушаалтай дөрвөн хүн байсан. Тэд хоёр хуваагдаж, хоёр чинсангийн доор алба хааж байсан. Зургаан бага яамд нь:

  • Сангийн яам.
  • Үйлдвэрлэхүй яам.
  • Түшмэлийн яам.
  • Шүүх яам болно.
  • Цэргийн яам.
  • Ёслолын яам.

Эдгээр яамдыг тус бүр яамны сайд нар захирч, тус бүр дэс дараалсан түшмэд хэргийг захирна.

Харин Эзэн хааны хувийн эзэмшил, шууд захиргааны нутгийг Фули гэж хятадаар нэрлэдэг. Монголоор Монголын Их Хааны Өмч нутаг гэнэ. Одоогийн Хэбэй, Шаньдун, Шаньси, Хэнань мужийн хойд хэсэг, Өвөр Монголын ихэнхи нутгийг захирч, Юань улсын хуулийн дагуу дао, чөлгөө, фу, жөү, шянь гэсэн дарааллаар тухайн нутгийг хянаж байсан. Юань улсын бусад муж, хязгаарын нутгийг орон нутагт байгуулсан төлөөний нэгжээр дамжуулан захирч байсан. Орон нутагт байсан төлөөний яамдыг нь Син Жун Шу Шэн 行中書省 гэж нэрлэж, заримдаа Син Шэн 行省 хэмээн товчлох явдал байдаг. Ийм орон нутгийн төлөөний яамд Буянт хааны үед, Давааны арын Монгол нутгийг нэмээд 11 болсон.

                                     

1.2. Бүтэц, зохион байгуулалт Нутаг дэвсгэрийн хуваарь

Төв засгийн газарт дараах 4 дао буюу зам шууд захирагдаж байлаа. Үүнийг хятадаар Фули буюу Монголын Их Хааны өмч нутаг гэж нэрлэдэг.

  • Дасин фу: Даду чөлгөө, Шаньду чөлгөө, Синхө чөлгөө, Баодин чөлгөө, Дөнин чөлгөө, Жөүлү чөлгөө, Тайнин чөлгөө, Жинин чөлгөө 集寧路, Инчан чөлгөө, Цюаньнин чөлгөө, Нинчан чөлгөө.
  • Шаньдуны зүүн баруун замын дэлгэрэнгүй тохинуулах хэлтэс: Идоу чөлгөө, Жинань чөлгөө, Баньян фу чөлгөө, Нинхай жөү.
  • Хөдун-Шаньши замын дэлгэрэнгүй тохинуулах хэлтэс: Датун чөлгөө, Жинин чөлгөө 冀寧路, Жиньнин чөлгөө.
  • Яньнань-Хөбэй замын дэлгэрэнгүй тохинуулах хэлтэс: Жөндин чөлгөө, Шүньдө чөлгөө, Гуаньпин чөлгөө, Жандө чөлгөө, Дамин чөлгөө, Хуайцин чөлгөө, Вэйхуй чөлгөө, Хөдун чөлгөө, Дунпин чөлгөө, Дунчан чөлгөө, Жинин чөлгөө 濟寧路, Цаожөү, Пүжөү, Гаотан жөү, Тай ань жөү, Дөжөү, Эньжөү.
                                     
  • байгууллага нь Төвлөн засах яам юм. Энэ байгууллагаас ангид эзэн хаанд шууд захирагддаг Нууц бичгийн яам Зарга шийтгэх яам гэж байдаг. Нууц бичгийн яам бол улсын
  • олзлогдсон. Улмаар 1370 - 1388 он хүртэл хэд хэдэн удаа болсон дайнаар эвдрэн сүйдэж орхигдсон. Төвлөн засах яам Юань улс Юань улсын засаг захиргааны тогтолцоо
  • энгийнээр муж гэж ойлгож болно байгуулсан. Эдгээр 11 мужийг нийтэд нь Төвлөн засах яам ерөнхийлөн захирч байжээ. Монгол болон гадаад оронд энэхүү нэрийг олон
  • Хуай - ань шянь, Тяньчөн шянь, Вэйнин шянь гэсэн 4 шянь, Баочан жөү гэсэн 1 жөүгээс бүрдэж байв. Юань улсын засаг захиргааны тогтолцоо Төвлөн засах яам
  • бөгөөд төвлөн засах яам Уг яаманд Сангийн яам Ёслолын яам Цэргийн яам Шүүхийн яам Үйлдвэрлэх яам зэрэг 6 яам харьяалагдаж байв нууц бичгийн яам зарга
  • хүү хаан болно гэж ээлжлэхээр тангаргалцгаажээ. Аюурбарбад ханхүү Төвлөн засах яам Үйл таслах яамны аливаа хэргийг 4 жил хамаарав. Аюурбарбад 1311 оны
                                     
  • Монголыг бүрэн эзэлж аваад 6 чуулганд хувааж, Гадаад Монголын төрийг засах яам байгуулан, түүнийгээ Монгол журган хэмээн нэрлэх болжээ. Энэ 6 чуулганыг
  • байсан. Уг яамны сайдын хятад цолыг Шу Миши, Жи юань гэж бичсэн байдаг. Төвлөн засах яамнаас хараат бусаар ажиллаж байсан. Жи Юань ий долоодугаар онд 1270
  • журамт эдийн засагтай, нэгдмэл төрийн байгууламжтай. Дотроо муж, өөртөө засах орон, төвөөс захирах хот, онцгой захиргаат орон гээд 33 нутаг болж хуваагддаг
  • адил дорнод ху нарын удам байсан ба тэдний ихэнх нь өнөөгийн Монгол нутагт төвлөн сууж байгаагүй ч 923 оноос Алтайгаас зүүн тийш Хэрлэн голын хойт бие хүртэл

Users also searched:

төвлөн засах яам, чингим. төвлөн засах яам,

...

Encyclopedic dictionary

Translation
Free and no ads
no need to download or install

Pino - logical board game which is based on tactics and strategy. In general this is a remix of chess, checkers and corners. The game develops imagination, concentration, teaches how to solve tasks, plan their own actions and of course to think logically. It does not matter how much pieces you have, the main thing is how they are placement!

online intellectual game →