Back

★ Елюй Чуцай

Елюй Чуцай
                                     

★ Елюй Чуцай

Елюй Чуцай бол Их Монгол улсын төрийн зүтгэлтэн хүн бөгөөд олонд үнэнч, шударга, эрдэм мэдлэгээрээ алдаршиж дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн байна. Түүнийг монгол түүхэн сурвалжуудад Чуу мэргэн гэж нэрлэсэн байдаг. Түүний уг гарал нь кидан хүн бөгөөд Чингис хааныг Алтан улсын эсрэг аян дайнаа хийж байхад түүнд олзлогдсон ба улмаар өөрийн зан төлөв, эрдэм мэдлэг, ухаанаараа их хааны таалад нийцэн үнэнчээр зүтгэсэн нэгэн билээ.

                                     

1. Намтар

Түүний эцэг нь Ляо улсын хааны ургийн Елюй Лү гэдэг байсан. 1125 онд Зүрчидийн Жинь улсын их цэрэг, Яньжин хотыг эзлэн Хятаны Ляо улсыг мөхөөсний дараа олон мянган Хятан үндэстэн олзлогдож, Алтан улсын төрд хүчин зүтгэж байсны дотор түүний өвөг дээдэс нь багтаж байсан. Чуцай нь бага наснаас Буддын сургаал, Даогийн номлолд суралцаж, нас биед хүрэхдээ нэр төртэй нэгэн болсон байжээ. 1211 оноос Монголын их цэрэг Алтан улстай дайтах болсон үед Монголын цэрэгт олзлогдоод алдар хүндтэй учир Чингис хааны таалалд багтаж, шадар түшмэдийн эгнээнд элсэж орсон үеэс түүхэнд тодорч ирсэн. Чингис хаан Алтан улсын Дундад нийслэл өнөөгийн Бээжин хотыг байлдан эзлэх үед Елюй Чуцайг олзлон авч, түүний ер бусын мэдлэг оюуныг хүндэтгэж дэргэдээ үйлчлүүлжээ. Түүнээс хойш Елюй Чуцай Монголын төрд шударгаар үйлчлэн 1219-1225 оны хооронд Чингис хааныг дагаж баруунш дайлах аян дайнд оролцож, цэрэг дайны арга бодлого болон иргэдийг засах төр ёсыг өргөж, Их Монгол улсын төр засгийг бататган бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэжээ. Чингис хаан нас барахынхаа өмнө үр хүүхдээ дуудан" Чуцай болбоос тэнгэрээс манай гэр бүлд хайрласан хишиг болой. Хожим цэрэг засах болон ард иргэний хэрэг явдлыг түүнд найдваас зохимуй” хэмээн гэрээсэлсэн гэдэг.

Өгэдэй хааны үед байлдан эзэлсэн Алтан улсын газар нутаг, хүн ард, эд баялаг, алба татвар зэргийг захируулахаар Хархорум хотод Төв бичгийн мужийг байгуулж, эрхэлсэн сайдаар нь Елюй Чуцайг томилж, Чингай чинсан, Махмуд Ялавач нарын эрдэмтэй хүмүүсийг Сартуул, Уйгур нутгийг ерөнхийлөн захирах сайд болгох замаар засаг захиргааг байгуулахаар ажиллуулжээ. Ингэснээр алба татвар тогтвортой, эдийн засаг ахицтай, хааны сан хөмрөг арвин, эзлэгдсэн газрыг төвшитгөн чадсан юм.

Харин 1241 онд Өгэдэй Далай хаан нас барсны дараа түүний их хатан Дөргөнэ, Монгол уламжлалаар хаан сонгогдтол төрийн эрхийг атгаж байх жилүүдэд хуучин хааны гавъяат ноёд сайд нарыг ислам худалдаачин ноёдын дэмжлэгтэйгээр хавчин гадуурхаж, хорлон алж байх үед Хархорум хотод өвчний улмаас 1244 оны 6 сард нас барсан. Мөнх хаан сууринд суусны сүүлээр түүний шударга ариун гавьяа зүтгэлийг үнэлж байсан. Юань улсын Заяат хааны Чжи Шүний 2-р онд 1330 он Елюй Чуцайгийн гавъяаг нэхэн дурсаж, гавъяат түшмэдийн намтард дахин бичүүлэн Тайш, Шанжу гүн, Вэньчжэн буюу Төв соёлт хэмээх цол соёрхож Гуаннин ван нэхэн өргөмжилсөн байна.

                                     

2. Гэр бүл

  • Авга ах: Елюй Жэнь.
  • 9 дэх үеийн өвөг: Елюй Абаожи хаан.
  • Холбоо өвөг: Елюй Лоугүо, Яньжин хотын захирагч.
  • Эцэг: Елюй Лү, Жэн И дафу цолтой, Шаншу яамны баруун гарын түшмэл.
  • Өвөг эцэг: Елюй Юйлү, Жэн И дафу цолтой.
  • Хуланц өвөг: Елюй Хүдү, тайш.
  • Хулан өвөг: Елюй Гүоин, цэргийн жанжин.
  • Өндөр өвөг: Елюй Бэй, Дундан ван.
  • Элэнц өвөг: Елюй Нэйци, Динюань их жанжин.
  • Элэн өвөг: Елюй Хэлү, тайш.
                                     

2.1. Гэр бүл Ах дүүс

  • Үеэл: Елюй Юн, Бяньцайгийн хүү, Елюй Жюнь, Елюй Шаньцайгийн хүү.
  • Хаяал: Елюй Жигуннү, Елюй Шиэжянү нар Елюй Юний хүүхдүүд, Елюй Юй Шан, Елюй Жюний хүүхэд.
  • 2-р ах: Елюй Шаньцай.
  • Том ах: Елюй Бяньцай.
                                     

2.2. Гэр бүл Хүүхэд

  • Ач хүү: Елюй Ши жэн, Елюй Шибо, Елюй Даодао, Елюй Шилян, Елюй Шикуан, Елюй Шису, Елюй Шижоу, Елюй Шигуан, Елюй Ши И, Елюй Шиюань, Елюй Ши чун, Елюй Шичэн нар нь Елюй Жугийн хүүхдүүд.
  • Гуч нар: Елюй Буха, Елюй Чаншэнбао, Елюй Жуанжя, Елюй Жангу нар Елюй Шиляний хүүхдүүд.
  • 2-р хүү: Елюй Жу, Гуанлү дафу, Төв бичгийн мужийн зүүн гарын чинсан.
  • Том хүү: Елюй Сюань, залуудаа өөд болсон.
  • Ач охид: Елюй Жоужин, Елюй Жугийн том охин.
                                     

3. Бүтээл

  • Баруун газрын тэмдэглэл 西游录, Сартуул улсыг дайлах үеийн түүний тэмдэглэл.
  • Пиань Ши Ба Ши 便宜十八事, Монгол эзэнт гүрний үеийн хууль цаазтай холбоотой бичиг.
  • ЖанранЖүши Вэньжи 湛然居士文集.
  • Сюань Фэнь Чин хуй лү 玄风庆会录, Чингис хааны Чанчун бумбатай уулзсан үеийн тэмдэглэл.
                                     
  • цол нь хэвээр үлдээд Манжийн захиргаанд орох хүртэл хэвээр байсан юм. Елюй Чуцай нэхэн хүртээсэн. Чавту, Бэлгүтэйн ач хүү. 1262 онд өргөмжилөгдөөд, 1276
  • бэлэвсэн хатан Дөргэнэ засаг барьж эхэлжээ. Тэрбээр Өгэдэйн зөвлөх байсан Елюй - Чуцай Чинхай, Махмуд Ялавич нарыг огцруулж цөлсөн ба Махмуд Ялавич, Чинхай
  • эрдэмд нэвтэрсэн, хорин насандаа улсын шалгалтад түрүүлсэн хятан угсааны Елюй Чуцай 1190 - 1244 уйгур үсэгт нэвтэрсэн Хэрээдийн Хингай, Ойрдын Ариун, бүх
  • Чингисийн залгамжилагч Өгөдэй өмнөд хятдийг 10 хэсэгт хуваахийн оронд тэднийг Елюй Чуцай - ний зөвөлгөөгөөр татан бууулгсана. - Олон тооны оросын улсууд болох Новгород
                                     
  • Сүбээдэй, Зэв, Борохул  удалгүй нас барсан Хэра - Унругэ, хожим Цуу мэргэн Елюй Чуцай нарыг есөн өрлөг хэмээн цэргийн жанжнаар томилсон байна. Зарим судлаачид
  • Сүбээдэй, Зэв, Борохул удалгүй нас барсан Хэра - Унругэ, хожим Цуу мэргэн Елюй Чуцай нарыг есөн өрлөг хэмээн цэргийн жанжнаар томилсон байна. Зарим судлаачид

Users also searched:

елюй чуцай, гуаннин ван. елюй чуцай,

...

Encyclopedic dictionary

Translation
Free and no ads
no need to download or install

Pino - logical board game which is based on tactics and strategy. In general this is a remix of chess, checkers and corners. The game develops imagination, concentration, teaches how to solve tasks, plan their own actions and of course to think logically. It does not matter how much pieces you have, the main thing is how they are placement!

online intellectual game →