Back

ⓘ Боорчи




                                               

Арулад

Арулад овог нь Бодончар мунхагийн хөвгүүн Хабичи баатрын ач хөвгүүн Хайду ханы хөвгүүн Чаужин ортагайн хөвгүүн Аруладын нэрээр нэрлэгдсэн овог юм. Тус овгоос хамгийн нэр алдартай нь Хүлэг Боорчи бөгөөд түүний удам нь үе үеийн их хаанд үнэнч зүтгэсэн гавъяатай байсан. Чингис хааны Сартуулын байлдан дагуулалтаар ихэнхи Арулад овгийнхон Цагадайн мэдлийн нутагт шилжин очсон. Сүүлд 1269 оноос эхлэн Мавернахрт шилжин суурьших болсон.

Боорчи
                                     

ⓘ Боорчи

Боорчи нь Их Монгол улсыг байгуулахад оролцсон гавъяагаараа хамгийн нөлөө бүхий Их монгол улсын өрлөг жанжин, төр ба цэргийн нэрт зүтгэлтэн байсан юм. Тэрээр Их Монгол улсыг байгуулахад голлон оролцож гардан зохион байгуулагч төрийн гарамгай зүтгэлтэн төдийгүй олон удаагийн дайн, байлдаанд ялалт байгуулж байсан цэргийн чадварлаг өрлөг жанжин хүн байжээ. Боорчи нь Тэмүүчин Чингис хааны хамгийн дотно шадарууд болох есөн өрлөгийн нэг билээ. Тэрээр Арулад овгийн Наху баяны хөвүүн байсан. Арулад овог нь Бодончирийн удмын Чаужин ортагайн хөвгүүн Аруладын байгуулсан овогтон юм. Чингис хаантай анх найман шаргыг эрэн олж авч ирхэд нь туслан нөхөрлөсөн үеэс эхлэн түүний шадар туслагч дотнын анд нь болсон байна. Хожим 1206 онд их хуралдайгаар Алтай хавийн түмнийг мэдэх болж, түмний ноён болсон. 1227 оны орчимд таалал төгссөн бололтой. Түүний үр сад нь тухайн үедээ нэр нөлөө өндөртэй байсан нь томоохон тушаалд томилогдоход нөлөөлж байсан.

Users also searched:

...