Back

★ Хорезмын эсрэг цэргийн тагнуул

                                     

★ Хорезмын эсрэг цэргийн тагнуул

Хорезмыг байлдан дагуулах үед Их Монгол улсаас зохиосон тагнуулын үйл ажиллагаа нь Тангад, Алтан улсыг байлдан дагуулах үед зохиосон тагнуулын үйл ажиллагаанаас улам боловсронгуй идэвхтэй, чадварлаг болсон байна. Чингис хаан дээрхи хоёр улсыг дайлахдаа тагнуулын үйл ажиллагаандаа худалдаачид, элч, төлөөлөгч, хил залгаа орны иргэд, Монгол Улсад оргон ирэгсдээс ихэвчлэн ашиглаж байсан бол Хорезмын эсрэг тагнуулын үйл ажилллагаандаа дээрхээс гадна тэндээс оргож ирсэн хүмүүс, лалын шашны санваартнуудын дундаас ашиглаж байсан нь уг үйл ажиллагаандаа ашиглах хүмүүсийн хүрээ, бааз суурийг тухайн орны онцлогт тохируулан нэлээд өргөтгөснийг харуулж байна. Чингис хаан өөрийн элчийн халхавчаар Хорезмын иргэн, өөрийн туршуул - ыг шашин шүтлэг нэгтэй тэр улсынх нь эзэн хаанд тавьж өгөн туршуулаар нэвтэрч, түүний зорилго, эрмэлзлийг олж мэдэх тагнуулын ихээхэн аз туршсан арга хэмжээг амжилттай явуулж чадсан нь тагнуулч, туршуулыг ашиглах ажиллагаа өндөр түвшинд гарсныг харуулдаг юм. Мөн Шах нь эх хатан Туркан болон хамаатан садантайгаа гүнзгий зөрчилтэй байгааг тагнаж мэдсэн Чингис хаан Хорезмын эзэнт улсын овог, аймаг, хараат улсууд Чингисийн хүссэн бүхнийг биелүүлэхэд бэлэн байгааг илэрхийлсэн хуурамч захиаг Туркан хатны хамаатан ноёдын нэрийн өмнөөс зохион бичүүлж, түүнийгээ Хорезмын талд урван очиж буй Чингисийн шадар хүний дүр эсгэсэн туршуулаар Шахад хүргүүлсэн нь Мухаммед султанд сэтгэл санааны хүнд цохилт болсон гэж гадаадын судлаачид тэмдэглэсэн байдаг. Тийм мэдээ авч үнэмшин дотоодоос өөрийнх нь эсрэг гарч болзошгүй бослого тэмцлээс айж эмээсэн Мухаммед султан цэргийн хүчээ улс орныхоо янз бүрийн хэсэгт тараан байрлуулахад хүрсэн аж. Тийнхүү эсрэг талаа хуурч төөрөгдүүлэх ажиллагааны нэлээд ярвигтай хэлбэр болох хуурамч мэдээг бичгээр үйлдэн хүргүүлэх, хуурч төөрөгдүүлэх тагнуулын арга хэмжээг Чингис хаан анх удаа чадварлаг явуулж, стратегийн зорилтыг шийдвэрлэж чадсан нь энэ төрлийн арга хэмжээ зохиоход гарсан томоохон ахиц дэвшил байсан гэж хэлж болно.

Мөн туршуулуудынхаа тусламжтайгаар Хорезмын ард иргэдийн дотор үймээн самуун, эмх замбараагүй байдлыг зориуд үүсгэх зэрэг хорлон бусниулах үйл ажиллагааг ч чадварлаг зохион байгуулж байсан баримт ч бий билээ.

Тийнхүү Хорезмыг байлдан дагуулах дайны өмнө болон дайны үед Монголчууд тагнуулын нөхцөл байдлын онцлогийг харгалзан бүхий л бололцоог бүрэн ашиглаж, тагнуул, хорлон бусниулах үйл ажиллагааг чадварлаг, үр дүнтэй явуулснаар тус орныг байлдан дагуулах чухал нөхцлийг бүрдүүлжээ.

Чингис хаан Хорезмын эзэнт улс олон овог аймаг, хараат улсаас бүрдсэн, дээд удирдлагаасаа эхлэн лалын шашинтны янз бүрийн урсгал, чиглэлүүдийг шүтэж бишрэгчдийн хооронд сөргөлдөөн ихтэй байсныг тагнуулын үйл ажиллагаандаа бааз суурь болгон ашигласан байна. Тиймээс лалын шашинтнуудын санваартнууд хүртэл буруу номтон Чингисийн туршуулаар ажиллах тохиолдол ч байжээ.

Монголын хаад, цэргийн жанжид харь оронд ажиллаж байсан тагнуулч, туршуулуудтайгаа холбоо барихад тухайн улс орны онцлогийг харгалзан янз бүрийн арга, зам суваг, хүмүүсийг ашигладаг байжээ. Чухал суурин тагнуулч, туршуултай холбоо барихад тусгай холбоочинг ашигладаг байсан. Мөн энэ зорилгод мөргөлчдийг ашигладаг байсан тухай баримт ч бий.

                                     
  • цэргийн тагнуул Алтан улсын эсрэг цэргийн тагнуул Тангудын эсрэг цэргийн тагнуул Хорезмын эсрэг цэргийн тагнуул Хятадын Сүн жлсын эсрэг цэргийн тагнуул
  • хорионд хийж, өөрөө хаан сууж, улмаар Хорезмын хааны захын хотууд болох Отрар хот хавийг довтлон үймүүлж эхэлсэн нь Хорезмын улстай наймаа хийх зорилготой Отрар
  • цохигдов. Генрих вангийн толгойг монголчууд жадны үзүүрт хатган, Бат хааны цэргийн эсрэг боссон хэнбугайг ч ийм тавилан хүлээж буйг сануулан Легницэд давхилдан
  • Аддиныг мөшгөн ирсэн монголчууд энэ оронтой анх танилцжээ. Персэд довтлох нь Хорезмын үлдэгдлийг устгах, лалын ертөнцөд байр сууриа бататгах Бага, Дундад Ази

Users also searched:

хорезмын эсрэг цэргийн тагнуул, монгол хаад. хорезмын эсрэг цэргийн тагнуул,

...

Encyclopedic dictionary

Translation
Free and no ads
no need to download or install

Pino - logical board game which is based on tactics and strategy. In general this is a remix of chess, checkers and corners. The game develops imagination, concentration, teaches how to solve tasks, plan their own actions and of course to think logically. It does not matter how much pieces you have, the main thing is how they are placement!

online intellectual game →