Back

ⓘ Дугараагийн Алтанхуяг




                                     

ⓘ Дугараагийн Алтанхуяг

Дугараагийн Алтанхуяг нь балетчин Дэлхийн шилдэг найман балетчны нэг болж, Улсынхаа нэрийг дэлхийн сонгодог урлагийн тавцанд таниулж яваа балетчин Д.Алтанхуяг. Тэрбээр Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын болон АНУ-ын" Бостон балет” компанийн гоцлол бүжигчин," Ла Скала” болон Японы Комаки балет компанийн хүндэт бүжигчин юм.

                                     

1. Товч намтар

1982 онд Ховд аймгийн төвд төрсөн. 1989-1993 онд Ховд аймгийн 10 жилийн дунд сургууль, 1993-2000 онд Хөгжим бүжгийн коллежийн сонгодог бүжгийн ангид суралцан төгссөн. 2000 оноос Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол бүжигчнээр ажилласан. 2002 онд Япон улсын Асами Маки, Комаки балет компанийн бүжигчнээр,2003 оноос XX зууны шилдэг бүжиг дэглээч Роланд Пэтиттэй, 2007 оноос АНУ-ын Бостон балет компанид ажиллаж эхэлсэн. 2010 оноос Монголын балетын хөгжил санг байгуулж, тэргүүнээр ажиллаж байна.

                                     

2. Бүтээсэн гол дүрүүд, оролцсон тоглолтууд

П.И.Чайковскийн" Хунт нуур” балетын ханхүү Зигфрид, па-де-тура," Щелкунчик” балетын Щелкунчик," Нойрссон гүнж” балетын Дизере, хөх шувуу, па-де-де," Парисын дарь эхийн сүм” балетын Фебсийн дүр," Роланд Петит”, С.Прокофьев" Ромео Жульетта” балетын Ромео, Б.Асафьев" Бахчисарайн оргилолт булаг” балетын Вацлав, Л.Делиб" Цэнхэр нүдэн бүсгүй” балетын Франц, Ц.Пучин" Вальпургийн шөнө” балетын Вагхан, А.Адан балетын" Жизель” балетын Альберт, Жорж Баланчин" Серенада”, Жорж Баланчин" Дөрвөн темперамент”, Ж.Кливиан" Сарабанде”, Ж.Килиан" Сех танзе”," Петит морт”, Л.Минкус" Дон Кихот”, Н.Жанцанноров" Морин хуурын эгшиглэнд бүжиглэхгүй”, Б.Шарав" Зуурдын орон”, Б.Соронзонболдын" Их Доммог”, З.Хангал" Эрдэнэсийн уулс” балетын" Хос дуэт”," Салхит шувуу”

                                     

3. Ажлын түүхэн замнал

2006 он- XX зууны шилдэг бүжиг дэглээч Роланд Пэтит" Дэлхийн шилдэн найман балетчин”-г сонгож, тойрон аялсан тоглолтод оролцсон.

2006 он" Бостон балет” компанийн тоглолтын үеэр Испанийн Хатан хаан болох Их Наран Улсын Цог жавхлант Эзэн Хааны Хатан биечлэн уулзсан.

2007 он Нэгдсэн Вант Улсын Хатан хаа Элизабета, АНУ-ын Ерөнхийлөгч Бараг Обамад зориулсан тоглолтод оролцсон.

2009 оны есдүгээр сарын 23-нд" Falling For Dance” их наадмыг нээн бүжгэн жүжгийн гол дүрийг бүтээсэн

2009 он Нью-Йорк хотын Америкийн балетын театрт тоглосон тоглолтын Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж төрийн айлчлалынхаа үеэр гэргийн хамт хүрэлцэн ирж, сонирхон, Өөрийн биеэр хүлээн авч уулзсан.

2011 оны зургадугаар сард Монгол Улсад анх удаа болсон" Night of Ballet” олон улсын наадмыг санаачлан зохион байгуулж, оролцсон.

2012-2013 онд" Winter star-2012”," Комаки балет” болон" Монгол бахархал” тоглолтуудыг Монгол улсдаа санаачлан зохион байгуулж, оролцсон



                                     

4. Гавьяа шагнал

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн МУГЖ, балетчин Д.Алтанхуягт ХБНГУ-ын Берлин хотноо болсон" ITB Berlin 2015” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн үеэр Монгол Улсын Соёлын элчийн гэрчилгээг гардуулан өгчээ. Энэ үеэр Л.Пүрэвсүрэн" Дэлхийн сонгодог урлагийн хөгжилд хувь нэмрээ оруулж, олон улсын тавцанд Монгол Улсын нэр хүндийг өндөрт өргөж яваа залуу бүжигчин таныг Монгол Улсын Соёлын элчээр өргөмжилж байна. Монгол Улсыг хилийн чанадад сурталчлах, соёл, урлаг, түүх, спорт, хүмүүнлэг, шинжлэх ухааны хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх хүндтэй үүргээ биелүүлэхэд тань Монгол Улсын Гадаад хэргийн яам бүх талаар дэмжиж ажиллах болно” гээд уран бүтээлийн арвин амжилтыг хүсэн ерөөв. Балетчин Д.Алтанхуяг нь Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон гурав дахь иргэн болж байгааг хэлсэн.

Users also searched:

...