Back

ⓘ Начингийн Баасанжав




                                     

ⓘ Начингийн Баасанжав

  • 1967 онд АУДС-ийг төгссөн.
  • ЭМЯ-ны мэс заслын зөвлөлийн даргаар ажиллаж иржээ.
  • Ховд аймагтаа эмч,
  • АУИС-д багш, мэс заслын тэнхмийн эрхлэгч, клиникийн захирал, зүрхний мэс заслын секторын эрхлэгч,
  • Улаанбаатар хотод П.Н.Шастины нэрэмжит клиникийн III эмнэлэгт мэс засалч, тасгийн эрхлэгч, зөвлөх эмч,
  • Анагаах ухааны үндэсний хүрээлэнгийн захирал,

Анагаах ухааны мэс заслын салбарт 30 гаруй жил ажиллахдаа зүрх судасны мэс заслаас гадна уушиг, улаан хоолой, дотор гэдэс, элэг цөсний замуудын олон хувилбар хагалгаануудын арга технологийг төгс эзэмшсэн.

                                     

1. Шинжлэх ухаанд оруулсан хувь нэмэр, нээлт

  • Зүрхний таславч хоорондын цоорхой гажгуудын оношлогооны онцлогуудыг шинэчлэн тогтоож цоорхойн байрлалаар шинэ ангилал гарган, зүрхний гажигтай Монгол хүний цусан дахь микро элементүүдийн хэмжээг тогтоосон.
  • Гэдэсний цочмог түгжрэлийг эрт оношлох оношлогооны шинэ аргыг боловсруулан онолын тайлбар өгч, практикаар нотолсон.
  • Хүүхдийн улаан хоолойн түлэнхийг лазер туяагаар шарж сорвижилт үүсэхээс сэргийлэх онолын үндэслэлийг гарган эмчилгээний шинэ менежментийг нэвтрүүлсэн.
  • Лазерын шарлага нь улаан хоолойн салст ба булчинлаг давхрагын төлжилт ургалтыг тэнцүү төвшинд өвөрмөцөөр явуулдаг болохыг тогтоосон.
  • Гар сарвууны гэмтлийн үед гэмтлийн зэргээс хамаарч, нөхөн сэргээх эдийг цусан хангамжтай нь хамт суулгах бичил мэс заслын сонгомол аргыг гүнзгийрүүлэн тайлбарлаж, практикт нэвтрүүлсэн.
  • Артерийн битүүрээгүй цоргыг нитинол-титани металлаар хавчих аргыг амьтан дээр туршин анх удаа зүрхний мэс заслын клиникт нэвтрүүлэв.
  • Зүрхний таславчийн цоорхойг өөрийн нь үнхэлцэг хальсаар нөхөх арга нь эдийн нийцэл, ариун чанар, эдгэрэлтийн давуутай болохыг нотлон, эмнэлгийн практикт нэвтрүүлсэн.
  • Зүрхний мэс заслын салбарын олон талт судалгааны үр дүнд үнхэлцэг хальсны эд, эс, анатомийн тогтоцын онцлогуудыг судлан зүрхний үнхэлцэг хальсны өрцтэй нийлж байгаа хэсэг нь бусад хэсгээсээ 0.1-02 мм илүү зузаан болохыг тогтоон зүрхний таславчийн цоорхойг зөвхөн тэр зузаан хэсгээс авч нөхөх шинэ аргыг боловсруулсан. Энэ хэсэг нь өрцний ширхэглэг эдийн үргэлжлэл гэдэг онолын дүгнэлт гаргасныг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрсөн.
                                     

2. Сонгуульт ажил

  • 1990 онд Ардын их хурлын депутатаар сонгогдож 1992 онд ардчилсан шинэ Үндсэн хуулийг батлалцжээ.
  • Австрали улсын зүрхний эмч нарын нийгэмлэгийн хүндэт гишүүн,
  • Мэс засал” сэтгүүлийн ерөнхий эрхлэгчийн сонгуультай.
  • Монголын зүрхний эмч нарын нийгэмлэгийн ерөнхийлөгч,
                                     

3. Цол зэрэг

  • Анагаахын Шинжлэх ухааны дэд эрдэмтэн /1980/ - сэдэв:" БНМАУ-ын хөдөөгийн нөхцөлд гэдэсний цочмог механик түгжрэлийг эрт оношлох эмчлэх нь”
  • АНУ-ын Шинжлэх ухааны академийн академич.
  • Анагаахын Шинжлэх ухааны доктор /1994/ - сэдэв:" Цусны бага эргэлтийн цусан хангамж ихэсгэдэг зүрхний төрөлхийн гажгийн мэс заслын эмчилгээг төгөлдөржүүлэх нь”
  • Монгол улсын Шинжлэх ухааны академийн академич /2000/
  • ОХУ-ын Олон Улсын дээд боловсролын академийн гишүүн
                                     

4. Гавьяа шагнал

  • Монгол улсын Ардын Эмч /2001-11-01. №75/
  • Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагджээ.
  • Ази тивийн шилдэг мэс засалч цол шагнал /2002 он/ хүртсэн дэлхийд нэртэй мэс засалч эрдэмтэн ажээ.
  • Монгол улсын Хөдөлмөрийн баатар /2006/
  • Монгол улсын Хүний Гавьяат Эмч /1996-07-03. №141/

Users also searched:

...