Back

ⓘ Карим Беллараби




Карим Беллараби
                                     

ⓘ Карим Беллараби

Карим Беллараби - Германы хөлбөмбөгчин бөгөөд "Байер 04" болон Германы шигшээд жигүүрийн байрлалд тоглодог.

                                     

1. Замнал

Беллараби Берлин хотод Марокко, Гана гаралтай гэр бүлд мэндэлжээ. Каримыг "Хухтинг", "Вердер" болон "Обернойландын" академиуд бэлтгэн гаргасан байдаг.

2008 онд Брауншвейгийн "Айнтрахтад" элсэж, тодорсон Беллараби 2011 онд "Байер 04" багтай 2014 оны зун хүртэл гэрээлэв. Улмаар 2012 оны гуравдугаар сард Бундеслигийн анхны бөмбөгөө "Баваригийн" хаалганд 2:0 оруулав. Европын цомын анхны тоглолтоо тэрээр 2011/2012 оны Аваргуудын лигийн шөвгийн 16-д "Барселоны" эсрэг 1:7 хийжээ.

Беллараби 2014 оны наймдугаар сарын 23-нд "Боруссиа Дортмундын" эсрэг 0: 2 9 секундэд гоолдон Бундеслигийн түүхэнд бичигдсэн.

                                     

2. Шигшээ

2010 оны аравдугаар сарын 7-нд Германы 20 хүртэл насны шигшээд Швейцарийн эсрэг 2:0 анхны гараагаа хийсэн. 2012 оны наймдугаар сарын 12-нд 21 хүртэл насны ангилалд Аргентины эсрэг 6:1 сэлгээнээс гараалжээ.

Беллараби 2014 оны аравдугаар сарын 2-нд насанд хүрэгчидийн шигшээд 2016 оны ЕАШТ-ий сонгонд Польш болон Ирландын эсрэг тоглолтуудад дуудагдсан ба аравдугаар сарын 11-нд Польштой тоглоход 0:2 бүтэн гараалсан юм.

Users also searched:

...