Back

ⓘ Ионас Валанчюнас




Ионас Валанчюнас
                                     

ⓘ Ионас Валанчюнас

Ионас Валанчюнас - Литвын мэргэжлийн сагсан бөмбөгчин бөгөөд НБА-гийн Торонто Рэпторс багийн төвийн тоглогч юм.

                                     

1. НБА

Европт гялалзсан Валанчюнасыг 2011 оны драфтад дээгүүр эрэмбэлэгдэхийг таамаглаж байв. Зургаадугаар сарын 23-нд 5-р сонголтоо Торонто Рэпторс хийж Ионасыг элсүүлсэн юм. Анх 2012 оны арваннэгдүгээр сарын 1-нд Индиана Пэйсерстэй тоглоход гараалж, 12 оноо, 10 самбар, 1 хаалтыг 23 минутанд хийв. 2013 оны III сард 11.4 оноо, 7.3 самбар, 1.1 хаалтыг дунджаар 27 минутанд хийсэн Валанчюнасыг Дорнод бүсийн сарын шилдэг шинэ тоглогчоор тодруулав.

Зуны лигт 18.8 оноо, 56%-тай довтолсон 10 самбар дунджилан үнэ цэнэтэй тоглогчоор алдаршив. Арванхоёрдугаар сарын 27-нд хувийн дээд 18 самбарыг Нью-Йорк Никстэй тоглоход тогтоов.

2014 оны дөрөвдүгээр сарын 9-нд хувийн дээд 26 оноог 12 самбартай хамт Филадельфия 76-тай тоглоход авав.

2014 оны дөрөвдүгээр сарын 11-нд Нью-Йорк Никстэй тоглоход хувийн дээд самбарын үзүүлэлтээ 21 болгон шинэчлэв.

2014 оны дөрөвдүгээр сарын 19-нд хасагдах шатанд Бруклин Нетстэй тоглоход Ионас 17 оноо, 18 самбар авч Кеон Кларкийн тогтоосон багийн самбарын дээд үзүүлэлтийг шинэчлэв.

                                     

2. Холбоос

  • Профайл - Euroleague.net
  • Профайл - NBA.com, Basketball-Reference.com
  • Албан ёсны цахим хуудас англ.
  • Профайл - НБА Драфт

Загвар:2011 оны ЕАШТ-д Литвын сагсан бөмбөгийн шигшээ Загвар:2012 оны зуны олимпт Литвын сагсан бөмбөгийн шигшээ Загвар:2013 оны ЕАШТ-д Литвын сагсан бөмбөгийн шигшээ

Users also searched:

...