Back

ⓘ Сугарын Болд-Эрдэнэ




                                     

ⓘ Сугарын Болд-Эрдэнэ

Сугарын Болд-Эрдэнэ - Монголын тайз, дэлгэцийн жүжигчин. 1995-1999 онд СУИС-д жүжигчний мэргэжлээр суралцаж төгссөн. 2013 онд доктор, профессор С.Сугарын удирдлагад магистрын зэрэг хамгаалсан. 2000 оноос УДЭТ-ын жүжигчнээр ажиллаж байгаад 2019 оноос одоог хүртэл Уран бүтээлийн хэлтсийн даргаар ажиллаж байна.

Монголын драмын урлаг унал­тад байсан тэр цагт Г.Эрдэнэбилэг, С.Болд-Эрдэнэ, Г.Амгаланбаатар, Н.Наранбаатар тэргүүтэй уран бүтээлчид орж ирснээр хэлтэй, хөлтэй болсон гэж үздэг. Эдгээр уран бүтээлчид хамтран "Драмын дөрөв" хэмээх хамтлаг байгуулан дуулж олны талархлыг хүлээж байлаа.

                                     

1.1. Уран бүтээл Жүжигчнээр ажилласан уран бүтээл

  • Шар тэнгисийн тарчлаан жүжгийн Зайгуулынханы дүр 2009. УДЭТ
  • Гарваа жүжгийн Олны хэсэгт
  • Хаан түүх I, II, III жүжгийн Олны хэсэг, Харуулын дүр
  • Эрлэгийн данс жүжгийн Гончигийн дүр
  • Тамгагүй төр жүжгийн Хүчирийн дүр
  • Бардам туулай жүжгийн 2-р Бүжингийн дүр 2003. УДЭТ
  • Төлөөс жүжгийн Мөрдөгчийн дүр
  • Хүйтэн сэнтий жүжгийн Хятад ноёны дүр
  • Сарны цагаан цус жүжгийн Эсгэлийн дүр 2007. УДЭТ
  • Гавал сар жүжгийн Ундралын дүр
  • Улаан дарвуулт хөлөг жүжгийн Олны хэсэгт
  • Ричард ван жүжгийн Жеймсийн дүр
  • Зуны шөнийн зүүд жүжгийн Намалдагийн дүр 2000. УДЭТ
  • Гол дүрийн амрагууд жүжгийн Жекийн дүр 2008. УДЭТ
  • Хайрын виз жүжгийн Жаргалын дүр 2006. УДЭТ
  • Миний six амрагууд туйлшрал
  • Саран хөхөө жүжгийн Лаганагийн дүр 2004. УДЭТ
  • Эдип хаан жүжгийн Хамгаалагчийн дүр 2008. УДЭТ
  • Тэнгэрийн жүжгийн Их зайран, Хан улсын элчийн дүр
  • Бүсгүйн зурвас жүжгийн Архай сайд 2019. УДЭТ
  • Надаар тоглосон хайр жүжгийн Бүүвэйн дүр 2001. Хувьсал продакшн
  • Нууц амраг чинь болъё жүжгийн Оргилын дүр 2007. УДЭТ
  • Норовын намтар жүжгийн Захирал 2013. УДЭТ
  • Би ч гэсэн жаргамаар байна жүжгийн Нөхрийн дүр 2010. УДЭТ
  • Атга нөж жүжгийн Өгэдэйн дүр
  • Царцаа намжил жүжгийн Номын багш 2017. УДЭТ
  • Хуримын бэлэг жүжгийн Уудам
  • Анна Каренина жүжгийн Левингийн дүр 2020. УДЭТ
  • Лусын дагина жүжгийн Ханхүү 2008. УДЭТ
  • Өширч чадахгүй үнэн жүжгийн Батсарын дүр
  • Парисын дарь эхийн сүм жүжгийн Квазимодогийн дүр 2009. УДЭТ
  • Тэмүүжин жүжгийн Дай цэцэний дүр 2002. УДЭТ
  • Сэтгэлд нууцлагддсан амраг жүжиг 2001. УДЭТ
  • Хаалганы өмнө жүжгийн Чүнсэрээний дүр 2002. УДЭТ
  • Кихот ноён жүжгийн Гахайчны дүр 2013. УДЭТ
  • Цэцэрлэгт учирсан хоёр” жүжгийн Фёдор Кузмычийн дүр 2012. УДЭТ
  • Гамлет жүжгийн Гамлетын дүр 2013. УДЭТ
  • Сүүлчийн бүжгийг чамд үлдээе жүжгийн Гаабий
  • Атга нөж жүжгийн Өгөдэйн дүр 2006. УДЭТ
  • Садар эрийг номхотгосон нь жүжгийн Зарцын дүр 2003. УДЭТ
  • Аавын хонгорхон үрс жүжгийн Хятадын дүр
  • Үнсгэлжин жүжгийн Ордны дагуулын дүр
  • Антигона жүжгийн Гемон 2005. УДЭТ
  • Найрын ширээний ууц жүжгийн Залуус
  • Оролмаа эх жүжгийн Сандагдоржийн дүр 2011. УДЭТ
  • Тайчигч хөвгүүд ба саарал гудамж жүжгийн Гарьдын дүр 2004. УДЭТ
  • Эр хүн болгож өгөөч жүжгийн Батаагийн дүр 2005. УДЭТ
  • Амьдрал чиний төлөө жүжгийн Харгалзагчийн дүр 2007. УДЭТ
  • Далан худалч жүжгийн Малгайчийн дүр
  • Хайрын массаж туйлшрал
  • Гургалдайн дуут шөнө жүжгийн Петр Бородины дүр
  • Амьгүй албат жүжгийн Хачигийн дүр 2005. УДЭТ
  • Ану хатан жүжгийн Галдмаа баатарын дүр 2011. УДЭТ
  • Ээжээ жүжгийн Болд, Зоригийн дүр
  • Фауст жүжгийн Фаустын дүр 2018. Альфа театр
  • Дурлахыг хориглоно жүжгийн Жижгээгийн дүр 2003. УДЭТ
  • Ромео Жульетта жүжгийн Лоренцо ламын дүр 2016. УДЭТ
  • Кармен хүүхэн жүжгийн Рамендадогийн дүр 2001. УДЭТ
  • Чиний эхнэр минийх, миний эхнэр минийх жүжгийн Франсуа Пенион 2003. УДЭТ
  • Харц хатан жүжгийн Ёндонгийн дүр 2007. УДЭТ
                                     

1.2. Уран бүтээл Тоглосон бүрэн хэмжээний уран сайхны кинонууд

  • Богд хаан - Ханддорж ван
  • Бөртэ чоно Япон Монголын хамтарсан - Хачиун
  • 2000 - Манж жанжин
  • Эзэнгүй бөгж - гол дүр
  • Амин дэнс - туслах найруулагч
  • Хоёр амь - Галаа
  • Сүүн замын сахиул
  • Дурлалын золиос - Зураач
  • Торлогдсон хайр - туслах найруулагч
  • Найзууд - гол дүр
  • Boss of boss - Том ах
  • Сая километр - Аав
  • Эрдэнэсийн өв - Инженер
  • Хайрлаагүй амь
  • Чин Ван Ханддорж - Ханддорж ван
  • Хөх тавилан - Нөхөр
  • Хайрлаагүй амь - Сүлдээ
  • Орхидос - Сүхээ
  • Амьдрах тасалбар
  • Нар сарны зааг
  • Сэтгэлийн дуудлага
  • Нар сарны зааг - Сэнгээ
  • Зура - Отгонбаатар
  • Эзэнгүй бөгж
  • Ноён Солиот - Баяр
  • Удирдагч - Хангал
  • Хоёр амь 2017
  • Үл таних эмэгтэй - Ананд
  • Амьдрал - Зураач
  • Амьдрах тасалбар - Эрка
  • Чингис хаан Англи-Монгол хамтарсан - Бэлгүтэй
                                     

1.3. Уран бүтээл Тоглосон клипүүд

1. Free zone хамтлагийн Миний нулимсыг салхи арчина дуу

2. Дуучин Оюунбилэг

3. Дуучин Дашдондогийн Тайчигч хөвгүүд ба саарал гудамж жүжгийн дуу

4. Дуучин С.Жавхлангийн Зүүдэнд уяатай аав

5. Дуучин Б.Жаргалсайханы Эрхүүгийн хавар

6. Дуучин Алтанцэцэгийн Дурлалын золиос киноны дуу

7. Дуучин Алтанцэцэгийн Антигона жүжгийн дуу

8. Чоно хамтлагийн Залуу нас

9. Дуучин Сэрчмаа, ВХ нарын Нууц амраг чинь болъё жүжгийн дуу

10.Дуучин Сэрчмаагийн Дурлахыг хориглоно жүжгийн дуу

11. Ган-Эрдэнэ, Маралжингоогийн Хайрын виз жүжгийн дуу

12. Хайрын дурсамж Дөрвөн улирал

13. Хайрын дурсамж Уучил хайрт минь

14. Хайрын дурсамж Санаандгүй учрал

15. Хайрын дурсамж Шүтээн

16. Дуучин Т.Ариунаа Үггүй мордсон чи минь

17. Драм-4, Халиун Сүүлчийн бүжгийг чамд үлдээе жүжгийн дуу

18. Дуучин Ө.Уянга Амьдрал чиний төлөө жүжгийн дуу

19. Дуучин Анхаа, Халиун нарын Лусын дагина жүжгийн дуу

20. Жүжигчидийн дуулсан Гол дүрийн амрагууд жүжгийн дуу

21. Дуучин Ө.Уянга-ын Ээжээ. жүжгийн дуу

22. Дуучин Хэрлэн Эр хүн болгож өгөөч жүжгийн дуу

23. Хоёр амь киноны дуу



                                     

1.4. Уран бүтээл Жүжигчнээр ажилласан радио телевизийн жүжгүүд

1. С.Жаргалсайхан" Хаан түүх” 1.2.3 телевизийн жүжиг Аанд гол дүр

2. Д.Мягмар" Найрын ширээний ууц” Галжав гол дүр

3. Д.Мэндсайхан" Ээжээ” Жүжиг DVD бичлэг

4. Ш.Гүрбазар" Надаар тоглосон хайр” DVD бичлэг

5. Шар толгой" Саран хөхөө” DVD бичлэг

6. К.Людвиг" Гол дүрийн амрагууд” DVD бичлэг

7. В.Хюго" Парисын Дарь-Эхийн сүм” DVD бичлэг

8. Б.Цогнэмэх" Тэнгэрийн хүү” DVD бичлэг

9. С.Жаргалсайхан" Нууц амраг чинь болъёо” DVD бичлэг

10. Д.Төрбат" Харц хатан” DVD бичлэг

11. Б.Галаарид" Шар тэнгисийн тарчлаан” DVD бичлэг

12. Х.Пинтер" Өчигдөр” DVD бичлэг

13. В.Красногоров" Яаж амьдрах юм бэ?” DVD бичлэг

                                     

1.5. Уран бүтээл Оролцон тоглосон дурсамж, тайлан тоглолтууд

1. Соёлын тэргүүний ажилтан жүжигчин С.Дамдины тайлан тоглолт

2. Ардын жүжигчин П.Цэрэндагвын тайлан тоглолт

3. Ардын жүжигчин, Төрийн шагналт эрдэмтэн зохиолч Э.Оюуны дурсамж тоглолт

4. Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Г.Гомбосүрэнгийн тайлан тоглолт

5. Гавъяат жүжигчин Ч.Алтан – Өлзийн тайлан тоглолт

6. Театр судлаач, орчуулагч Б.Зориг, жүжигчин Д.Цээнямбуу нарын дурсамж тоглолт

7. Ардын жүжигчин Д.Чимид – Осорын дурсамж тоглолт

8. Төрийн соёрхолт, Гавъяат жүжигчин Н.Сувдын тайлан тоглолт Ардын жүжигчин П.Цэрэндагвын тайлан тоглолт

5. Ардын жүжигчин, эрдэмтэн зохиолч Э.Оюуны дурсамж тоглолт

6. Ардын жүжигчин Д.Мэндбаярын тайлан тоглолт

7. Гавъяат жүжигчин Ч.Алтан-Өлзийн тайлан тоглолт

8. Театр судлаач, орчуулагч Б.Зориг, жүжигчин Д.Цээнямбуу нарын дурсамж тоглолт

9. СТА Дамдин" Сөгдөн амьдарснаас сөрж үх” тайлан тоглолт

10. Төрийн хошой шагналт Д.Намдаг" Дурсамж” тоглолт

11. Бөмбөгөр ногооны дуудлага

12. Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардийн жүжигчин Ц.Гантөмөр" Хүний мөр, миний мөр” тайлан тоглолт

13. СТА, найруулагч Ч.Түвшин" Хайрын тайз” тайлан тоглолт

14. Ардын жүжигчин, УГЗ, найруулагч Б.Мөнхдорж" Театр, жүжиг, би” тайлан тоглолт

15. УГЗ, найруулагч Б.Баатар" Атга нөж” тайлан тоглолт

16." Алтан үе” дурсамж тоглолт 2005-2018

17. Ардын жүжигчин Ж.Лхамхүү" Сэтгэлээс ургасан дүрүүд” тайлан тоглолт 2005

18. Ардын жүжигчин Ж.Лхамхүү" Шавийн эрдэм багшаас” тайлан тоглолт 2010

19. УГЗ, найруулагч Н.Ганхуяг" Эрчүүдээ баярлуулцгаач” тайлан тоглолт

20. Ардын жүжигчин Г.Мягмарнаран тайлан тоглолт

21. УГЖ Б.Жаргалсайхан тайлан тоглолт

22. Ардын жүжигчин С.Сарантуяагийн" Зүрхнээс зүрхэнд” уран бүтээлийн цэнгүүн

23. УГЗ Б.Баатар найруулагч агсны" Найруулагч Б.Баатар” хүндэтгэлийн тоглолт

23. Г.Доржсамбуу найруулагч агсны" Тэнгэр мэднэ” хүндэтгэлийн тоглолт

                                     

1.6. Уран бүтээл Бие даасан уран бүтээлүүд

1.”Хайрын дурсамж” цомог /1990-ээд оны дууны/

2.”Бүсгүй чамд” цомог

3.”Хайрын дурсамж” тоглолт /хөгжимт/

4.”Бүсгүй чамд” тоглолт

5." Хайрын дурсамж” театрчилсан ион концерт 2006 он

6. УГЖ У.Уранчимэгтэй хамтран" Парисын Дарь-Эхийн сүм” жүжгийн дуу

7.дуучин Халиунтай хамтран" Сүүлчийн бүжгийг чамд үлдээе” жүжгийн дуу,

                                     

1.7. Уран бүтээл Оролцсон олон улсын наадам, фестивал, аялан тоглолт

1. Литва улсад болсон хүүхдийн жүжгийн фестивал" Алунгоо эх” Бүгнүүтэй 2002

2. ОХУ-ын Буриад улсын Улан-Үдэ хотод" Алтан сэрэг” фестивал

3. Солонгосын Масан хотын олон улсын театрын фестивалд" Хаан угсаа” ханхүү 2002

4. Солонгосын Масан хотноо" Сэндэр охин” баяны хүү 2003

5. Англи, Ирланд улсад ажиллаж амьдарч буй монголчуудад зориулан" Хайрын дурсамж” тоглолт 2007

6. АНУ-д амьдарч буй монголчуудад зориулан" Хайрын дурсамж” тоглолт 2008 онд тоглосон

7. УДЭТ-ын аялан тоглолтын хүрээнд 2002 оноос хойшхи аялан тоглолтууд 21 аймаг

8. Европын холбооны улсуудаар Драм-4 хамтлагийн" Бүсгүй чамд” тоглолт 2015

9. БНСУ-д ажиллаж амьдарч буй монголчуудад зориулан Драм-4 хамтлагаараа" Бүсгүй чамд” тоглолт 2018

                                     

2. Гавьяа шагнал

2004 онд Чиний эхнэр минийх, миний эхнэр минийх жүжгийн Франсуа Пернины дүрээр" Гэгээн Муза I ” наадмын Шилдэг эрэгтэй дүр, 2006 онд Соёлын тэргүүний ажилтан, 2013 онд Алтангадас одон, 2011 онд" Би ч гэсэн жаргамаар байна” жүжгийн Нөхрийн дүрээр" Гэгээн Муза VIII” наадмын Шилдэг эрэгтэй гол дүрийн шагнал болон БСШУЯ-ны" Мөнгөн мод” наадмын Шилдэг жүжигчин шагнал, 2012 онд" Тэнгэрийн хүү” жүжгийн Хан улсын элчийн дүрээр" Гэгээн Муза IX” наадмын Шилдэг эрэгтэй туслах дүрийн шагнал болон БСШУЯ-ны" Мөнгөн мод” наадмын" Тайз дэлгэцийн шилдэг жүжигчин” шагнал, 2013 онд" Гамлет” жүжгийн Гамлетийн дүрээр" Гэгээн Муза X” наадмын Шилдэг эрэгтэй гол дүрийн шагналыг тус хүртсэн.

Тэрбээр 2019 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон хүртсэн.

Users also searched:

...