Back

ⓘ Халтарын Билэгжаргал




                                     

ⓘ Халтарын Билэгжаргал

Халтарын Билэгжаргал нь 1954 онд тухайн үеийн Завхан аймгийн Чандмань-Өлзийт одоогийн Яруу суманд төрсөн. 1960-1968 онд дунд сургууль, 1968-1972 онд Улаанбаатар хотын Багш нарыг бэлтгэх сургуулийн дуу хөгжмийн багшийн ангид суралцан төгсөж, 1972-1976 онуудад нэрт хөгжмийн зохиолч С.Гончигсумлаагаар хөгжмийн зохиомж заалгаж, дараа нь ЗХУ-ын Свердловск одоогийн ОХУ-ын Екатеринбург хотын Уралын Хөгжмийн Их Сургуулийн хөгжмийн зохиолчийн ангид 1976-1982 онд Б.Гибалинаар, 1982-1984 онд А.Неминскийгээр багшлуулж төгсчээ. 1972-1975 онд Архангай аймгийн Багшийн сургуульд хөгжмийн багш, 1984-1987 онд Хөгжим бүжгийн дунд сургуульд багш, 1988 оноос Улсын дуурь бүжгийн академик театрт хөгжмийн зохиолч, 1998-2000 онд Улсын ардын дуу бүжгийн чуулгад уран сайхны удирдаач, 1990-1995 онд Монголын хөгжмийн зохиолчдын эвлэлийн хорооны даргаар ажиллаж байв.

                                     

1. Уран бүтээл

Дуурь, балет, кино, жүжгийн хөгжим

  • Атга нөж” жүжгийн хөгжим
  • Гэрэл сүүдэр” дуурь
  • Ламбугайн нулимс” дуурь
  • Ховор хүмүүс” киноны хөгжим
  • Бөртэ чоно” балет

Дан хөгжмийн бүтээл

  • Хуучир хөгжимд зориулсан сонато
  • Төгөлдөр хуурын концерт
  • Хэлхээ аялгуу” морин хуурт зориулсан аялгуу
  • Трио” төгөлдөр хуурын гурвал
  • Пассакалье фугатто”

Дуу, романс болон бусад

  • Цагаан уул цэцэг” романс
  • Зүүдний хайртай нутаг” дуу гэх мэт
  • Дуулж л явъя даа” дуу
  • Нутагтаа эргэн очихуй” дуу
  • Миний Монгол” романс
  • Сүүтэй цагаан аялгуу” дуу
  • Ай, дуут намраа” дуу
  • Сүүтэй цагаан аялгуу” романс
  • Торгууд чуулбар” бүжиг
  • Хангайн даваа” дуу
                                     

2. Шагнал

  • 1997 онд" Ламбугайн нулимс” дууриараа Монгол Улсын Төрийн шагнал хүртсэн юм.
  • 2007 онд" Атга нөж” жүжгийн хөгжмөөр Гэгээн Муза шагнал,
  • 1995 онд" Морин хуур” наадмын шагнал,

Users also searched:

...