Back

ⓘ Хамтын оролцоотой ойн менежмент




                                     

ⓘ Хамтын оролцоотой ойн менежмент

Хамтын оролцоотой ойн менежмент ба ойн нөхөрлөлийн үйл ажиллагааны тухай

Манай улсын нийт нутаг дэвсгэрийн 9.2 хувийг ойн сан эзэлдэг боловч тэдгээрийн 70 % нь хөгширч, түймэр, шавьжинд идэгдсэн байна. Түүний зэрэгцээ цэвдэгт хөрс багасч байгаагаас хүчтэй салхинд мод унах явдал нэмэгдсээр байна. Манай орны дулаарлын түвшин дэлхийн дунджаас 3 дахин их болж, ой, хээрийн түймэр гарах эрсдэл нэмэгдэн, түймрийн улмаас ой өвчлөх, хортон шавьжинд идэгдэх зэргээр экосистемийн хөгжилд сөргөөр нөлөөлөн, нийгэм, эдийн засагт ихээхэн хохирол учруулж байна. БОАЖЯам 2010 онд улсын хэмжээнд 1135.6 мян га талбай ойн 44059.3 мян шоометр хатсан, унасан хуурай модыг цэвэрлэх шаардлагатай гэсэн судалгааг хийсэн байна. Сүүлийн 20 гаруй жил ой цэвэрлээгүйгээс их хэмжээний хуурай мод дэлбэрэхэд бэлэн, шатамхай материал болон хувирснаар ой модны таваарлаг чанарыг муутгаж, зөвхөн түлшний хэрэгцээг хангах төдийгөөр хязгаарлагдах болсон нь үндэсний баялаг болсон ойн эдийн засгийн ач холбогдлыг бууруулах болов. Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас улсын хэмжээнд 1135.6 мянган га талбай бүхий ойн 44059.3 мянган шоометр хатсан, унасан хуурай модыг цэвэрлэх шаардлагатай гэсэн судалгааг 2010 онд хийсэн байна. Нөгөөтэйгүүр манай орны байгаль, цаг уурын нөхцлөөс шалтгаалж ойг зориудаар өсгөх нь зардал өндөр, үр дүн удаан, эрсдэл ихтэй учраас ойн цэвэрлэгээг ойжуулалттай зэрэгцүүлэн хийж, байгалийн ургалтыг нь нэмэгдүүлж, ойг эрүүлжүүлэх нь хамгийн үр дүнтэй арга юм. Ойн цэвэрлэгээнд гишүү, мөчир болон шаталт, өмхрөлт ихтэй, удаж хөгцөрсөн зэрэг бүх модыг хэмжээ харгалзахгүйгээр хамруулдаг учраас цэвэрлэх ойн талбайг нарийвчлан тогтоож, мэргэжлийн байгууллагын оролцоотой гүйцэтгүүлэх явдал чухал байна. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрын Ойн ашиглалтыг зохицуулах хэлтэст Хамтын оролцоотой ойн менежментийн тасаг 2012 оноос эхлэн үйл ажиллаггаа явуулж эхлээд байна.

Хамтын эзэмшлийн ойн аж ахуй нь манай орны îéí ñàeáàðûí хувьд менежментийн цоо шинэ үзэл баримтлал юм. Хамтын эзэмшлийн ойн аж ахуйг эрхлэн хөтлөх үндсэн нэгж нь нутгийн иргэдээс бүрдсэн ой хамгаалах иргэдийн нөхөрлөл мөн. Ойн нөхөрлөлд ойн санг гэрээгээр эзэмшүүлэх замаар ойг хамгаалах асуудал өдөр ирэх тутам төрийн засгийн бодлого, чиг үүрэг болсоор байна. 1997 оноос НҮБ –ын" Хамтын эзмшлийн ойн аж ахуй” гэсэн 2 жилийн хугацаатай төсөл хэргжиж Сэлэнгэ аймагт 2, Архангай аймагт 2 хамтын эзэмшлийн ойн аж ахуйг байгуулж, ойд ойролцоо байгаа айл өрх хамтарч ойгоо гэрээгээр эзэмшин хамгаалж болох талаар сургалт, семинар зохион байгуулж, хамтын эзэмшлийн ойн аж ахуйн анхны эхлэл тавигдсан юм. ͯÁ-ûí" Õàìòûí îðîeöîîòîé îéí ìåíåæìåíòèéã ÷àäàâõæóóeàõ òºñºe”-òýé õàìòàð÷ Õºâñãºe, Äàðõàí-Óóe, Õýíòèé, Áóeãàí çýðýã àéìãóóäàä загвар 12 нөхөрлөлийг байгуулж ажилласан.

Ойн санг эзэмшүүлэх шаардлага:

* Монгол орны ойн нөөц ойн нөөц хомсдож, ой сүйрч байгаа талаар ард иргэд, эрдэмтэн судлаач, мэргэжилтнүүд бичдэг. Ийм сөрөг үзэгдэл гарч буй дараах учир шалтгаан байдаг. Үүнд: * Ой, хээрийн түймэр * Ойн хортон, шавж, өвчний тархалт, нөлөөлөл * Хууль бус мод ашиглалт, хүний хүчин зүйлийн сөрөг нөлөөлөл * Цаг агаарын өөрчлөлт * Бусад /цөлжилт, хуурайшилт, малаар талхлуулах гэх мэт/ шалтгаанууд байна.

Малчин иргэд нөхөрлөл байгуулах нэг гол шалтгаан нь ой мод ихээр сүйдэж, огтлогдсоноос болж булаг шанд ширгэн, усны түвшин багасч байгаль орчинд сөрөг нөлөөлөл бий болж, ойг хамгаалан авч үзэх хүсэл эрмэлзэлтэй холбоотой.

Нөхөрлөл байгуулж ойн санг гэрээгээр эзэмших гэсэн хүсэл сонирхолтой иргэд, малчдын дунд их байдаг бөгөөд хууль, журмын талаарх мэдлэг, мэдээл хомс байдаг юм. Гэхдээ нэг хэсэг нь үнэхээр ойгоо хамгаалж, нөхөн сэргээх гэсэн чин эрмэлзлэлтэй байхад, нөгөө хэсэг нь ашиг хонжоо харсан, зөрчил дутагдал гаргадаг хүмүүс байхыг үгүйсгэхгүй. Тиймээс цаашид тухайн орон нутгийн онцлог, хүн амын суурьшмал байдал, ойн сангийн байршил зэргийг харгалзан хуулийн дагуу оновчтой арга хэлбэрээр зохион байгуулах нь зүйтэй. Ялангуяа, гишүүдийн 80-аас доошгүй хувь нь тухайн орон нутгийн байнгын оршин суугч байх ёстой гэсэн хуулийн заалтыг хэрэгжүүлэх нь нэн чухал юм.

Харин хууль ёсны дагуу байгуулагдаж, эзэмшлийн ойдоо хууль бус үйлдлийг таслан зогсоож, сайн хамгаалж чадсан нөхөрлөлүүдэд дэмжлэг үзүүлж, тодорхой хэмжээний урамшуулал олгож байх нь үйл явцыг урт хугацаанд тогтвортой хэрэгжүүлэхэд түлхэц болох юм.

Ойн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.8 дахь хэсэгт заасны дагуу" ойн нөхөрлөл” гэж /цаашид" нөхөрлөл” гэх/ тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх ойг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх зорилгоор Иргэний хуулийн 481 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 8 дахь заалтын дагуу зохион байгуулагдаж, үйл ажиллагаа явуулж буй иргэдийн сайн дурын байгууллагыг хэлнэ. Ойн санг нутгийн иргэдэд түшиглэн эзэмшүүлэх замаар ой хамгаалах талаар төр, засгаас баримталж байгаа бодлого, гаргасан шийдвэр нь өөрөө ойн менежментийн шинэлэг арга болж байна. Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 227-р тогтоолоор батлагдсан" Ойн санг нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагад гэрээгээр эзэмшүүлэх журам”-ыг хэрэгжүүлэх ажлыг тухайн орон нутгийн онцлог, хүн амын суурьшмал байдал, ойн сангийн байршил зэргийг харгалзан оновчтой арга хэлбэрээр зохион байгуулах асуудал чухал байна.

1990 оны сүүлээр Монголд ойн нөхөрлөлүүд байгуулагдаж эхэлсэн ч сүүлийн жилүүдэд ялангуяа, 2007 онд Ойн хууль шинэчлэгдэн батлагдсанаас хойш нөхөрлөлийн тоо хурдацтай нэмэгдсээр 2010 оны 12 дугаар сарын 20-ны байдлаар 541 ойн нөхөрлөл 4 мянга гаруй өрх, 8 мянга гаруй гишүүнтэй, дундаж өрхийн тоо 10 өрх, улсын хэмжээнд 1342644 га талбай бүхий ойн сан эзэмшиж, хамгаалж байгаа бөгөөд улсын нийт ойн сангийн нь 10 хувийг эзэлж байна. 2009 онд 478 ойн нөхөрлөл 4.3 мянган өрх, 8.8 мянган гишүүнтэй ажиллаж, улсын хэмжээнд 2521983 га талбай бүхий ойн сан эзэмшиж байсан судалгаанд дүгнэлт хийхэд 200 гаруй нөхөрлөл нь байгуулахаар бүртгүүлсэн, ИТХ-ын тогтоол гараагүй, менежментийн төлөвлөгөө батлуулаагүй зэрэг учир шалтгаанаар бүрэн байгуулагдаагүй байсан юм. 2010 оны судалгааг 2011 оны жилийн эцэстэй харьцуулахад 90 ойн нөхөрлөл нэмэгдсэн тоо баримт гарч байна.2011 оны 10 дугаар сарын 23-ны байдлаар 631 ойн нөхөрлөл 1843723 га, 59 ойн санг гэрээгээр эзэмшигч аж ахуйн нэгж 311732 га бүхий ойн санг тус эзэмшиж байгаа судалгаа байна.

Ойн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу зөвхөн ашиглалтын бүсийн ойд нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагад ойн санг эзэмшүүлэхээр хуулинд заасан. Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 227 дугаар тогтоолоор" Ойн санг гэрээгээр эзэмшүүлэх журам” батлагдан гарсан. Харин Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2009 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 410 тоот тушаалаар" Ойн сан эзэмших гэрээ болон гэрчилгээний загвар” батлагдаад бүх аймгуудад хүргүүлсэн бөгөөд гэрчилгээг хэвлүүлж тараахад бэлэн болсон. Түүнчлэн ойн санг гэрээгээр эзэмших нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагын баримталж ажиллах" Ойн менежментийн төлөвлөгөөний үлгэрчилсэн загвар” Ойн газрын даргын 2009 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 70 тоот тушаалаар хэдийнээ батлагдан орон нутагт хэрэгжиж байна.

Нөхөрлөлүүд идэвхтэн байгаль хамгаалагч ажиллуулан, эзэмшлийн ойдоо эргүүл шалгалт хийх, түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээ явуулах, сум орон нутагтай хамтарч ажиллах зэргээр байгаль орчноо хамгаалж үлдэхээс гадна өрхийн хэрэгцээндээ болон зах зээлд борлуулах зорилгоор тодорхой ойн нөөц баялгийг ашиглах боломжтой болж байгаа нь Хамтын оролцооны ойн менежмент хэрэгжиж эхэлж байгаагийн илрэл мөн.

Ойн ашиглалтыг зохицуулах хэлтсээс Төв, Булган, Сэлэнгэ, Дархан-Уул, Хөвсгөл, Хэнтий, Дорнод, Архангай, Өвөрхангай зэрэг аймгуудад нөхөрлөлийн сургалт, сурталчилгаа болон Ойн тухай хууль, журмын талаарх мэдлэг, мэдээлэл олгосон байна. Цаашид Баян-Өлгий, Увс, Завхан, Сэлэнгэ аймгийн зарим сумд, Говь-Алтай аймгуудад бүсчилсэн сургалт, сурталчилгааг" олон улсын ойн жил”-ийн хүрээнд зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Ойн анхдугаар чуулган," Ойн бодлогын шинэтгэл” сэдэвт 2 дахь чуулганаас Ойн газар НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага FAO, Германы техник хамтын ажиллагааны нийгэмлэг GTZ төслүүдтэй хамтран зохион байгуулж, хамтын оролцооны менежментийг монголд хэрэгжүүлж байгаа явц, учирч байгаа саад бэрхшээлийг оролцогч талууд авч хэлэлцэн цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, үйл ажиллагааны төлөвлөгөөг гарган зөвлөмж боловсруулан орон нутагт хүргүүлсэн. Мөн" ойн ажилтны гарын авлага” ном 7000 ширхэг," Хамтын оролцоотой ойн менежмент” сэдэвт товхимол 500 ширхэгийг тус хэвлүүлж, орон нутгийн байгаль орчин, аялал жуулчлалын газар, ойн ангиуд, нөхөрлөл, аж ахуйн нэгж байгууллагуудад олгосон.

Нөхөрлөл төдийгүй аж ахуйн нэгж, байгууллага ойн санг гэрээгээр эзэмших боломжтой бөгөөд" хамтын оролцоотой ойн менежмент” амжилттай хөгжиж буй орнуудын туршлагаас харахад тухайн газар нутагт оршин суудаг иргэдийн оролцоотой ой хамгаалах арга илүү үр дүнтэй болох нь харагдсан билээ.

Цаашид хэрэгжүүлэх ажлууд:

1. Нөхөрлөлийн мэдээллийн нэгдсэн санг /web/ орчинд буюу дотоод сүлжээнд холбон аймгуудын байгаль орчин, аялал жуулчлалын газруудаас хүлээн авах сүлжээг бий болгоно. 2. Нөхөрлөлд зориулсан сургалтын программыг боловсруулан ойн чиглэлээр сургалт, сурталчилгаа явуулдаг Төрийн бус байгууллага, төсөл, хөтөлбөрүүд тус сургалтын программаар явуулдаг болно. 3. Ойн газраас сургалтанд хамрагдаагүй байгаа аймгуудад бүсчилсэн сургалтыг зохион байгуулж явуулна. 4. Ойн нөхөрлөлийн судалгааг үндэслэн газрын зураг дээр нөхөрлөлийн байршил, эзэмшиж буй ойн сан зэргийг харуулсан зураглалыг хийх зэрэг ажлуудыг" Дэлхийн ойн жил” –ийн хүрээнд хийхээр төлөвлөж оруулах.