Back

ⓘ Сангажавын Баярцогт




                                     

ⓘ Сангажавын Баярцогт

Сангажавын Баярцогт нь Монгол Улсын Их Хурлын гишүүн. 1967 оны 3 сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн. Монгол Улсын Их Хуралд 2008-2012 онд дөрөв дэх удаагаа сонгогдон ажиллаж байна.

                                     

1. Төгссөн сургууль, мэргэжил

  • 1989 онд Москва хотын Улсын их сургууль Эдийн засагч, багш мэргэжлээр
  • 2003 онд Монгол Улсын Их Сургууль Хуульч, эрх зүйч мэргэжлээр тус төгссөн.
  • 1984 онд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотын 10 жилийн 1 дүгээр дунд сургууль
  • 1996 онд ХБНГУ-ын Гадаад худалдааны академи Бизнесийн удирдлага мэргэжлээр
                                     

2. Ажилласан байдал

  • 1991-1997 онд Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч
  • 2004 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 1989-1990 онд УНТЭ-ийн ХЗЭ-ийн хорооны нарийн бичгийн дарга
  • 1990-1992 онд Улсын Бага Хурлын гишүүн, АИХ-ын депутат
  • 2016 оноос УИХ-ын гишүүнээс сонгуулиар ялагдаж буусан.
  • 2004-2006 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга
  • 1996-2000 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 1996-1999 онд МСДН-ын дэд дарга
  • 1992-1994 онд УТБА-ын багш, эрдэм шинжилгээний ажилтан
  • 2002 онд Олон Улсын валютын санд шинжээч
  • 1998 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчны сайд
  • 1990-1991 онд МХЗЭ-ийн Төв хорооны дэд тэргүүлэгч
  • 2008 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайд
  • 2000-2004 онд *Товхонхан* ХХКомпанийн зөвлөх
                                     

3. Оффшорын гэмт хэрэг

Сүүлийн жилүүдэд барууны том хэвлэлүүдээр олон улсын татвар, хахуулийн гэмт хэрэгтнүүдийг задалж илчилэх ажилууд их хийгдэх болсны нэг нь С.Баярцогтын хахуулийн мөнгөө баруун европын офшор гэдэг татварынхны хараа хяналтаас нуудаг тусгай дансанд хийсэн нь илэрсэн хэрэг явдал юм. 2013 оны хавар энэ дуулиан олон улсад задарч дараахан нь С.Баярцогт хэвлэлийн бага хурал хийлгэж "өөрийгөө огт буруугүй" хэмээн мэдэгдсэн юм. Үүнээс 2 сарын дараа Их хурал дахь сөрөг хүчнүүдийн шахалтаар С.Баярцогтыг Их хурлын дэд даргын суудлаас огцруулах гол үндэслэл нь энэ хэрэгтэй холбоотой болно. Барууны хэвлэлүүдэд Баярцогт нь бусад хахууль луйварын гэмт хэрэгтэн улс төрчидийн хамт 2013 онд олантаа хэвлэгдэж тараагдсан юм.

Оффшор дансан дах мөнгөө гэр бүлээсээ ч нууж байсан учир мэдээлэл ил болсны дараа С. Баярцогт "гэр бүлдээ санаа зовж байна." гэсэн мэдэгдэл хийсэн.

2016 онд дэлхий нийтэд дуулиан болсон Панамын баримтын жагсаалтанд Баярцогтын нууц оффшор хэргүүд мөн дэлгэгдсэн байна. Энэ баримтаар Баярцогт нь өөрийгөө Монголын харяаллын бус гэсэн байдлаар оффшор дансаа бүртгүүлсэн нь давхар баталгаажжээ.



                                     

4. Шагнал

  • 1997 онд Алтангадас одон
  • 2008 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон
  • 1999 онд Байгаль орчны тэргүүний ажилтан
  • 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль

Users also searched:

...