Back

ⓘ Арминас Нарбековас




                                     

ⓘ Арминас Нарбековас

Тэрээр ЗХУ-ын шигшээ багийн бүрэлдэхүүнд ФИФА-гийн албан ёсны тоглолтод оролцож байгаагүй хэдий ч 1988 оны зуны олимпод тоглож, алтан медаль хүртэж байсан. Тус тэмцээнд Нарбековас 2 гоол оруулснаас хагас шигшээд Италийн хаалганд нэмэлт цагт гоол оруулан, багаа 3-2 харьцаагаар ялж шигшээд шалгарахад том тус хүргэжээ. Арминас шинэ тутам байгуулагдсан Литвын шигшээ баг анхны тоглолтоо 1990 оны 5 сарын 27-нд Гүржийн шигшээ багийн эсрэг хийж, 2-2 харьцаагаар тэнцэхэд тус улсын шигшээ багийн түүхэн дэх анхны гоолыг нь оруулж байжээ. Харамсалтай нь бэртэл гэмтлийн улмаас шигшээ багтаа дөнгөж 13 тоглолт хийж, 4 гоол оруулсан амжилтаар тамирчны замналаа дуусгасан юм.

                                     

1. Шагнал

Нарбековас 1985 - 1988 онд 4 жил дараалан Литвын шилдэг хөлбөмбөгчнөөр шалгарч байв. Мөн УЕФА 2003 онд байгуулагдсаныхаа 50 жилийн ойгоор гишүүн улс бүрийнхээ өнгөрсөн 50 жилийн шилдэг тоглогчийг шалгаруулахад Литвын Хөлбөмбөгийн Холбоо түүнийг улсынхаа шилдгээр нэрлэжээ.

Users also searched:

...