Back

ⓘ Навал Эл Мутавакел




Навал Эл Мутавакел
                                     

ⓘ Навал Эл Мутавакел

Навал Эл Мутавакел нь Мароккогийн хөнгөн атлетикч, 1984 оны зуны олимпод эмэгтэйчүүдийн 400 метрийн халхалттай гүйлтийн төрөл анх удаа багтахад түрүүлж алтан медаль хүртсэн, мөн Африк тивд төрсөн Муслим эмэгтэйчүүдээс анх удаа олимпын аварга болсон тамирчин юм. 2007 онд Эл Мутавакел Мароккогийн Спортын сайдаар томилогджээ.

Айова Мужийн Их Сургуулийг дүүргэсэн Эл Мутавакел хэдийгээр сайн тамирчин байсан ч түүний олимпод үзүүлсэн амжилт бүхний гайхшийг төрүүлсэн юм. Мароккогийн хаан өөрийн биеэр Эл Мутавакел руу утасдаж баяр хүргэсэн бөгөөд түүнийг олимпоос алтан медаль хүртсэн өдөр төрсөн бүх эмэгтэй хүүхдэд түүний нэрийг өгөх зарлиг буулгасан гэдэг. Түүний медаль Марокко төдийгүй Исламын шашинт улсуудын эмэгтэйчүүдийн спортын оролцоог нэмэгдүүлэхэд том нөлөө үзүүлсэн билээ.

Муслим болон Араб гаралтай эмэгтэйчүүд хөнгөн атлетикаар амжилт үзүүлж чадахгүй гэсэн хэвшсэн ойлголтыг тэрээр эвдэж чадсан гавъяатай юм.

1995 онд Эл Мутавакел Олон Улсын Сонирхогчдын Хөнгөн Атлетикийн Холбоо IAAF-ны гишүүн болж, улмаар 1998 онд Олон Улсын Олимпын Хорооны гишүүнээр сонгогджээ.

Тэрээр 2012 болон 2016 оны зуны олимпын наадмуудыг зохион байгуулах хотуудыг сонгон шалгаруулах үнэлгээний комиссыг тэргүүлэн ажиллажээ.

2006 онд Италийн Турин хотноо зохиогдсон 2006 оны өвлийн олимпын нээлтийн ёслолын үеэр олимпын далбааг мандуулсан найман хүний нэг нь Эл Мутавакел байв.

                                     

1. Хувийн дээд амжилт

  • 400 м халхалттай - 54.61 1984 оны 8 сарын 8
  • 200 м - 23.67 1985 оны 8 сарын 8
  • 100 м халхалттай - 14.85 1983 оны 8 сарын 12
  • 400 м - 51.70 1987 оны 4 сарын 24

Users also searched:

...