Back

★ Тулаги ба Гавуту-Танамбогогийн тулалдаан

Тулаги ба Гавуту-Танамбогогийн тулалдаан
                                     

★ Тулаги ба Гавуту-Танамбогогийн тулалдаан

Тулаги ба Гавуту-Танамбогогийн тулалдаан нь Дэлхийн хоёрдугаар дайны Номхон дайны байлдааны ажиллагааны үеэр Японы Эзэн Хааны Флот болон Холбоотны хооронд болсон хуурай газрын тулалдаан юм. 1942 оны 8 сарын 7-ноос 9-нд Соломоны арлуудад Холбоотны цэргүүд буусан Гуадалканалын ажиллагааны хүрээнд болжээ.

Уг тулалдаанаар АНУ-ын хошууч генерал Александр Вандегрифтийн удирдсан Тэнгисийн цэргийн хүчнийхэн амжилттай газардаж, Японы тэнгисийн цэргийн хүчнийхэн тэнгисийн цэргийн баазаа бариад байсан Тулаги, Гавуту, Танамбого арлуудыг эзэлж авчээ. Уг тулалдааны үеэр тэнд байрлаж байсан Японы тэнгисийн цэргийн хүчнийхэн тооны хувьд дутуу байсан бөгөөд бараг бүх хүнээ алджээ.

Яг үүнтэй зэрэгцээд Холбоотнууд ойролцоо орших Гуадалканалд баригдаж байсан Японы Агаарын цэргийн хүчний баазыг эзлэх зорилгоор мөн десант буулгажээ. Тулаги, Гавутуд тулалдаж, Япончуудын хүчийг саармагжуулсны үр дүнд Гуадалканал дахь ажиллагаа онцын эсэргүүцэлгүй болж өнгөрчээ. Ийнхүү Тулаги, Гуадалканалд Холбоотны цэргүүд бууснаар Холбоотон болон Японы хооронд Соломоны арлуудын бүст 6 сарын турш үргэлжилсэн Гуадалканалын ажиллагаа эхэлсэн юм.

Users also searched:

тулаги ба гавуту-танамбогогийн тулалдаан,

...

Encyclopedic dictionary

Translation
Free and no ads
no need to download or install

Pino - logical board game which is based on tactics and strategy. In general this is a remix of chess, checkers and corners. The game develops imagination, concentration, teaches how to solve tasks, plan their own actions and of course to think logically. It does not matter how much pieces you have, the main thing is how they are placement!

online intellectual game →