Back

ⓘ Маруан Шамах




Маруан Шамах
                                     

ⓘ Маруан Шамах

Маруан Шамах - Мароккогийн хөлбөмбөгчин бөгөөд "Кристал Пэлас" болон Мароккогийн шигшээд довтлогчоор тоглодог.

                                     

1. Замнал

Шамах 2000 онд Францын Бордо багт элсэн орж өсвөрийн багт тоглож байгаад 2002-03 улиралд залуучуудын багт дэвшин мэргэжлийн гараагаа эхлүүлж байв. Бордо багт найман жил тоглохдоо хамгийн том гавъяагаа 2007 онд "Францын лигийн цомд" түрүүлэхэд байгуулсан гэдэг. Бордод 230 тоглолтонд оролцохдоо 56 гоол оруулсан Шамахтай 2010 оны тавдугаар сарын 21-нд Арсенал багийн удирдлага арилжаа наймааны фри статусаар дөрвөн жилийн гэрээ байгуулан эгнээндээ элсүүлсэн юм. Премьер лиг урьтал 2010 оны долоодугаар сарын 17-нд Английн "Барнет" багтай хийсэн нөхөрсөг тоглолтонд Арсеналын бүрэлдэхүүн дэх анхны гараагаа хийсэн Шамах арав хоногийн дараа Австрийн Нейсидл багтай хийсэн тоглолтонд анхны гоолоо оруулж байжээ. 2010 онд зохиогдсон "Emirates Cup" тэмцээний сорилын тоглолтын үеэр талбай дээрээ Италийн Милан багийг хүлээн авч тоглосон тоглолтонд Арсеналын нэрийн өмнөөс гоолдов. Харин наймдушаар сарын 15-нд Премьер лигийн нэгдүгээр тойргийн Ливерпүүл багтай 1-1 харьцаагаар тэнцсэн тоглолтонд Шамах лигийн анхны гараагаа хийж, боломжийн тоглолт үзүүлсэнийг тоглолтын үндсэн цаг өндөрлөхийн өмнөхөн хөндлөн дамжуулалтаар ирсэн бөмбөгийг мөргөж хаалгач Пепе Рейнагаар өөрөөр нь тэнцээний гоолыг оруулуулсан гэдгээс харж болох юм. 2010 оны наймдугаар сарын 21-нд Блэкпүүл багийг "Эмиратс" цэнгэлдэхдээ хүлээн авч 6-0 харьцаагаар бут ниргэсэн тоглолтонд Шамах Премьер лигийн анхны гоолоо хийсэн билээ.

2013 оны нэгдүгээр сарын 4-нд Шамах "Вест Хэмд" 2012/13 он дуустал зээлээр ирэв.

2013 оны наймдугаар сард "Кристал Пэласт" жилийн гэрээгээр элссэн. 2014 оны долоодугаар сард гэрээгээ 2016 оны зун хүртэл сунгасан.

                                     

2. Гадны холбоос

  • Профайл - "Фулхэм" англ.
  • Үзүүлэлт - Soccerbase англ.

Загвар:2004 оны Африк үндэстний цомд Мароккагийн хөлбөмбөгийн шигшээ Загвар:2006 оны Африк үндэстний цомд Мароккагийн хөлбөмбөгийн шигшээ Загвар:2008 оны Африк үндэстний цомд Мароккагийн хөлбөмбөгийн шигшээ Загвар:2012 оны Африк үндэстний цомд Мароккагийн хөлбөмбөгийн шигшээ

Users also searched:

...