Back

★ Гарет Бэрри

Гарет Бэрри
                                     

★ Гарет Бэрри

Гарет Бэрри - Английн хөлбөмбөгчин бөгөөд Манчестер Сити багаас Эвертон багт зээлээр тоглож байгаа.

Бэрри "Брайтон энд Хоув Альбион" багаас Астон Вилла баг руу шилжин 12 жил тоглохдоо багийн ахлагчийн үүргийг хашиж явсан агаад багийнхаа бүх цагийн гарааны тоглогчдын жагсаалтын долоодугаарт эрэмблэгдсэн тоглогч болжээ. Тэр 2009 оны зургаадугаар сард Манчестер Сити багт хүчин зүтгэх болсон.

Түүнчлэн Бэрри Английн шигшээ багийн бүрэлдэхүүнд 2000 оноос эхлэн тоглож байгаа бөгөөд 2010 онд Египетийн шигшээ багтай хийх тоглолтонд багаа ахлан оролцохоор болжээ.

                                     

1.1. Замнал Астон Вилла

Бэрри Гастингс хотод мэндэлжээ. Тэр Уильям Паркерийн спортын коллежийг суралцаж төгссөн байна. Английн 18-аас доошхи насныхны шигшээ багийн ахлагч асан Бэрри, дотны найз, хагас хамгаалагч Майкл Стэндин нарыг 1997 онд Астон Вилла багт 2.5 сая фунт стерлингээр эгнээндээ элсүүлсэн байна. Виллагийн анхны гараа нь 1998 оны тавдугаар сарын 2-нд Шеффилд Уэнсдэй багтай хийсэн тоглолт байсан бөгөөд төвийн хамгаалагчийн байрлалд зүүн жигүүрээр багийн анд Гарет Саутгейт, Уго Эхиогу нартай хослодог болов. Барри ашигтай байрлалыг сонгон тоглох чадвар өндөртэй тоглогч болсон тул багийн ахлагчийн үүргийг гүйцэтгэх болсон ажээ. Удалгүй төвийн арын бүс болон зүүн жигүүрийн байрлалаа сэлгэн зүүн жигүүр болон төвийн хагас хамгаалагчийн байрлалд тогтмол тоглох болов.

2005 оны дөрөвдүгээр сард Бэрри Ньюкасл Юнайтед багтай хийсэн тоглолтын үеэр өрсөлдөгч багийн Ли Боуер, Кирон Дайер нарын тоглогчидтой маргалдсанаас болж зодооны хэрэгт холбогдсон юм.

2007 оны аравдугаар сарын 28-нд Болтон Уондерерс багтай хийсэн тоглолт нь Премер лигийн 300 дахь нь байсан бөгөөд энэ үед тэрээр 26 нас 247 өдөртэй байсан ажээ. Уг үзүүлэлтээрээ Бэрри олон тоглолтонд оролцсон залуу тоглогчдын жагсаалтад Фрэнк Лампардын өмнө бичигдсэн. 2008 оны дөрөвдүгээр сар гэхэд Бэрригийн Астон Вилла дахь гарааны тоо 400 дөхөн багийн бүх цагийн хамгийн олон гарааны долоодугаарт бичигдсэн ба улмаар байсан байна.

2008 оны тавдугаар сард Ливерпүүл баг Бэрриг авахаа ярьж байсан хэдий ч эцсий бүлэгт Стив Финнаныг Ливерпүүл авсанаар асуудал намжсан юм. Энэ үедээ Барри ахлагчийн үүргээс чөлөөлөгдсөн бөгөөд үргэлжлүүлэн тоглосоор 2008 оны есдүгээр сарын 18-нд 400 дахь, 2009 оны нэгдүгээр сард 441 дэх гараагаа тус хийсэн байх юм. 441 дэх гараагаа хийх үед Мартин Лаурсений гэмтлээс шалтгаалан багийн ахлагчаар эргэн томилогдсон түүхтэй.

                                     

1.2. Замнал Манчестер Сити

2009 оны зургаадугаар сарын 2-нд Бэрри Манчестер Сити багтай таван жилийн гэрээг 12 сая фунт стерлингээр үзэглэжээ. Манчестер Ситигийн бүрэлдэхүүнд 18 дугаарын өмсгөлтэйгөөр анхны гоолоо Селтик багтай тоглохдоо хийсэн бол Премьер лигийн анхны гоолоо 2009 оны есдүгээр сарын 20-нд Манчестер Юнайтед багийн хаалганд оруулсан байдаг байна.

                                     

2. Олон улсын гараа

Бэрри 1998 онд Чехийн шигшээ багтай хийсэн тоглолтонд 21-ээс доошхи насныхны Английн шигшээ багийн бүрэлдэхүүнд багтан олон улсын гараагаа эхлүүлжээ.

Харин Шигшээ багийн бүрэлдэхүүнд дасгалжуулагч Кевин Киганий Английн Эзэнт гүрний одонт нүдэнд өртөн Дэвид Бекхэмтэй хослон тоглуулах болсоныг Евро 2000 тэмцээнд бэлтгэн хүлээж байсан хэдий ч Жейсон Уилкоксийн бэртэл илааршсанаар сэлгээний тоглогчийн хувиар л Евро-2008 тэмцээний урьдчилсан шатны тоглолтуудад оролцож байсан бол есдүгээр сарын 2-нд Францын шигшээ багтай тоглосон тоглолтонд гараанд гарч шигшээ багийнхаа анхны гарааг хийсэн байдаг ажээ.

                                     

3. Шагналууд

Астон Вилла

Английн цом

  • Дэд байр: 2000.

Интертото цом

  • Түрүү: 2001.

Шилдэг тоглогчийн сунгаа

  • Түрүү: 2006-07.

Манчестер Сити

Английн цом

  • Премьер лигийн аварга 1: 2011 / 12.
  • Түрүү: 2011.
                                     

4. Холбоос

  • Гарет Бэрри ФИФА-гийн үзүүлэлт.
  • Гарет Бэрригийн профайл Астон Вилла.
  • Gareth Barry - Soccerbase.
  • Гарет Бэрригийн олон улсын гарааны үзүүлэлт The FA.

Загвар:2000 оны ЕАШТ-д Английн хөлбөмбөгийн шигшээ

                                     
  • УЕФА - гийн цомын тэмцээний дөрөвний нэг шигшээд шалгарав. 2009 оны зун Гарет Бэрри Роке Санта Крус, Коло Туре, Эммануэль Адебайор, Карлос Тевес болон Жолеон
  • Агбонлахор Эмиль Хески Эшли Янг Жеймс Милнер Гордон Кованс Жонни Диксон Гарет Бэрри Стилян Петров Мартин Лаурсен Питер Шмейшель Кент Нильсон Ричард Данн
                                     
  • 1989 оны 3 сарын 16 1989 - 03 - 16 32 настай 14 3 Арсенал 8 Х Хам.гч Гарет Бэрри 1981 оны 2 сарын 23 1981 - 02 - 23 40 настай 42 2 Манчестер Сити 11 Х Хам

Users also searched:

гарет бэрри, евро. гарет бэрри,

...

Encyclopedic dictionary

Translation
Free and no ads
no need to download or install

Pino - logical board game which is based on tactics and strategy. In general this is a remix of chess, checkers and corners. The game develops imagination, concentration, teaches how to solve tasks, plan their own actions and of course to think logically. It does not matter how much pieces you have, the main thing is how they are placement!

online intellectual game →