Back

ⓘ Эльвира Озолина




Эльвира Озолина
                                     

ⓘ Эльвира Озолина

Эльвира Озолина нь Латвийн хөнгөн атлетикч бөгөөд жад шидэлтийн төрлөөр өрсөлддөг байв. Тэрээр ЗХУ-ыг төлөөлөн 1960 оны Ромын олимпод түрүүлсэн бөгөөд мөн онд ЗХУ-ын Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулжээ.

1960 оны олимпын өмнө 57.92 м, 59.55 м-ийн амжилтаар 2 ч удаа дэлхийн дээд амжилтыг тогтоосон. 1963 онд Москвад 59.78 м, 1964 оны 8 сард Киевт 61.38 м-ийн амжилт үзүүлэн дэлхийн дээд амжилтыг эвдэж, эмэгтэйчүүдээс анх удаа жадыг 60 м-ээс хол шидэж чадсан байна. Ийнхүү мөн оны 10 сард болох Токиогийн олимпод түрүүлэх магадлал хамгийн өндөр гэгдэж байсан ч Токиод урьдчилсан шатанд мөн ЗХУ-ын Елена Горчякова 62.40 м-ээр Озолинагийн дэлхийн дээд амжилтыг эвдэж, улмаар шигшээд Румыны 17 настай Михаэла Бенес 60.54 м-ээр алтан медаль хүртэн, Озолина 54.81 м-ийн амжилтаар дөнгөж 5-р байр эзэлсэн байна.

Озолина Ленинградын сонирхогчдын спортын Буревестник нийгэмлэгт бэлтгэл хийдэг байв. Тэрээр 1968 оны олимпын эрэгтэйчүүдийн жад шидэлтийн аварга Жанис Лусистай гэрлэсэн бөгөөд тэдний хүү Волдемарс Лусис нь мөн жад шидэлтээр 2 олимпод оролцож байсан тамирчин болно.

Users also searched:

...