Back

★ Өмнөдийн далайн заан

Өмнөдийн далайн заан
                                     

★ Өмнөдийн далайн заан

Өмнөдийн далайн заан нь далайн зааны 2 зүйлийн нэг юм. Мах идэштэн багийн томхон төлөөлөгч болно. 19-p зуунд хэтэрхий олноор нь агнаснаас устах аюулд ороод байсан ч, өдгөө эргэж өсөн нийт 650000-д хүрээд байна.

                                     

1. Гадаад төрх

Өмнөдийн далайн заан нь Умардын далайн заанаас аварга том бие болон илүү өргөн хамар хоншоороор ялгарна. Эр, эмийн биеийн хэмжээ маш ялгаатай. Эм далайн заан 400-900 кг, 2.6-3 м урт бол эр нь 2200-4000 кг, 4.2-5 м урт байдаг. 1913 онд бүртгэгдсэн хамгийн том далайн заан 5000 кг, 6.9 м урт байжээ. Хамгийн том эм нь 1000 кг, 3.5 м урт байв.

Өмнөдийн далайн заан хар өнгийн том дугуй нүдтэй. Зулзага нь үстэй төрөх ба хар өнгөтэй байдаг. Энэ нь хүйтэнд биеийн дулаанаа алдахаас хамгаална. Нас бие гүйцэн энэ үс нь гуужиж, саарал эсвэл бор болдог.

                                     

2. Идэш тэжээл

Энэхүү хөхтөн амьтан нь загас, арваалжаар хооллох бөгөөд ан хийхдээ 20 минутын турш 400-1000 м гүнд шумбадаг байна. Дээд амжилт нь 2 цаг орчим хугацаатай 1400 м гаруй гүнд шумбасан бүртгэл бий. Тэд мөн далайн нялцгай биетэн, сам хорхой, замаг зэргээр хооллодог. Тэдний гол дайсан нь алуурчин халим бөгөөд голдуу зулзагыг нь дайрж барьдаг байна.

                                     

3. Үржил

Өмнөдийн далайн заан нь бусад сэлүүp хөлтөн дотор хамгийн удаан хуурай газар байж чаддаг байна.

Дөнгөж төрсөн зулзага нь эхийгээ хөхөх ба 23 өдөр үргэлжлэнэ. Төрөх үед 40 кг байсан зулзага 120-130 кг болж томордог ба эх нь их турж жин алддаг. Сүргийн ахлагч эр хэдэн арван эм далайн заантай эвцэлдэх ба түүний доох зиндааны эр нь цөөн толгойтой үржилд ордог.

                                     
  • Далайн заан нь Mirounga төрлийн том далайн хав юм. Дотроо 2 зүйл байна: Умардын далайн заан Өмнөдийн далайн заан 19 - р зуунд их хэмжээгээр агнаснаас
  • кг жинтэй Цагаригт далайн хаваас 4.9 м урт, 2400 кг жинтэй Өмнөдийн далайн заан хүртэл янз бүрийн хэмжээтэй. Өмнөдийн далайн заан эр нь эмээс 10 дахин
  • Галапагос далайн хав нь 30 кг жинтэй, 1.2 м урт бол хамгийн том зүйл болох Өмнөдийн далайн заан эр нь 4 м гаруй урт, 2200 кг жинтэй байдаг. Чихгүй далайн хавын
  • Далайн ирвэс Hydrurga leptonyx нь Антарктидад Өмнөдийн далайн зааны дараа хоёрт орох том сэлүүр хөлтөн юм. Тэд чихгүй далайн хав овог ба Hydrurga төрлийн
  • Зааныхан овгийн төрөл болох арслан заан Mammuthus одоогоос 300000 - 200000 жилийн өмнөөс Европ, Ази, Хойд Америкийн эх газарт өргөн тархан нутаглаж байсан
                                     
  • хамгийн тархсан ихээр хүрэн баавгай Африкийн пала гөрөөс Өмнөдийн далайн заан Альпийн нурууны тарвага Сибирийн бар Жимс, ногоо Алим
  • тайлбарласан болно. Эртний Ромын Үл мэдэгдэх өмнөдийн газар нутаг номонд дурдсан нэршилээр буюу Шинэ Латин хэлээр Өмнөдийн газар нутаг гэсэн утгатай нэршил.

Users also searched:

өмнөдийн далайн заан, их карл. өмнөдийн далайн заан,

...

Encyclopedic dictionary

Translation
Free and no ads
no need to download or install

Pino - logical board game which is based on tactics and strategy. In general this is a remix of chess, checkers and corners. The game develops imagination, concentration, teaches how to solve tasks, plan their own actions and of course to think logically. It does not matter how much pieces you have, the main thing is how they are placement!

online intellectual game →