Back

ⓘ Дагвадоржийн Азжаргал




                                               

Дагвадоржийн Түмэнжаргал

Даншиг наадмын домогт аварга Ш.Лувсанжамбаа, Ш.Намхай нарын удмын бөхчүүд. Түүний төрсөн дүү Дагвадоржийн Азжаргал улсын арслан цолтой бол аав Баасандамбын Дагвадорж, дүү Дагвадоржийн Батжаргал нар нь аймгийн арслан цолтой бөхчүүдээ.

                                               

Говьсүмбэр аймгийн баяр наадам

Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат аймгийн заан Пүрэвжавын Даваадорж 2017 онд үзүүрлэсэн. Ховд аймгийн Зэрэг сумын харьяат аймгийн заан Жаргалсайханы Жавхлан 2018 онд үзүүрлэсэн. Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын харьяат аймгийн арслан Пүрэвжавын Мөнхбат 2009 онд үзүүрлэсэн. Ховд аймгийн Буянт сумын харьяат аймгийн заан Даваасүрэнгийн Гансүх 2008 онд үзүүрлэсэн. Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын харьяат аймгийн заан Барбаатарын Эрдэнэбаяр 2012 онд үзүүрлэсэн. Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын харьяат аймгийн арслан Даваадоржийн Цэрэндаваа 2010 онд үзүүрлэсэн. Завхан аймгийн Шилүүстэй с ...

                                               

Нийслэлийн ойн барилдаан

Хамгийн олон дараалан үзүүрлэсэн бөх одоогоор байхгүй байна. Хамгийн олон дараалан түрүүлсэн бөх Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат дархан аварга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ 1994, 1995 онуудад дараалан хоёр түрүүлсэн. Улсын цолгүй түрүүлсэн бөх Хамгийн олон үзүүрлэсэн бөх Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат дархан аварга Гэлэгжамцын Өсөхбаяр 1995, 1997, 2004, 2006 онуудад дөрвөн удаа үзүүрлэсэн. Хамгийн олон түрүүлсэн бөх Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат дархан аварга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ 1994, 1995, 1997, 2000, 2002 онуудад таван удаа түрүүлсэн. Хөвсгөл аймгийн Тос ...

Дагвадоржийн Азжаргал
                                     

ⓘ Дагвадоржийн Азжаргал

Булган аймгийн Сайхан сумаас гаралтай Дагвадоржийн Азжаргал 1978 онд Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд төржээ. Тэрбээр айлын гурван хүүгийн хоёр дахь нь юмсанж. Аав Булган аймгийн арслан Б.Дагвадорж нь Булган аймгийн Сайхан сумын уугуул бөгөөд Даншигийн алдарт аварга Шагдарын Лувсанжамбаа, Шагдарын Намхай нарын төрөл удмын бөх юм. Түүний ах дүү хоёр ч басхүү аймгийн арслан цолтой улс байдаг. Тодруулбал, төрсөн ах Дагвадоржийн Түмэнжаргал нь 1998 онд Говьсүмбэр аймгийн баяр наадамд түрүүлж аймгийн арслан цолд хүрч, төрсөн дүү Дагвадоржийн Батжаргал нь мөн л 2001 онд аймгийн баяр наадамд түрүүлж аймгийн арслан цол хүртэж байжээ. Азжаргал 1996 онд Сүмбэр сумын 10 жилийн дунд сургуулийг төгсөөд УБИС-ийн биеийн тамирын тэнхимд багш дасгалжуулагчийн ангид орж суралцан, 2000 онд төгссөн байна. Тавдугаар ангиасаа бөхийн спортоор хичээллэж, "Боржигины хүүхдүүдийн урлаг спортын наадам"-аас бөхийн гараагаа эхлэн алтан медаль хүртжээ. Үүний хажуугаар чөлөөт бөхийн төрлөөр хичээллэж МУГТ А.Энхээгийн нэрэмжит залуучуудын аварга шалгаруулах тэмцээнээс алт, мөн залуучуудын улсын аваргаас алт, мөнгө, хүрэл медаль авч бас Солонгос улсын Ширым бөхийн барилдаанд амжилттай барилдаж байсан билээ.

                                     

1. Амжилт

  • 2011 онд Улсын наадамд 5 давж Өсөх идэр чимэг тус хүртсэн
  • 2012 онд Улсын наадамд 5 давж Улам нэмэх чимэг тус хүртсэн
  • 1997 онд Говьсүмбэр аймгийн наадамд түрүүлж аймгийн арслан
  • 2006 онд Улсын наадамд 9 давж үзүүрлэн Улсын арслан
  • 2002 онд Улсын наадамд 5 давж Улсын начин

Users also searched:

...