Back

ⓘ Даваагийн Баасандамба




                                     

ⓘ Даваагийн Баасандамба

Даваагийн Баасандамба нь БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар цолтой тракторч-комбайнч юм.

Тэрбээр 1922 онд одоогийн Булган аймгийн Сайхан суманд төрсөн. Булган аймгийн Сэлэнгэ сумын Ингэттолгойн сангийн аж ахуйн тракторч-комбайнч байхдаа 1961 оны 1 сарын 11-нд Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Хөдөлмөрийн баатар цол, Сүхбаатарын одон, Алтан соёмбо медаль хүртсэн. 1940 онд Булган аймгийн Цонхлонодоогоор Булган аймаг Сэлэнгэ суманд 1000 хонь нийгэмчилж ажил хөдөлмөрийн гараагаа эхэлж байжээ. 1942 оноос Булган аймгийн Ингэттолгойн сангийн аж ахуйд тракторч комбайны механикжуулагчаар 40 гаруй жил жилласан байна. Жил бүрийн талбай боловсруулах, ургац хураах төлөвлөгөөг тогтмол давуулан биелүүлж байсны дотор 1957онд ск1 комбайнаар ажлын 15 хоногт 459 га талбайн тариаг хадаж 4500 цт тариа хурааж, баатрын болзол хангаж байжээ. Мөн 1960 онд тухайн комбайнаар 450 га-гийн ургацыг ажлын хэдхэн өдөрт хурааж 7002 центнер тариаг цайруулж, 2690 литр шатахуун хэмнэсэн бол IV таван жилд 1977 зөөлөн га-гийн ажил гүйцэтгэж комбайны жилийн нормыг 64 хувиар давуулж байсан зэргээр олон жил тогтвортой амжилт гаргажээ. 1943 онд сангийн аж ахуйнхаа тракторчдоос ажлаараа түрүүлж" Ударник” цол шагнуулж байсан энэ хүн 1948, 1954, 1958 онуудад "Хөдөлмөрийн хүндэт медаль", 1976 онд "Алтан гадас одон", 1968 онд БНВьетнамАУ-ын тугийн одонгоор энгэрээ мялаалгаж явжээ. Мөн тэрбээр Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Сүхбаатарын одонгоор шагнагдаж явсан эрхэм юм.

Users also searched:

...