Back

ⓘ Бадамдоржийн Ганбат




                                     

ⓘ Бадамдоржийн Ганбат

Бадамдоржийн Ганбат нь Монгол улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, Төрийн соёрхолт хөгжимчин, хөгжмийн зохиолч, ая зохиогч, удирдаач хүн юм.

                                     

1. Намтар

Б.Ганбат 1953 онд Улаанбаатар хотноо төрсөн. Нийслэлийн Ерөнхий боловсролын 5 дугаар дунд сургууль, Багшийн сургуулийн хөгжмийн ангид тус суралцан төгсжээ.

Б.Ганбат нь Багшийн сургуульд суралцах хугацаандаа нэгэн үеийн оюутнууд болох Ц.Нацагдорж, Н.Жанцанноров, Б.Шарав, Х.Билэгжаргал, Ц.Чинзориг нартай хамтран Монголын анхны цахилгаан хөгжмийн хамтлагийг байгуулж байжээ.

1973 онд Барилгачдын соёлын ордонд хөгжимчин, багшаар ажиллаж байв.

1974 онд Улсын филармонийн" Баянмонгол” чуулгад гоцлол хөгжимчнөөр уригдан тасралтгүй 46 жил тууштай ажиллажээ.

Амьдралынхаа сүүлийн 30 жилд нь чуулгын Ерөнхий удирдаачийн албыг хашсан байна.

                                     

2. Уран бүтээл

Б.Ганбатын зохиосон 800 гаруй хөгжим, дууны бүтээл болон хөгжмийн найруулга хийжээ.

Жазз хөгжмийн бүтээлээс

  • Эгшиглэ, эгшиглэ гитар минь”
  • ”Захиа”
  • Хамаг Монгол” зэрэг дуунууд
  • Энхийн давлагаа”
  • Дэрэнгийн хар азарга”
  • Хүлээлтийн дуу”,
  • Ангийн охин чамдаа”
  • Дөрвөн настай халиун”
  • Жалам харын явдал”

зэрэг хөгжмийн найруулга, бүтээлүүд багтдаг.

Users also searched:

...