Back

ⓘ Лхагваагийн Бумандорж




                                     

ⓘ Лхагваагийн Бумандорж

Л.Бумандорж нь 1974 онд Дүрслэх урлагийн сургуулийг дүүргэжээ.

1987 онд Герман улсын Лайпцигийн Зураасан зураг ба номын урлагийн дээд сургуулийг төгссөн.

1987-1990 онд Улсын тамганы үйлдвэрийн дарга уран бүтээлчээр ажиллав.

1990 оноос Дүрслэх урлагийн дээд сургуулийн уран зураг, зураасан зургийн багшаар ажилласан.

2003 оноос Дүрслэн урлагийн дээд сургуулийн захиралаар ажилласан.

                                     

1. Уран бүтээлийн үзэсгэлэн

Л.Бумандорж нь 1974 оноос МУЭ-ийн хорооноос зохион байгуулдаг үзэсгэлэнгүүдэд тогтмол оролцож байжээ.

Гадаад улс дахь үзэсгэлэн

1987 оноос МУЭ-ийн хорооноос зохион байгуулдаг Монголд болон гадаадад үзэсгэлэнд:

  • 1989 онд Австри улсад Монголын үзэсгэлэн
  • 1997 онд Япон улсад Монголын үзэсгэлэн
  • 1988, 1992, 2000 онд БНХАУ-д Монголын үзэсгэлэн
  • 1993, 1994 онд Франц улсад Монголын үзэсгэлэн
  • 1989 онд ЗХУ-д Монголын үзэсгэлэн
  • 1986 онд Югослав улсад Монголын үзэсгэлэн
  • 1990 онд Норвеги улсад Монголын үзэсгэлэн
  • 1993 онд Хонконг улсад Монголын үзэсгэлэн
  • 2000 онд АНУ-д Монголын үзэсгэлэн

Монгол улс дахь үзэсгэлэн

2012 оны байдлаар Монгол улсад бие даасан болон хамтарсан 30 орчим үзэсгэлэн гаргаад байна.

                                     

2. Гавьяа Шагнал

  • 1984 онд Залуу графикчдийн тэмцээний тэргүүн байр Герман, Берлин
  • 1996 онд" Орон зай”нийгэмлэгийн" Мөнгөн бүс”
  • 1999 онд Монголын Урчуудын эвлэлийн хорооны шагнал
  • 2003 онд Хөдөлмөрийн хүндэт медаль
  • 2006 онд Монгол улсын соёлын тэргүүний ажилтан
  • 2012 онд Улаан тугийн одон
  • 1995 онд Чөлөөт уран зураачдын Нийгэмлэгийн, Гранд при, Солонгос
                                     

3. Цахим холбоос

  • Л.Бумандорж: Марк бол асар өндөр хариуцлага, цаг хугацаа, хөдөлмөрөөр бий болдог урлагийн бүтээл
  • Л.Бумандорж: Зургаа чин сэтгэлээсээ амилуулж чаддаг хүнд туслах гоё
  • Л.Бумандорж: Миний хэр зураач болохыг цаг хугацаа л шүүнэ

Users also searched:

...