Back

★ Калка голын тулалдаан

Калка голын тулалдаан
                                     

★ Калка голын тулалдаан

Калка голын тулалдаан нь 1223 оны 5 сарын 31-нд Зэв жанжин, Сүбэдэй баатар нараар удирдуулсан монголын хүч, Зоригт Мстислав, Киевийн 3-р Мстислав нараар удирдуулсан Киевийн Русь болон Команчуудын хамтарсан хүчний хооронд тулалдаан болж, монголчуудын илт давуу ялалтаар дуусчээ.

Калка голын тулаан Дэлхийн түүхэнд Калка голын тулаан гэж алдаршсан энэ тулаан нь 1223 оны 5 сарын 31-нд тухайн үед Калка гэж нэрлэгддэг байсан голын дэргэд болсон юм. Тулааны дараа оросууд энэ гутамшигтай ялагдалаа нуухын тулд голын нэрийг сольсон. Одоо энэ Калка гэдэг гол нь яг ямар нэртэй болсоныг баттай мэдэхгүй ч ихэнх эрдэмтэд Азовын тэнгист цутгадаг Кальчик гол гэж үздэг. Зэв, Сүбэдэй-р удирдуулсан 20000 орчим монгол цэрэг Хорезмийн Муххамед султаныг хөөж устгах зорилгоор цахилгаан дайныг дэлхийн түүхэнд анх удаа хийсэн гэдэг. Морины хурдаар 8.851 км газарыг 3 жилийн дотор эзэлсэн энэ байлдан дагуулалын нууцыг одоо болтол эрдэмтэд маш ихээр сонирхдог. Монголчууд энэ байлдаанд дайсны хүчийг таслан хувааж сарниулах, бүсэлж байлдаж айлгах, зугтах боломж олгож араас нь хөөх зэргээр их олон тактикийг хослуулан ашгласан ба тулааны үр дүн нь гайхалтай байсан юм. Тулааны дараа түүхийн сурвалж бичгүүдэд өгүүлснээр монголчууд маш бага хохирол амссан яг тоо хэмжээ нь тодорхойгүй бөгөөд байлдааны эхэнд байсан цэргийн тоотой харьцуулахад маш бага цэрэг алдсан гэсэн байдаг бол Орос болон Кипчакууд 50000 орчим хүнээ алдсан гэгддэг.

Зэв,Сүбэдэй нарын Кавказын уулсыг давж хийсэн аян дайн амжилт олж тэндээс Орос-ын хилрүү зулбан зугтсан команчууд Днепр мөрөнд зугтан гарч тэдний удирдагч Котян Киев-т хүрч ирэн Мстислав-аас тусламж эрсэн байдаг. Оросын вангууд Киев-т цуглаж олон зууны турш дайсагнаж байсан команчуудад туслах,аюул нөмөрсөн үед хүчээ нэгтгэх зөв гэсэн шийдвэр гаргажээ.

                                     

1.1. Тулаан Оросуудын дайралт

Оросын нэгдсэн арми монголын туршуулын толгой хэсэгтэй тулгаран тэднийг хялбархан ялаад толгойлж явсан хүнийг нь цаазаар авсан. Энэ жижиг тулаанаар Оросууд монголчуудыг ихэд басамжилж нум сум, хөнгөн хувцастай, жирийн нэг зэрлэг нүүдэлчид гэж боджээ. Үнэндээ энэ үед монголын хүнд морин цэрэг ихэд хөгжсөн байсан ба Оросууд энэ талаар огт мэдээгүй байсан юм. Үүний дараагаар Зэв жанжин монголын 10 элчийг Киевийн ван Мстислав Романович Старый-руу илгээж та нартай байлдахыг хүсэхгүй байна, зөвхөн Кипчакуудтай байлдана гэж хэлүүлсэн боловч Оросууд элчийг дор нь барьж цаазаар авжээ. Монголчууд үүнийг мэдээд ихэд уурлан Оросуудтай өршөөлгүй байлдахаар болсон. Тэгээд Оросуудтай туршуулын хөнгөн армиар тулж ялагдсан дүр үзүүлэн ухарч 9 хоног зугтсан юм. Монголчууд Калка гол хүртэл зугтсан ба тэнд Оросуудтай жинхэнэ тулаан хийхээр бэлдсэн байна.

                                     

1.2. Тулаан Оросуудын ялагдал

Монголчууд 12 өдрийн турш зугтахад холбоотнууд тэднийг яллаа хэмээн омогшиж зам зуур дайсныхаа хаяж гээгдүүлсэн эд зүйл,үхэр малыг талан дээрэмдэж,омтгойрон шунаж явсаар байлдааны журмаа алдаж эхэлжээ. Дайтах тулалдах эд хав нь оргилсон Орсуудаас зугтаж явсаар Зэв,Сүбээдэй нар 1223 оны 5 дугаар сарын 31нд Калка голын цаад талд морьдоо сэлгэж унаад байлдааны байрлалд ороод тосон зогсов. Хөндийд Монголын дайчид шигүү эгнээгээр бүрхэн жагсаж хүлээж байжээ. Энэ тулалдаанд дайсны цэргийн байрлалыг зориуд сунгаж сульдуулсны эцэст шийдвэрлэх цохолтыг суут жанжин Сүбэдэй гарамгай хийжээ. Галицын Мстислав энэ удаад тун шаламгай зугтаж Днепр мөрнийг хамгийн түрүүнд гаталж,айж эмээсэндээ бүх завыг устгаснаар араас ирж буй нутаг нэгтнүүдээ гар мухардуулжээ. Ийнүхүү Монголчууд Калка голын тулаанд ялалт байгуулах нь тодорхой болсон юм.

                                     
  • удирдсан 20, 000 монгол цэрэг Киевийн Русийн 80, 000 хүнтэй их цэргийг бут цохин ялалт байгуулсан Калка голын тулалдаан уг голын дэргэд болсон гэж үздэг.
  • монголчууд баруун зүгт хийсэн аян дайнуудаар жишээ нь 1223 оны хийсэн Калка голын тулалдаан эзлэн авчээ. Зүчийн хаан ширээг түүний хоёр дахь хүү Бат хаан Орд
  • Киевийн Орос зэрэг улсуудыг дайлсан бөгөөд хамгийн алдартай тулалдаанаа Калка голын хөвөөнд Киевийн Оросууд, Кипчакуудын хамтарсан цэрэгтэй хийжээ. Зэв жанжны
  • Чингис хаан түүнийг араас нь мөшгихийг хорьсон билээ. Зэв, Сүбээдэй нар Калка голд ялагдсан оросын вангуудыг ч, Хүлэг хаан эртний түүхт Багдадын Халифийг
  • Хорезм эзэнт улсад цэрэглэн халдаж цаашлан Азербайжан, Гүржийг эзэлж Калка голын хөвөөн дээр Оросын вангуудын цэргийг бут цохьжээ. Тангудын эсрэг хийсэн
                                     
  • боловч тулалдах шийдвэрээ өөрчилсөнгүй. Орос, Монголын дайныг А. Калка голын тулалдаан 1223 Б. Бат Орос орныг дайлсан нь 1237 - 1240 гэж авч үзвэл зохино

Users also searched:

калка голын тулалдаан, русь. калка голын тулалдаан,

...

Encyclopedic dictionary

Translation
Free and no ads
no need to download or install

Pino - logical board game which is based on tactics and strategy. In general this is a remix of chess, checkers and corners. The game develops imagination, concentration, teaches how to solve tasks, plan their own actions and of course to think logically. It does not matter how much pieces you have, the main thing is how they are placement!

online intellectual game →