Back

★ Карл Вильхелм Шееле

Карл Вильхелм Шееле
                                     

★ Карл Вильхелм Шееле

Карл Вильхелм Шееле нь Шведийн химич, эм зүйч бөгөөд хүчилтөрөгчийг Английн Жозеф Пристлигээс тусдаа нээсэн гэдгээрээ алдартай. Металлуудыг голчлон судалж төрөл бүрийн химийн элементүүд, органик бус хүчлүүдийг нээсэн. Орчин үеийн Пастеризаци буюу хоол хүнсийг хөргөж ариутгах аргатай төстэй аргыг бий болгосон.

                                     

1. Намтар

Тэрээр Германы эзэмшилд байсан Померын Штральзунд хожим Шведийн харьяанд орсон-ад төржээ. 14 настайдаа эм зүйчийн туслахаар ажиллаж эхлэн, улмаар эм зүйч болон Стокхольм, Уддсала зэрэг хотуудад ажиллаж байв. Тэр үед эм зүйчид эм найруулах зориулалт бүхий химийн туршилтын багажтай байдаг байсан тул химиэр оролдох болжээ. Түүнд олон их сургуулиас санал ирж байсан боловч эрдэмтэн болсонгүй, Кёпингэд эм зүйчээр ажилласаар нас нөгчжээ. Тэрээр 43-тайдаа нас нөгчсөн бөгөөд тэр үеийн химичдийн нэгэн адил эрүүл мэндэд хортой туршилтууд хийдэг байснаас болсон гэгддэг.

1771, 1772 онд тэрээр зөөлөн марганцын хүдэр Марганцын диоксид-ийг хүхрийн хүчилд хайлуулан, халаахад гарах хийг амьтны давсгаар хийсэн уутанд цуглуулж хийгээд, асч буй лаа руу үлээлгэхэд тэр хий нь гэрэлтэж буйг олж тогтоожээ. Түүнийгээ "Витриолын агаар" буюу галан агаар гэж нэрлэв. 1773 онд туршилтуудаа дуусган, дулаан нь галан агаар ба флогистоноос тогтоно гэж тайлбарлав.

Мөн тэрээр устөрөгч болон агаарыг шатаах туршилтыг хийн, агаарын 1 / 5 орчмыг "галан агаар" эзэлдэг болохыг тогтоож, ингэснээрээ агаар нь галан агаар хүчилтөрөгч болон өөр нэг төрлийн хий азот-нээс тогтдог болохыг илрүүлжээ.

Ийнхүү хүчилтөрөгчийг Пристлигээс өмнө нээсэн боловч туршилтын үр дүнгүүдээ эмхтгэсэн бүтээл Chemische Abhandlung von der Luft und dem Feuer "-ээ дөнгөж 1777 онд хэвлүүлсэн байна. Харамсалтай нь Пристли хүчилтөрөгчийг нээсэн тухай судалгааны ажлаа 1775 онд Лондонгийн эзэн хааны академид илгээснээр "хүчилтөрөгчийг нээгч" хэмээн түүхэнд үлдсэн юм.

                                     

2. Шеелегийн хийсэн нээлтүүд

  • 1769 - Дарсны хүчил.
  • 1775 - Арсены хүчил.
  • 1781 - Вольфрам Шеелитээс.
  • 1774 - Бари.
  • 1774 - Хлор.
  • 1778 - Молибден.
  • 1780 - Сүүний хүчил Ээдсэн сүүнээс.
  • 1779 - Глицерин Оливын тосны уусмалаас.
  • 1774 - Марганц.
  • 1774 - Аммиакын нэгдэл.
  • 1771 - Цайрын тетрафторид Флюоритээс.
  • 1773 - Ясны үнсээс фосфорыг хямд өртгөөр гаргаж авах арга.

Мөн Нимбэгний хүчил, цианит устөрөгч, Фторт устөрөгч, Тосны хүчил, хүхэрт устөрөгч зэргийг нээсэн юм.

                                     
  • 1762 - 1770 онд Уппсалад суралцаж байх хугацаандаа Торберн Бергман, Карл Вильхелм Шееле нартай танилцжээ. 1770 онд Фалунд суурьшсан Ган зэс баяжуулах аргыг
                                     
  • чанар дисоронзон CAS дугаар 7782 - 50 - 5 Түүх Нээсэн ба анх ялгасан Карл Вильхелм Шееле 1774 Химийн элемент болохыг тогтоосон Гемфри Дэви 1808 Хамгийн

Users also searched:

карл вильхелм шееле, их карл. карл вильхелм шееле,

...

Encyclopedic dictionary

Translation
Free and no ads
no need to download or install

Pino - logical board game which is based on tactics and strategy. In general this is a remix of chess, checkers and corners. The game develops imagination, concentration, teaches how to solve tasks, plan their own actions and of course to think logically. It does not matter how much pieces you have, the main thing is how they are placement!

online intellectual game →