Back

★ Илань жоу

                                     

★ Илань жоу

Илань жоу бол Юань улсын Давааны арын төлөөний мужийн баруун хойд зүгт, одоогийн Тува улс, Алтайн БНУ хавийн газрыг хамарч байсан засаг захиргааны нэгж. Илань гэдгийг түрэг хэлээр могой гэсэн үг бол жоу гэдэг нь хятадын уламжлалт нутаг дэвсгэрийн хуваарь нэгж бөгөөд энэ нь монголоор хошуу, сумтай ойролцоо гэж болно. Иланьжоуг Буянт хааны үед Давааны арын мужид байгуулжээ. Төв суурин нь одоогийн Кызыл хотоос баруун өмнө зүгт байсан гэж үздэг. Уг газар нь 1207 онд Их Монгол улсад дагаар орсон ч, олон удаа бослого гаргаж байсан ч тухай бүрт нь монгол цэргийн хүчинд дарагдаж байв. 1270 оноос Хубилай хаан өөрийн хятад зөвлөхийн зааснаар Хиргис, Ангар, Хэм Хэмчигүд, Иланьжоу, Ханхан зэргийн таван нутагт заргачийн газрыг байгуулж, заргач, замч, хамгаалах цэрэг томилжээ. 1276 оноос Хиргис аймагт нутаглаж байсан Мөнх хааны удмын Ширэхи, Сарбан, Тугтөмөр нарын залуу ноёд Хайду ханы эсрэг дайтахаар явах замдаа умрыг түвшитгэгч ван Номуган, чинсан Антун нарыг баривчлан Хайду ханд тушааж, Хубилай хааны захиргааг эсэргүүцэн бослого гаргажээ. Энэ үеэс хойш 1293 онд баяд аймгийн Тутуха жанжин кипчак, асудаас бүрдсэн их цэрэг эзлэн түвшитгэх хүртэл Хайду ханы Өгэдэйн хант улс, Хубилайн Юань улс хоёрын дунд холбирч байсан. Тутуха ноён албан хүчээр Хиргис, Кем Кемчигүд, Иланьжоу, Ангар мөрний газрын урвамтгай ардыг Ляояны Доянь харуул, Дайду, Шаньдун болон бусад газарт цөлж суулгасан байдаг. Үүнээс хойш Иланьжоуд 1362 онд Янзай ван Арухунтөмөр ван бослого гаргах хүртэл томоохон үймээн гарсангүй юм.

                                     
  • тохинуулах хэлтэс 称海宣慰司 Чингай хот орчмын баруун хязгаарын нутаг Илань жоу 益兰州 Хиргисийн нэг аймаг Кемкемжоу 谦谦州 Хиргисийн Хэм Хэмчигүд гол
  • Тайжун Жанхуа Пөнхү Наньтоу Юньлинь Жяи шянь Жяи Тайнань Гаошюн Пиндун Илань Хуалянь Тайдун Тайвань муж Жиньмэнь Ляньжянь Фужянь аймаг Бүгд Найрамдах

Users also searched:

илань жоу, номуган. илань жоу,

...

Encyclopedic dictionary

Translation
Free and no ads
no need to download or install

Pino - logical board game which is based on tactics and strategy. In general this is a remix of chess, checkers and corners. The game develops imagination, concentration, teaches how to solve tasks, plan their own actions and of course to think logically. It does not matter how much pieces you have, the main thing is how they are placement!

online intellectual game →